ЦУОШГ: Говь-Алтай аймагт цас орсон

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Говь-Алтай аймагт цас орсон

ЦУОШГ: Говь-Алтай аймагт цас орсон

Говь-Алтай аймагт цас орсон тухай мэдээлэл өнөөдөр /2024.06.20/ сошиал орчинд цацагджээ. Энэ талаар ЦУОШГ-аас тодруулахад " Говь-Алтайд цас орсон тухай мэдээлэл үнэн. Өнөөдөр үдээс хойш 17:00 цагийн ажиглалт дээр Говь-Алтай аймгийн Цогт сумын нутгийн уулархаг хэсгээр цас орсон. Ер нь зун болсон гэлтгүй зургаа, долдугаар сард  өндөр уулархаг газраар цас орох магадлалтай байдаг. Гурван жилийн өмнө долдугаар сарын 13-нд мөн цас орж байсан" гэв.

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Увс, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Маргааш зургадугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсч 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.

Зургадугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.  Энэ сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж