Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болно

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 3-4-нд их хурлаа хийхээр болсон байна. Тус хурлаар холбооны үйл ажиллагаа, дотоод бүтцийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн аж.  Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаа энэхүү албаа өгөх юм байна. Энэ тухайд тэрбээр “Өөрийнхөө оронд би шинэ залуу хүнд итгэл үзүүлэх сонирхолтой байна” гэж хэлсэн юм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Дэлгэрмаа  долоо дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй юм байна.

Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдох магадлалтай гишүүд дотор арав шахам хүний нэр дуулдаж буй. Тэднээс Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Ерөнхийлөгчийн зөвлөх н.Батчимэг, Б.Ургамалцэцэг, Б.Мөнхцэцэг, н.Одонтуяа нарын нэр дээгүүр яригдаж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж