Улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид бол регги хөгжмийн уран бүтээлчид. 1960-аад оны эхэн үед Карибын арлын Ямайка улсад үүссэн энэ урсгалын хамгийн алдартай төлөөлөгч болох Боб Марлигийн “No woman, no cry” дууг сонсоогүй хүн ховор биз. Бид энэ удаа Монголд Регги урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин JiiJah буюу М.Шижир-Эрдэнэтэй түүний уран бүтээл, үзэл бодлын талаар ярилцлаа.
–Регги урсгалаар уран бүтээл хийгээд хэдэн жил болж байна вэ? Анх яагаад энэ урсгалаар дуулах болсон бэ?
-Анх нэг Итали жуулчинтай танилцаж байсан юм. Тухайн үед надад Боб Марлигийн хоёр цомог бэлэглэж байлаа. Тэр үедээ сонсоод маш их таалагдсан. Түүнээс хойш би нэг жилийн турш Регги хөгжим сонссон. Энэ урсгалд тэр чигтээ орчихсон тэгээд л өөрөө дуулъя гэж шийдсэн юм. Дуулж эхэлсэн үе гэвэл 2010 онд анхны тайзан дээрээ гарч байсан.
–Регги хөгжим юуг илэрхийлдэг юм бэ?
–Регги хөгжим хүмүүсийн мэддэгээр аз жаргал, сайн сайхан, хайр дурлалын тухай дуулдаг урсгал. Ихэнх хүмүүс тэгж ойлгодог. Гэхдээ регги хөгжим нь өөрөө харуудын буюу Underground хөгжим юм. Энэ нь хип хоп урсгалтай адилхан шүүмжлэх зүйлээ шүүмжилдэг, тухайн уран бүтээлчдээ аль тааламжтайгаараа л байдаг тийм хөгжим. Тиймээс ямар ч хүн сонссон таалагддаг төрлийн хөгжим гэж ойлгож болно.
-Одоогоор та хэчнээн уран бүтээл хийсэн бэ?
-Миний хувьд 2010 оноос хойш 20 орчим уран бүтээл гаргасан байна. Ихэвчлэн нийгэм, улс төр лүүгээ хандсан уран бүтээл хийдэг. Мөн залуус руу чиглэсэн, хүнд биш хөнгөн байдлаар тэдэнд өгөх мессежээ дуунууддаа шингээдэг. Мэдээж гэр бүлдээ зориулсан дуунууд бий. Гэхдээ түлхүү нийгмээ шүүмжилсэн, эрх баригч намыг шүүмжилсэн утгатай дуунууд хийж байна. Одоо шинээр гарах гэж буй пянз дотор ч гэсэн мөн адилхан улс төр, сошиал дээр нэг нэгнээ ялгаварлан гадуурхдаг байдал зэргийг шүүмжилсэн уран бүтээлүүд багтаж байгаа.
Пянзанд орсон “Хонх” хамтлагийн дуу гэхэд тэсэхээ болиод үнэнээ хэлээд буруудаж байгаа тухай дуу байна. Реппер Ка ахтай хамтарсан “Жам” хэмээх дуу гэхэд зүгээр л хүний амьдралыг харуулсан уран бүтээл.
Хүмүүст өөрсдөд нь өөрсдийг нь дуулж өгч байгаа л гэсэн үг шүү дээ.
-Шинээр пянз гаргаж байгаа гэж хэллээ шүү дээ. Нууц биш бол хэзээ гарах талаар хуваалцаж болох уу?
-Пянз гарах тухай яригдаж эхлээд хоёр жил болж байна. Миний хувьд ганцаараа уран бүтээл хийдэг учраас пянзаа гаргахын тулд хөгжимчдөөс эхлээд олон зүйл шаардлагатай болсон. Герман улсад яг регги урсгалын уран бүтээлчидтэй ажилладаг продюсерээр хөгжмийн мастераа хийлгэсэн. Одоогоор бол бэлтгэл ажил дууссан. Пянзаа ирэхийг л хүлээж байна.
