Шөнийн тээвэр нь сонгуулийн урхи байх вий!

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Шөнийн тээвэр нь сонгуулийн урхи байх вий!

Шөнийн тээвэр нь сонгуулийн урхи байх вий!

Өвлийн хүйтэнд оройн 22.00 цаг болоход нам зогсож, чангалдаг  автобуснууд өнөөдрөөс /2024.06.20/ шөнийн 02.00 цаг хүртэл үйлчилж, гийгүүлэх нь ээ. Тодруулбал, дараах гурван чиглэлд шөнийн тээвэр үйлчлэх юм.

  • ШҮ:1 “Таван шар-Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар үйлчилнэ.

Нийслэлийн тээврийн газраас шөнийн үйлчилгээ бий болгосон үндэслэлээ нийслэлчүүдийн хүсэлтээр гэж тайлбарлаж буй. Харин олон нийт сонгуульд зориулсан үйлчилгээ байх вий” гэж хардаж байна. Арга ч үгүй юм. Уг нь хүнээ боддог нийгэмд бол дэлгэр зуны улиралд гэхээс илүү хөхөө өвлийн хүйтнээр л нийтийн тээвэр нь шөнийн 02.00 цаг хүртэл үйлчлэх ёстой юм.

Мөн Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа төв зам дагуу буюу “Таван шар-Офицеруудын ордон”хүртэл нийтийн тээвэр шөнийн 02.00 цаг хүртэл үйлчилдэг байсныг эрх баригчид зогсоосон. Харин энэ удаад эл үйлчилгээг сэргээсэн нь сонгуульд зориулсан шийдвэр гэж хардаж буйг буруутгах аргагүй. Эрх баригчид малчдын саналыг татахын тулд "Шинэ хоршоо" хөтөлбөр санаачилж, хоршоо байгуулсан малчинд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож, зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр болсон.  Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг мөн төсвөөс дааж байгаа. Энэхүү арга хэмжээ таван жил үргэлжилнэ. Малчны зээлийн хүүг мөн төрөөс дааснаар 200 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шаардлагатай болсон.

Харин энэ удаад нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр аргагүй иргэдээ шөнийн 02.00 цаг хүртэл тээвэрлэхээр болсон нь нийслэлчүүдээ бодсон гэхээс илүү сонгуулиар санал авах гэсэн урхи нь байх вий дээ!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж