ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилсан

Хуучирсан мэдээ: 2024.06.21-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилсан

ЦЕГ: Оргодол этгээдийг баривчилсан

Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г зургадугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө долоон удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.

Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж