УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.06.20/ 22:00 цагт цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ.

Тодруулбал, өнөө шөнө буюу зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булганы нутгаар усархаг хүйтэн бороо, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор их хэмжээний бороо орох тул үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахим хурал хийж байна.

Маргааш буюу 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэн, Хэнтийн уулсаар нойтон цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж