2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа хууль шүүх болон шинжлэх ухааны салбарт хийх ажлуудыг хүргэе.
АЗИ ТИВИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨВИЙГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛНА
МАН:
Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна. Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж, жагсаал, цуглаан хийх зөвшөөрлийн тогтолцоог хална. Цахим орчин дахь ялгаварлал, хүчирхийлэл, тэгш бус байдлыг бууруулж, хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ. Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах бодлого баримтална. Төрийн шийдвэр гаргалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, хүний эрхийг зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлнэ. Иргэдийн эрх ашгийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэх, үүссэн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Зайлшгүй шаардлагатай асуудлаар хяналт шалгалт хийх “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ”-ыг тогтмол зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангана. Төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг хэвлэл, олон нийтэд нээлттэй, ил тод болгоно. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно. Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Улс орны хөгжлийн амин чухал асуудлаар улс төрийн намуудтай Үндэсний зөвшилцөлд хүрч, төрийн залгамж чанар, бодлогын тогтвортой байдлыг хангана. Бүх нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний шийдвэрийг гаргахаас өмнө иргэд, иргэний нийгмийн байгууллагаар үнэлүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институци болгох эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Авлигын дагнасан шүүх байгуулна. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү нээлттэй, хариуцлагатай болгоно. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах тогтолцоог төгөлдөржүүлнэ. Шүүхийн үйлчилгээний хүртээмж, орчныг сайжруулах, хараат бус бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлнэ. Шүүхийн процессыг цахимжуулж хэрэг хянан шийдвэрлэх явцыг ил тод болгож, маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэдэг болгоно. Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах тусгай нэгжийг сэргээж, шүүгч, прокурор, мөрдөгч, цагдаа зэрэг тусгай субъектийг шалгах тогтолцоог бүрдүүлнэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын механизмыг бий болгож, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Авлигыг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, мэдээлэгчийн эрхийг хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх тогтолцоог бэхжүүлнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, илрүүлэхэд чиглэсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ. Оффшор данс, эд хөрөнгийг илрүүлэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хулгайлагдсан эд хөрөнгийг эх орондоо авчирна. Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно. 5Ш ажиллагааг үргэлжлүүлж, авлигачдын төр, нийгэмд учруулсан хохирлыг эргэн төлүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шууд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг олон нийтэд ойлгомжтой ил тод байдлаар байршуулж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлнэ. Гэрч хохирогчийг хамгаалах, тусгай албан тушаалтны гэмт хэргийг хянан шалгах алба шинээр байгуулна. Бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлнэ. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ШУУД СОНГОДОГ БОЛНО
АН:
Хүний заяагдмал эрхийг хамгаалах, иргэдэд хүний эрхийн талаар ойлголт өгөх, сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжинэ. Хувь хүний нууц, халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор гэрийн хаяг, регистрийн дугаар, гэр бүлийн байдал зэрэг хувийн мэдээллийг хэзээ, хэнд, хэрхэн олгохыг хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд хувь хүн өөрөө сонгох эрхийг бүрдүүлж, энэ төрлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, задруулахаар сүрдүүлэхээс хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж, цагддаггүй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоохгүй байх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Монгол хүн өмчтэй байх, өмчдөө бүрэн эрхт эзэн нь байх нөхцөлийг сайжруулж, хуулиар баталгаажуулна. Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. “Хариуцлагатай монгол хүн” хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Кибер халдлагатай тэмцэх, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай бодлого хэрэгжүүлнэ. Гамшиг, аюулаас хамгаалах үндэсний бүтэц бий болгож, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын болон орон нутгийн иргэдийн хамтын тогтолцоотой болгоно. Улаанбаатар хотын эрсдэл бүхий газрууд, автобусны буудлуудыг камержуулж, цагдаагийн байгууллагатай шууд, хялбар байдлаар холбогдох тоноглол хийсэн “ногоон бүс” буюу аюулгүй бүс бий болгох ажлыг дэмжинэ. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь камержуулалтын ажлыг суурилуулах журам, эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хувь хүний нууцыг хадгалахтай холбоотой асуудлыг анхаарна. “Манаачийг манах” буюу мэдээллийн дататай ажиллаж буй эрх бүхий албан тушаалтныг хянах технологийн шийдлийг нэвтрүүлнэ. Авлигын эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хувь хүний орон байрны халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно.
Төрийн албан тушаалтан, даргын эрх мэдлийг хамгаалсан төрийн бодлогыг өөрчилж, иргэний эрхийг хамгаалсан, иргэдэд үйлчилдэг хууль зүйн бодлоготой болно. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, мэргэжлийн холбоодод шилжүүлж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн стандарт тогтоох, хянах эрхийг олгоно. Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ. Иргэний үндсэн эрхийн хяналт, засаглалын эрх мэдэл хуваарилалт, түүний хяналт, тэнцлийг баталгаажуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгон Үндсэн хуулийн шүүхийн түвшинд ажиллуулна. Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй болгон хуульчилна. Иргэний ба хуулийн этгээдийн хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна. Иргэний өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсэн төрийн албан тушаалтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг болгоно. Гэр бүлийн хүрээнд үүссэн маргаан, зөрчил, хүчирхийллийг зохистой шийдвэрлэх журмыг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батална. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бүтцийг төлөвшүүлнэ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүргийг Хууль зүйн яамны үндсэн чиг үүргийн нэг болгоно. Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг шинэ шатанд гаргаж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон бие даасан хуультай болно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хууль зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох уялдуулан хянадаг тогтолцоог бүрдүүлнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах механизмыг сайжруулна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ. Сонгуулийн авлига, улс төрийн намаар дамжин төрд орж ирэх авлигын тойргийг таслан зогсоох арга хэмжээ авч, авлигын эсрэг улс төрийн шинэ соёл үүсгэнэ. Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх хуулийг батлуулна. Дотоод хэргийн чиг үүрэг давамгайлсан байдлыг халж, Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг сайжруулан хууль зүйн бодлогыг иргэний эрх, хуулийн засаглалын хөгжилд чиглүүлнэ. Хууль зүйн болон дотоод хэргийн чиг үүргийг зааглан зохион байгуулна. Хууль дээдэлдэг захиргааг бүрдүүлэх, нийтийн албыг мэргэшүүлэх чиглэлд улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байна. Шүүхийн хараат бус байдал, хариуцлага, олон нийтийн итгэл даах чадварыг дээшлүүлэх чиглэлд бодлогын эрс өөрчлөлт хийнэ. Худалдаа, бизнесийн маргааныг үр ашигтай, шуурхай шийдвэрлэх шүүхийн бус тогтолцоог улам бэхжүүлнэ. Бүртгэл, архив, үндэсний дата системийн ухаалаг үйлчилгээг сайжруулна. Төрийн байгууллага, албан тушаалтны "ажил хэргийн нэр хүнд" хэмээх хуулийн томъёоллыг залруулж, төрийн албаны нээлттэй, шилэн байдлыг хуульчилна. Газрын төлөвлөлт, олголтын орчинд реформ хийж, газар олгох, ашиглах, эзэмших, өмчлөх үйл ажиллагааг ил тод болгоно. Газрын шинэтгэл, удирдлага хариуцсан нэгжийг Улсын Их Хурлын дэргэд байгуулна. Иргэдийн өмчлөлийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн нэгдмэл бодлогоор зохицуулна. Тусгай хамгаалалттай газар ашиглалтыг цуцалж, хамгаалалтын асуудлыг цэгцэлнэ. Оюуны өмчийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны бүтээлийг хуулиар хамгаална.
Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулж, нэгдсэн босоо удирдлагын тогтолцоог хална. Шударга процесс, гэрчийн хамгаалал, хууль зүйн чанартай үйлчилгээ авах чиглэлд процессын шинэчлэлийг эрчимжүүлж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл ажиллагааг шүүхийн тойрогт нийцүүлнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ. Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн шүүгчийн ажлын үзүүлэлт, чиг үүрэгт багтдаг олон улсын жишгийг хуульчилна. Шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг тусгайлсан процессын хуулиар зохицуулан бие даасан шинжээчдийн нөөц бий болгож, монополь шинжилгээний байгууллагыг өрсөлдөөнт мэргэжлийн шинжээч, лабораториуд бүхий олон улсын шаардлага хангасан шүүх шинжилгээний тогтолцоог бий болгоно. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгож, тагнуулын үйл ажиллагааг тусдаа хуулиар, нууц мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж, шүүхийн хяналтад оруулна. Нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээ, баримтыг процессын төгсгөлд нэг бол шүүхэд, эсвэл тус ажиллагаанд өртсөн иргэнд хүргүүлэх механизмыг хуульчилна. Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулан мэргэшүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулна. Прокурор болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг тэгш бус байдлыг арилгана. Цахим худалдааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим гэмт хэрэг, халдлагаас иргэдийг хамгаална.
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг батлуулна. Хууль сахиулах үйл ажиллагааг нэг бүрчлэн стандартчилж, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлнэ. Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цагдаагийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлнэ. Иргэдийг чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах зохион байгуулалтыг дэмжин ажиллах чиг үүргийг цэрэг, армид бий болгоно. Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг сэргээж, хохирогчийн эрх, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гарган нөхөн сэргээх шударга ёсыг хангуулна. Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийг хуульчлан иргэний нийгмийг бэхжүүлэх хууль зүйн баталгаа бий болгоно.
Улсын Их Хурлыг ярьдаг парламент бус ажилладаг парламент болгох чиглэлд шинэчлэл хийж, парламентын засаглалыг бэхжүүлнэ. Улсын тусгаар тогтнол, бүгд найрамдах төр, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, эрх мэдэл хуваарилах болон парламентын засаглалын дархлааг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулна. Үндсэн хуулийн суурь зарчим, байгуулал, хүний эрхийн дэг журмыг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлнэ. Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулж, шууд ардчиллын хэлбэрийг парламентын хяналтын нэг эх үүсвэр болгоно. Улсын Их Хурлын хяналтыг үр ашигтай хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хангаж, парламентын хяналтын бие даасан байгууллагуудыг иргэдийн хяналттай уялдуулан хууль тогтоох үйл ажиллагааг сонирхлын зөрчилгүй ажиллах хариуцлагын тогтолцоог сайжруулна. Данхар төрийн бүтцээс татгалзсан Засгийн газрыг байгуулж, цомхон, чадварлаг, чанартай засаглалын бүтцийг бий болгоно. Парламентын хянан шалгах чиг үүргийг боловсронгуй болгож, Улсын Их Хурлаас төлөөлөн хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тухай бие даасан хуультай болно. Төсөв, төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын дэргэд спорт, урлагийн нэгж байгуулах, ажиллуулах, санхүүжүүлэхийг хориглоно. Гэмт хэрэгт холбогдож, сонгогчдын итгэлийг алдсан Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах хууль, эрх зүйн боломжийг бүрдүүлнэ. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог болно.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛГОНО
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Бүх шатны шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулах дүрэм, журмыг боловсронгуй болгож, хараат бус байдлыг хангана.
Шүүхийн системийн үр дүнтэй ажиллагааг хангахын тулд зарим төрлийн маргааныг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бий болгоно. Шүүгчид, шүүхийн ажилтнуудыг сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, дотооддоо болон олон улсад Монгол Улсын шүүхийн системийн нэр хүндийг сэргээнэ. Үндсэн хуулийн цэц хүний эрхийг хамгаалдаг болгоно. Шүүхийн системд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, шүүхийн үйл ажиллагааг илүү шуурхай, хүртээмжтэй, чирэгдэл багатай болгоно.
ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ
МАН:
Мэдээлэл харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг бүх салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Хувийн хэвшлийн шинжлэх ухаан, инновацын судалгааны төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтад ээлтэй татварын орчныг бүрдүүлнэ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, “венч” зэрэг хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн мэдээллийн системүүдийг хөгжүүлнэ. Олон улсын цахим төлбөрийн “Apple pay”, “Google pay”, “Paypal”, “Stripe” зэрэг системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ. Үндэсний хиймэл дагуул хөөргөж, “Старлинк” зэрэг нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай “Google”, “Amazon”, “Dell”, “Nvidia” зэрэг байгууллагын сертификаттай 1000 мэргэжилтэн бэлтгэж, 1000 өндөр технологийн ажлын байр бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
Төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүний оролцоогүй, хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлнэ. Төрөөс иргэн, бизнест үзүүлж буй гол үйлчилгээнүүдэд процессын шинжилгээ хийж цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг 2 дахин бууруулна. Хиймэл оюун ухаан, төрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулна. Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгалын технологиуд болох хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, “блокчейн”, ухаалаг бот, IoT-ийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлох, судалгааны ажлуудыг санхүүжүүлэх, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль эрх зүйн орчныг сайжруулна. Аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлнэ. Эх хэл дээрх боловсруулалтыг сайжруулахад төрөөс дэмжих, төрийн үйлчилгээнд ухаалаг чатбот нэвтрүүлнэ. Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэл, харилцаанд “блокчейн” технологийг ашиглан маргааныг бууруулна.
5G ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ
АН:
Интернэтийн хүртээмжийг сайжруулна. Интернэтийн үнийг бууруулж, хурдыг өсгөнө. Төрийн байгууллагуудын дата сангуудын өөрчлөлтийг бүртгэж, шилэн болгоно. Төрийн өмчийн дата санг нэгдсэн уялдаа холбоотой болгоно. Төрийн албанд ажиллах мэдээллийн технологийн инженерүүдийг гадаад, дотоодын их сургуульд мэргэжил дээшлүүлнэ. 5G технологи нэвтрүүлнэ. Сансарын интернэтийг малчдад бүрэн нэвтрүүлж, мал маллах ажилд технологийн ололтыг нэвтрүүлнэ. Орон нутаг болон Улаанбаатар хотод шилэн кабелийн интернэтийн тарифыг ижил үнэтэй болгоно. Шуудангийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн системийг сайжруулан шуудан түгээлтийг 3 дахин нэмэгдүүлнэ. Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, аж үйлдвэрийн 4.0, инновацийн 2.0 эрин үеийн технологийн дэвшлийг бүх шатанд ашиглах боломжийг нэмэгдүүлж, дижитал шилжилтийг хурдасгана. Орон нутагт өндөр хурдны шилэн кабелийн тарифыг бууруулна. Инновацид суурилсан гарааны бизнесүүдийг дэмжиж, экосистемийг бүрдүүлнэ. Шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын нэгдсэн үндэсний сүлжээг байгуулна.
САНСРЫН ТЕХНОЛОГИД ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Технологиор тэргүүлэгч улс орнууд болон олон улсын байгууллагатай стратегийн түншлэлийг бий болгож, дижитал өөрчлөлт, технологийн солилцоонд чиглэсэн дэлхийн форум, сүлжээнд тогтмол оролцоно. Төрийн үйлчилгээг хялбарчлах, хүртээмжтэй, үр ашигтай, ил тод болгох е-Моngolia системийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мэдээллийн цогц санг хөгжүүлж үлэмж өгөгдлийг үүсгэнэ. Бүс нутгийн болон төрийн байгууллагуудыг холбосон мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгож төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мэдээлэл солилцох боломж бүрдүүлнэ. Шинэ үеийн мэдээллийн технологи болох сансрын холбоо харилцаа, 6G технологийн судалгаа хөгжүүлэлтүүдийг эхлүүлнэ. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дэвшилтэт технологи бий болгох үндэс суурь хиймэл оюун ухаан ба мэдээллийн технологийн хөгжлийн хүчирхэг экосистем Монгол оюун төвийг байгуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, инноваци болон арилжааны үйл ажиллагааг дэмжих төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоно. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ложистик, төв суурин газрын менежментийн зэрэг салбарт робот техник, автоматжуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай экосистем болох Роботехник, Автоматжуулалтын хөгжлийн үндэсний төвийг байгуулж, инноваци хөгжүүлэхэд чиглэсэн цогц төлөвлөгөө, мэдлэг солилцох, ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр их, дээд сургууль болон олон улсын технологийн байгууллагатай хамтран, орчин үеийн лаборатори, туршилтын байгууламжид хөрөнгө оруулалт хийх, роботын шийдлийг хөгжүүлэхэд гарааны бизнес, ЖДҮ-ийг дэмжих инкубаторыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийнэ. Сансар судлалын тэргүүлэгч агентлагуудтай түншлэл байгуулж, олон улсын консорциумд элсэх, сансрын шинжлэх ухаан, технологийн олон улсын “Огторгуй” бага хурлыг тогтмол зохион байгуулах замаар олон улсын сансрын хамтын нийгэмлэгт Монгол Улсын байр суурийг бэхжүүлнэ. Сансрын хамтарсан хайгуул, судалгааны төслүүдэд оролцох, технологи дамжуулах, мэдлэг солилцох, сансрын шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлнэ. Сансрын судалгааны ажиглалтын газар, хиймэл дагуул хөгжүүлэх байгууламж, сансрын хөлөг хөөргөх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг онцлон сансрын судалгааны санаачилгыг санхүүжүүлэх, дэмжих үндэсний стратеги боловсруулна. Байгаль орчны хяналт, харилцаа холбоо, үндэсний аюулгүй байдал зэрэг бодит асуудлыг шийдвэрлэх боломжтой хиймэл дагуулын хэрэглээнд анхаарлаа хандуулж, улс орны эдийн засгийн багцыг төрөлжүүлэхийн тулд сансрын технологид хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Үндэсний агаар мандал, сансар судлалын мэргэшсэн эрдэм шинжилгээний хүрээлэнг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах замаар Монгол Улсын агаар, сансрын тээврийн чадавхийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Олон улсын стандарт, дүрэм журмын дагуу инженер, оператор, техникийн ажилтнуудыг бэлтгэх хөтөлбөрт анхаарлаа хандуулна.