Намар есдүгээр сарын эхээр пянзны нээлтээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Шинэ гарах пянз дотроо таван дуутай. “Нисванис”хамтлагийн нэг дууг регги болгон өөрийнхөө хувилбарт оруулж дуулсан. Мөн ”Хонх” хамтлагийн “Би чадсангүй” дууг мөн регги хувилбарт оруулсан. Реппер Ка-тай хамтарсан нэг дуу мөн багтаж байгаа. Тэгээд миний өөрийн хоёр сингл багтсан.
-Та дууныхаа үгийг өөрөө бичдэг үү? Яагаад ихэвчлэн нийгмээ шүүмжилсэн уран бүтээл хийдэг юм бэ?
-Өөрөө бичдэг. Би дуугаараа шүүмжлэхээс гадна өөрөө амьдрал дээрээ ч гэсэн маш шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ дандаа хөнгөн, мийм маягаар бичдэг. Тэгэхгүй бол байнга л энэ ч болохгүй байна гээд хараал ерөөлөө хэлээд байж болохгүй. Тэгэх тусам хүнийг улам л стрэсстүүлж, ядраадаг. Тиймээс зүгээр л хөнгөнөөр инээлгээд, гэхдээ шүүмжлэх зүйлээ шүүмжилдэг байх хэрэгтэй. Одоо жишээ нь гадуур сонгууль болоод хүмүүс солиорч өгч байна шүү дээ. Энэ болгоныг хараад, энэ болгоныг яриад байвал хэцүү.
-Таны хувьд Монголын нийгэм ямар байвал гоё вэ?
-Яг ийм байгаасай, тийм байгаасай гэж боддог зүйл байхгүй. Гэхдээ ямар ч байсан төлсөн татвар нь үнэн зөвөөр зарцуулагддаг. Ажлаа хийгээд авч байгаа цалин нь амьдралд хүрэлцдэг байвал зүгээр.
Европын залуучууд ажил хийгээд хажуугаар нь аялаад байна шүү дээ. Гэтэл Монгол залуучууд ажил хийгээд Эрээн ч гарч явж чадахгүй байна.
Ийм байгаа учраас өөр зүйл ярих ямар ч боломжгүй болгож байна. Үүнээс цаашаа өчнөөн олон асуудлууд байгаа. Хулгайд өртөөгүй цорын ганц сан бол номын сан. Амжилттай болсон цорын ганц сонсгол бол UB Comedy-гийн Батаагийн сонсгол л байна. Бусад сан бүгд тоногдсон. Бусад сонсгол бүгд амжилтгүй болсон.
Уран бүтээлийн хувьд таны цаашдын зорилго юу вэ? Энэ урсгалаа цаашид илүү олон хүнд таниулъя гэж боддог уу?
-Надад ямар нэгэн зүйлд хүрнэ гэсэн эцсийн цэг гэж байхгүй. Хэрвээ регги урсгалаа дуулаад олон хүнд таниулъя гэж бодсон бол арай өөр арилжааны гэх юм уу тийм дуу дуулах байсан болов уу. Өөрийгөө хараад байхад олон хүнд хүрэхийг тэгж их зорихгүй байх шиг байна. Гэхдээ уран бүтээлээ хийхээ болихгүй түрүүн хэлсэн шиг өөртөө тааламжтайгаар л уран бүтээлээ хийгээд явна гэж боддог.
-Дэлхийд регги хөгжмийн урсгал ямар түвшинд байна вэ? Хүмүүс хэр их сонсдог вэ?
-Дэлхийд регги хөгжим ерөнхийдөө уначихсан байгаа. 2005-2013 он хүртэл хүмүүс маш их сонсдог байсан. Гэхдээ аль ч улсын иргэдийн гурван хувь нь регги хөгжим сонсох боломжтой гэсэн судалгаа байдаг. Энэ жил Боб Марлигийн кино нээлтээ хийснээс хойш дэлхийд эргээд регги урсгал моодонд орж эхэлсэн.
-Та өөрөө регги хөгжмөөс юу мэдэрдэг юм бэ?
-Миний хувьд регги хөгжмөөс маш тухтай байдлыг мэдэрдэг. Регги дуу сонсоод үгийг нь орчуулаад үзэхээр тийм онцгой зүйл байхгүй. Гэхдээ ая нь, аялгуу нь өөрөө тухтай байдлыг мэдрүүлдэг. Гэхдээ би мэдээж дан ганц регги хөгжим сонсдоггүй. Метал, хип хоп, ардын дуу ч сонсоно. Арай ч зохиолын дуу руу орохгүй /инээв/.
