Оросын ерөнхийлөгч Владимир зургадугаар сарын 18-наас эхлэн хоёр хоногийн хугацаатайгаар Хойд Солонгост айлчилж дууслаа. Олон улсын хориг арга хэмжээнд орсон тус хоёр улс хамтын ажиллагаагаа сайжруулах хэлэлцээр байгуулж, бэлэг солилцсоноор үйл ажиллагаа дууссан. Тэгвэл Путин Пүрэв гаригт Вьетнамд айлчиллаа.
Вьетнам, Оросын удирдагчид нийслэл Ханойд уулзсан бөгөөд аль аль талууд хамтын харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Вьетнамын ерөнхийлөгч То Лам улиран сонгогдсон Путинд баяр хүргэж, түүнийг магтан сайшаасан байна. Путин хариуд нь Зүүн өмнөд Азийн улстай стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь Оросын тэргүүлэх зорилтуудын нэг гэж мэдэгдэв. Хойд Солонгост хийсэн тансаг айлчлалын дараа Вьетнамд хийж буй айлчлал нь Орос улс бүс нутагтаа дипломат дэмжлэг үзүүлж буйн илрэл гэж Путин тайлбарлажээ.
Ерөнхийлөгч То Лам Путинг улаан хивсний ёслолоор угтан авч “Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын ард түмний итгэлийг, олон нийтийн дэмжлэгийг дахин авсан нөхөр Путинд баяр хүргэе" гэж хэлжээ. Гэвч энэхүү айлчлалыг Украин дахь дайнаа сурталчлах үүднээс хийж байна гэж АНУ буруутгав. Вьетнам улс Европ, АНУ-тай харилцаагаа сайжруулахын төлөө ажиллаж байгаа ч Оростой тогтоосон түүхэн харилцаагаа үнэлсэн хэвээр байна.
ДЭМЖЛЭГ-НӨХӨРЛӨЛ-НУУЦ ЭЗЭГНЭЛ
Ханой хотын улс төрийн хороолол болох Ба Динь хотын нэгэн жижиг цэцэрлэгт хүрээлэнд таван метр өндөр Лениний хөшөө байдаг аж. Лениний хөшөөг хамгийн анх Орос Зөвлөлт Холбоот Улс байх үедээ бэлэглэсэн юм. Тус хөшөө нь Оросын хувьсгалчийг баатарлаг байдлаар дүрсэлсэн байдаг. Жил бүр Лениний төрсөн өдрөөр Вьетнамын өндөр албан тушаалтнуудын төлөөлөл хөшөөний өмнө цэцэг өргөж, толгой мэхийн ёсолдог.
Вьетнамын Оросын харилцаа холбоо анх 1950-иад онд эхэлжээ. Тухайн үед Хойд Вьетнамд шинэ коммунист улс байгуулахад ЗХУ-аас цэрэг, эдийн засаг, дипломатын чухал дэмжлэг үзүүлсэн байдаг.
Үүнээс улбаалан, Вьетнам улс Оростой харилцах харилцаагаа "үнэнч талархлаар дүүрэн нөхөрлөл" гэж тодорхойлжээ. Вьетнам 1978 онд Улаан Кхмерийн дэглэмийг халахын тулд Камбож руу түрэмгийлсний дараа Хятад болон барууны орнуудын хориг арга хэмжээнд орсон. Нөхцөл байдлаас улбаалан ЗХУ-ын тусламжаас ихээхэн хамааралтай болж хувирсан. Тухайн үед Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг тэргүүтэй олон вьетнамчууд Орост суралцаж, хэл сурсан байна.
Өнөө цагт, дэлхийн зах зээлд хөл тавьсан Вьетнам улсын эдийн засаг харьцангуй сайжирчээ. Оросын хувьд Украинд түрэмгийлснээрээ хориг арга хэмжээ авхуулж, худалдааны чадвар нь буурсан. Гэхдээ Вьетнам Оросын хамгийн том худалдан авагч хэвээр байна. Вьетнам улс Орост үйлдвэрлэсэн цэргийн техникийг голчлон ашигладаг хэвээр бөгөөд Өмнөд Хятадын тэнгист газрын тосны хайгуул хийхдээ Оросын нефтийн компаниудтай түншилдэг.
Украины хувьд Вьетнам төвийг сахисан байр суурийг эрхэмлэдэг. Оросын Украин дахь түрэмгийллээс болж Вьетнамд дипломат сорилтууд тулгарсан ч даван гарчээ.
Оросын үйлдлийг буруутгасан НҮБ-ын янз бүрийн тогтоолд Вьетнам түдгэлздэг аж. Гэсэн хэдий ч Украинтай сайн харилцаатай байж, Киевт тодорхой хэмжээний тусламж илгээжээ. Мөн мянга мянган вьетнамчууд Украинд ажиллаж, сурдаг. Төвийг сахисан байр суурь нь Вьетнамын олон жилийн турш баримталж ирсэн гадаад бодлогын зарчимд нийцэж байгаа.
Вьетнам бүх улс, оронтой нөхөрлөх боловч албан ёсны холбоотон болохоос зайлсхийдэг. Тийм ч учраас Вьетнам экспортын ашигтай зах зээлд оролцохын тулд Хятадтай нягт харилцаагаа тэнцвэржүүлэх үүднээс АНУ-тай харилцаагаа сайжруулсан юм. Гэхдээ АНУ Путины айлчлалыг эсэргүүцэж байгаа тул цаашдын дипломат харилцаанд саад гарч болзошгүй. Оростой түүхэн харилцаа холбоотой ч Украины дайны талаарх Вьетнамын олон нийтийн санаа бодол Европоос илүү юм.
Вьетнамын зарим иргэд Путинг барууны эсрэг ганцаар тэмцэж буй баатар гэж биширдэг бол дургүйлхсэн хүмүүс ч бий. Ерөнхийдөө, Азийн орнуудын хувьд Украины талаарх үзэл баримтлал нь Вьетнамтай ижил байдаг аж. Жишээлбэл, хүйтэн дайны үед Оросын эсрэг талд байсан АНУ-ын цэргийн түүхэн холбоотон Тайландын олон нийтийн санаа бодол Вьетнамтай адил хуваагдсан байна. Тайланд мөн адил Оростой эртний харилцаа холбоотой ч Украины түрэмгийллийг сайлсан, муулсан иргэд нь хоёр хуваагддаг.
Гэхдээ Вьетнам улс Оростой яг хэдий үеэс эхлэн нөхөрлөсөн нь тодорхойгүй. Олон улсын дарамт шахалтыг гадарлаж буй Вьетнам цэргийн техникийн өөр эх үүсвэр хайж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Вьетнам Оросоос эх үүсвэр авахаа болиход дор хаяж нэг жил шаардлагатай. Мөн Вьетнамын коммунист намын өндөр албан тушаалтнууд огцорсноор тус улсын дараагийн удирдлагын төлөөх өрсөлдөөн гарс эхэлсэн. Үүнд Орос оролцож магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC, CNN
RobynWagner 2024-06-21 188.130.185.193
Харуулах боломжгүй.
EvelynFox 2024-06-21 46.8.222.195
Харуулах боломжгүй.
EricaCameron 2024-06-21 94.158.190.9
Харуулах боломжгүй.
BrandyWright 2024-06-21 45.81.136.120
Харуулах боломжгүй.
MelissaTorres 2024-06-21 109.248.138.225
Харуулах боломжгүй.
MonicaErickson 2024-06-21 2.59.50.186
Харуулах боломжгүй.
SarahCunningham 2024-06-21 46.8.15.63
Харуулах боломжгүй.
HeatherCarroll 2024-06-21 45.86.0.38
Харуулах боломжгүй.
SherrillPatzner 2024-06-21 109.248.128.193
Харуулах боломжгүй.
DawnDorsey 2024-06-21 109.248.139.231
Харуулах боломжгүй.
TanyaLopez 2024-06-21 46.8.23.179
Харуулах боломжгүй.
StephanieBrown 2024-06-21 5.183.130.68
Харуулах боломжгүй.
BethHolland 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
CarolGreen 2024-06-21 188.130.129.29
Харуулах боломжгүй.
KatieSudrla 2024-06-21 188.130.142.43
Харуулах боломжгүй.
CarlaPowell 2024-06-21 109.248.142.217
Харуулах боломжгүй.
TracyWilson 2024-06-21 213.226.101.121
Харуулах боломжгүй.
TammyOsbourne 2024-06-21 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JenniferHughes 2024-06-21 188.130.129.177
Харуулах боломжгүй.
AmberQuintana 2024-06-21 188.130.187.149
Харуулах боломжгүй.
NicoleWilson 2024-06-21 109.248.205.124
Харуулах боломжгүй.
AnneSmith 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
MariaRichardson 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
BrandiPollard 2024-06-21 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-21 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-21 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-21 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-21 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-21 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-21 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-21 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-21 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-21 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-21 45.86.1.93
Харуулах боломжгүй.
CandiceGuzman 2024-06-21 188.130.136.194
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-21 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-21 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-21 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-21 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-21 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-21 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-21 185.181.244.68
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-21 103.168.34.131
Ганцаардсан Орос (Путин) олон холбоотон, дэмжигчтэй гэдгээ харуулах гэж доромжилж, өшиглөж байсан БНАСАУ,, Вьетнам мэтийг тоож эхлэв. Удахгүй энэ зун, намраас манайд ирж матрын нулимс унагаж, хоосон амлаад буцна
AmandaNewton 2024-06-21 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-21 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-21 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-21 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-21 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-21 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-21 45.11.20.130
Харуулах боломжгүй.
АЛДААГАА ЗАС 2024-06-21 59.153.87.54
ВЛАДИМИР ГЭЖ ЕРӨНХийЛӨГЧ БАЙХГҮЙ ШҮҮ. ХАРИН БАЛДИЙМООР-1 ГЭЖ ХААН БИЙ
BrendaAdams 2024-06-21 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-21 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-21 213.226.101.227
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-06-21 66.181.187.169
Юун Хятад хүн хоёр Хятад хүн нэг Вьетнам хүнтэй тэнцдэг гэдэг үг байдаг гэсэн шүү!!! Вьетнам санаа гэдэг бол Еврей хүний цаана л тусана шүү дээ хө
Зочин 2024-06-21 103.212.119.168
Ашигггүй нөхөрлөл хаана байна Г ИЧИЙ минь.
Нэргүй 2024-06-21 202.9.40.26
Вьетнамын "NoWar" хөдөлгөөнийхөн Путины айлчлалыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж уриа лоозон барьж жагссан болов уу. Манай "NoWar" хөдөлгөөнийхөн энэ айлчлалыг эсаэргүүцэж мэдэгдэл гаргасан байхаа. Уул нь хоёр орны төрийн тэргүүний айлчлал байдаг л зүйл.Аливаа төрийн айлчлал хэн хэнд нь ашигтай байдаг.
Нэргүй 2024-06-21 103.168.34.131
Беларусийн Лукашенкогийн айлчлалын үр дүнг хэлээд өг
SofiaWilliams 2024-06-21 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-21 95.182.124.84
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-21 202.9.47.20
Орчуулах гээд оршуулчихжээ.
Нэргүй 2024-06-21 202.131.245.243
Юу уншчтхав аа? Юу ч ойлгосонгүй. 😂😂😂