RobynWagner 2024-06-21 188.130.185.193
Харуулах боломжгүй.
EvelynFox 2024-06-21 46.8.222.195
Харуулах боломжгүй.
EricaCameron 2024-06-21 94.158.190.9
Харуулах боломжгүй.
BrandyWright 2024-06-21 45.81.136.120
Харуулах боломжгүй.
MelissaTorres 2024-06-21 109.248.138.225
Харуулах боломжгүй.
MonicaErickson 2024-06-21 2.59.50.186
Харуулах боломжгүй.
SarahCunningham 2024-06-21 46.8.15.63
Харуулах боломжгүй.
HeatherCarroll 2024-06-21 45.86.0.38
Харуулах боломжгүй.
SherrillPatzner 2024-06-21 109.248.128.193
Харуулах боломжгүй.
DawnDorsey 2024-06-21 109.248.139.231
Харуулах боломжгүй.
TanyaLopez 2024-06-21 46.8.23.179
Харуулах боломжгүй.
StephanieBrown 2024-06-21 5.183.130.68
Харуулах боломжгүй.
BethHolland 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
CarolGreen 2024-06-21 188.130.129.29
Харуулах боломжгүй.
KatieSudrla 2024-06-21 188.130.142.43
Харуулах боломжгүй.
CarlaPowell 2024-06-21 109.248.142.217
Харуулах боломжгүй.
TracyWilson 2024-06-21 213.226.101.121
Харуулах боломжгүй.
TammyOsbourne 2024-06-21 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JenniferHughes 2024-06-21 188.130.129.177
Харуулах боломжгүй.
AmberQuintana 2024-06-21 188.130.187.149
Харуулах боломжгүй.
NicoleWilson 2024-06-21 109.248.205.124
Харуулах боломжгүй.
AnneSmith 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
MariaRichardson 2024-06-21 109.248.129.172
Харуулах боломжгүй.
BrandiPollard 2024-06-21 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-21 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-21 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-21 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-21 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-21 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-21 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-21 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-21 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-21 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-21 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-21 45.86.1.93
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-21 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-21 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-21 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-21 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-21 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-21 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-21 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-21 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-21 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-21 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-21 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-21 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-21 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-21 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-21 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-21 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-21 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-21 45.15.72.143
Харуулах боломжгүй.
Ц.Товуусүрэн 2024-06-21 202.21.104.2
Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин "Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог болно" гэсэн сонгуулийн амлалт хянадаг, шалгадаг байгууллагуудын нүдийг хариуулан сэм нэвтэрчдээ. Нийслэл гэдэг засаг кахиргааны нэгж, хот гэдэг аж ахуй эрхэлдэг байгууллагын эрх үүргийг салгаж чадвал хотын захирагчийг иргэд сонгож болох юм.
StephanieCantu 2024-06-21 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-21 188.130.188.78
Харуулах боломжгүй.