-Таны үүсгэн байгуулсан Монголын пивочдын нам ямар учиртай вм бэ? Сошиал орчинд маш олон хүмүүс идэвхтэй байдаг харагдсан.
-Монголын пивочдын нам гэдэг нь 2021 оноос хойш идэвхтэй байгаа фейсбүүк групп юм. Хүмүүс хоорондоо нөхөрлөдөг нэг ёсондоо хүмүүсийн нэгдэл маягийн зүйл. Тухайн групп дээр залуучууд соёлтой, хоржоонтой байдлаар нийгмээ шүүмжилдэг. Үзэл бодлоо хуваалцдаг гэх үү дээ.
-Хамгийн сүүлд цацагдсан “Цалин бууна” дууныхаа тухай ярихгүй юу ? Ямар түүхтэй дуу вэ?
-Одоо гарах гэж байгаа пянзанд багтсан дуу байгаа юм. Өмнө нь хийж байсан дуугаа шинэ хувилбараар гаргаж цацсан. Ер нь яг л нийгэмд байгаа цалин тавьдаг, цалин авдаг хүмүүсийн тухай дуу. Компанид ажиллаад тогтмол цалин авдаг хүн байна. Хувиараа ажиллаад цалин авдаг хүн байна. Бүгд л адилхан амьдарч байна шүү дээ. Гэтэл тэр цалингаа л цагт нь тавьдаггүй асуудал байдаг шүү дээ. Үүнийг л дуугаараа шүүмжилсэн. Энэ дууг хийж байхдаа би ажиллаж байсан газраасаа цалингаа авч чадахгүй байсан юм. Тэгээд энэ дуугаа бичээд, цацсаны дараа миний цалин бууж байсан ийм түүхтэй дуу. Манайхан сонсоод ойлгох болов уу гэж бодож байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-06-21 202.55.191.130
yu
EvelynFox 2024-06-21 46.8.222.195
Харуулах боломжгүй.
EricaCameron 2024-06-21 94.158.190.9
Харуулах боломжгүй.
BrandyWright 2024-06-21 45.81.136.120
Харуулах боломжгүй.
MelissaTorres 2024-06-21 109.248.138.225
Харуулах боломжгүй.
MonicaErickson 2024-06-21 2.59.50.186
Харуулах боломжгүй.
SarahCunningham 2024-06-21 46.8.15.63
Харуулах боломжгүй.
HeatherCarroll 2024-06-21 45.86.0.38
Харуулах боломжгүй.
SherrillPatzner 2024-06-21 109.248.128.193
Харуулах боломжгүй.
DawnDorsey 2024-06-21 109.248.139.231
Харуулах боломжгүй.
TanyaLopez 2024-06-21 46.8.23.179
Харуулах боломжгүй.
StephanieBrown 2024-06-21 5.183.130.68
Харуулах боломжгүй.
BethHolland 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
CarolGreen 2024-06-21 188.130.129.29
Харуулах боломжгүй.
KatieSudrla 2024-06-21 188.130.142.43
Харуулах боломжгүй.
CarlaPowell 2024-06-21 109.248.142.217
Харуулах боломжгүй.
TracyWilson 2024-06-21 213.226.101.121
Харуулах боломжгүй.
TammyOsbourne 2024-06-21 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JenniferHughes 2024-06-21 188.130.129.177
Харуулах боломжгүй.
AmberQuintana 2024-06-21 188.130.187.149
Харуулах боломжгүй.
NicoleWilson 2024-06-21 109.248.205.124
Харуулах боломжгүй.
AnneSmith 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
MariaRichardson 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
BrandiPollard 2024-06-21 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-21 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-21 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-21 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-21 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-21 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-21 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-21 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-21 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-21 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-21 45.86.1.93
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-21 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-21 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-21 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-21 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-21 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-21 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-21 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-21 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-21 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-21 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-21 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-21 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-21 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-21 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-21 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-21 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-21 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-21 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-21 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-21 188.130.188.78
Харуулах боломжгүй.