Ким Жон Ун Путинд хос Пунсан үүлдвэрийн нохой бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Путинд хос Пунсан үүлдвэрийн нохой бэлэглэжээ

Ким Жон Ун Путинд хос Пунсан үүлдвэрийн нохой бэлэглэжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дээд хэмжээний уулзалтын дараа ерөнхийлөгч Владимир Путинд хоёр Пунсан агнуурын нохой бэлэглэсэн байна. Тус ноход нь 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инд бэлэглэж байсан нохойтой нэг үүлдвэр юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсны дараа Ким Путинтэй хамт Кумсусан зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байхдаа тус бэлгийг өгчээ.

  Ким Жон Уны хувьд Пунсан үүлдвэрийн нохой нь Хойд Солонгосын үндэсний нохой бөгөөд Путинд бэлэглэснээрээ нөхөрлөлөө баталгаажуулж буй шинж аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн бэлгэд авсан Пунсан үүлдвэрийн нохдоо Чон Ва Дэгийн ерөнхийлөгчийн ордонд өсгөж байжээ. Гэвч 2022 оны арваннэгдүгээр сард буюу бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш зургаан сарын дараа хуулийн үндэслэл, дэмжлэг байхгүй гэсэн үндэслэлээр нохдыг Хойд Солонгост буцаан өгсөн байдаг.

Путин мөн адил Ким Жон Унд бэлэг өгсөн. Тус бэлэг нь Оросын "Aurus" тансаг зэрэглэлийн лимузин бөгөөд удирдагч нар цэцэрлэгт хүрээлэнгийн замаар тус машинаар зугаалсан аж. Өмнө нь арванхоёрдугаар сард Путин анх удаа Ким Жон Унд "Aurus" брэндийн машиныг бэлэглэж байсан. Гэхдээ Кимд машин бэлэглэсэн явдал нь  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сард баталсан 2397 тоот тогтоолыг зөрчиж байна. Тус тогтоол нь Хойд Солонгосыг тансаг хэрэглээний бараа нийлүүлэх, худалдах, шилжүүлэхийг хориглосон байдаг.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж