Ч.Ганбаатар: Намайг гавьяатад тодорхойлъё гэсэн | News.MN

Ч.Ганбаатар: Намайг гавьяатад тодорхойлъё гэсэн

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Ч.Ганбаатар: Намайг гавьяатад тодорхойлъё гэсэн











Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 3-нд бие даасан үзэсгэлэнгээ
гаргах гэж  буй зураач Ч.Ганбаатарыг
“Ярилцах танхим”-даа урилаа. Удахг
үй тэрбээр Англи оронд өөрийн урланг нээх гэж байгаа аж.

-Та хэдэн настайгаасаа зурж эхэлсэн бэ?

-Би 18 настайдаа анх Дүрслэх урлагийн дунд сургуульд орсон. Тэр үеэс зураг
зурж эхэлсэн.

-Таны зургуудыг харахад ихэвчлэн морь дүрсэлсэн
байх юм. Яагаад заавал
морь гэж?

-Морь гэдэг чинь сонирхолтой амьтан ш дээ. Гоо сайхан, төгс төгөлдрийн
бэлгэ тэмдэг.
Гэхдээ дандаа морь зурж байгаагүй л дээ. Чи миний
эротик зургийн сайтыг
үзэж байсан уу. “choigan.com” гэдэг сайт бий. Дэлхийн алдартай хүмүүсийг зурсан
нэг сонирхолтой сайт бий. Миний “Б
үртгэлд ороогүй бүсгүй” гээд нэг зураг байдаг. Түүн дээр морьтой залуу нэг бүсгүйг эргүүлж байгаа тухай өгүүлдэг. Морийг нь их гоё уян налархай, эмэгтэйлгээр дүрсэлсэн.
Амьдрал гэдэг
өөрөө  их сонирхолтой, сэдвээр баян
байдаг. Бас “Журмын олон н
өхөд минь бий” гэдэг нэг зураг бий. Морь унаад явж байгаа согтуу хүнийг магтан
д
уулсан зураг л даа.

-Яагаад согтуу хүнийг магтаж байгаа юм бэ?

-Гоё ш дээ. Нэг л их торго дурдан, гаанс, хэт цахиур, бурхан
болсон согтуу баян тал дундуур давхиж байна. Хөдөө тэгээд л явж байдаг ш дээ.

-Та юу?

-Би ч нэг их ингэж яваагүй л дээ. Ер нь тиймэрхүү хүмүүс байдаг.

-Та зургаа яаж зурдаг вэ. Гаднах байдлыг нь төсөөлөөд зурдаг
уу, эсвэл бодитоор нь харж байгаад зурчих уу?

-Жишээ нь түрүүчийн ярьсан зураг дээрхээр бол согтуу хүн ямар байдгийг би
мэднэ.
Өөрөө уудаг хүн юм чинь. Ууна, гэхдээ хэр хэмжээгээ мэдэж ууна. “Миний мэдэх
Монгол” гэдэг зураг бас бий. Бугуйл шидэж байгаа монгол эр хүнийг
харуулсан. Тэр зурагтаа их дуртай.

-Та ер нь хэддүгээр зууны хүнийг зураад байна аа?

-XIII зууны үеийн. Ер нь манай сэргэн мандалтын оргил үе XIII зуун
байсан
. Монгол Улс одоогийн Америк, Япон, Англи шиг тэр үед дэлхийн
соёлыг тодорхойлж байлаа. Тийм болохоор миний зургийн баатрууд ихэвчлэн XIII
зууны
үеийн хүмүүс. Би бас Казахын ард түмэнд их хайртай. Тэднийг зурах дуртай. Удахгүй гаргах үзэсгэлэнд
маань нэг к
азах өвгөний зураг тавигдана. Надад казах найз олон бий.

Тэднийгээ ч баярлуулъя. “Морин поло” гээд зураг минь байна.
Бас XIII зууны үеийн хүмүүс поло тоглож байгаагаар дүрсэлсэн. Тэр үед морин поло арай үүсээгүй байсан л даа. Гэхдээ яах вэ, төсөөлөөд л зурчихсан. Бас “Цэгц” гэдэг зураг дээрээ монгол нохойг дүрсэлсэн
байдаг. Одоогийн х
үмүүсийн яриад байдаг монгол банхар яг нарийндаа жинхэнэ монгол нохой биш,
Т
үвдээс орж ирсэн. Харин арай өөр, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, зээр, гөрөөс хөөхдөө сайн нохой байдаг юм. Тэр л жинхэнэ монгол нохой. Хэнтий
аймагт нэлээд бий. Ер нь миний зурагнуудаас жинхэнэ монгол ахуй харагддаг шүү.

-Таны зурагт ямар өнгө давамгайлдаг вэ?

-Ер нь бор ногоон өнгө голлодог. Би өнгөөр хүн хууръя гэж нэг их боддоггүй. Өнгөөс чухал зүйл нь хар зураг. Зургийн хаан бол хар зураг гэдэг. Суурь нь
болдог гэдэг утгаараа ингэж хэлсэн байх. Морь зурахад ч өнгө харагддаг.
Морь гэдэг гоо сайхны хувьд т
өгс төгөлдөр амьтан. Бас эмэгтэй хүн байна. Би ер нь амьдралдаа эрэгтэй 
х
үнийг тун цөөхөн зурсан. Өнгөт арьстай эмэгтэйн зураг надад бий. Хүмүүс ер нь
дандаа цагаан арьстай эмэгтэйч
үүдийг зурдаг. Гэтэл хар арьстан нь зурахад илүү
сонирхолтой ш дээ. Бас морь эвшээж байгаа зураг бий. “Аз жаргал” гэдэг нэртэй.
Морь эвшээхийг монголчууд аз жаргалтай байг
аагийнх нь илрэл гэдэг.
Зурахдаа гол нь биш, ямар нэг утга санаа гаргах нь чухал. Бас жин гэдэг юм их
чухал.

-Жин гэж ямар утгаар нь хэлж байна?

-Эзлэхүүнийг нь гаргана гэсэн үг л дээ. Яг ямар орон зайд байгааг нь мэдэрч зурах хэрэгтэй гэж би
боддог юм. М
иний морьдыг харахад л цээжний хөндий, гэдэс гээд бүгдийг нь
бодитой юм шиг д
үрсэлсэн байгаа биз дээ. Бас би морийг их динамик, хөдөлгөөнтэй
зурахыг хичээдэг.

-Тэгэхээр илүү амьд харагддаг гэж үү?

-Тийм. Ер нь би фото зургаас 
харж зурж байсангүй. Тэгж зурах ч дургүй. Дандаа төсөөлж, бодож байгаад зурдаг. Тэр нь ч надад амар байдаг. Гэтэл ихэнх
зураач нар фото харж зурдаг. Тэр нь зургаас нь илт анзаарагддаг. Т
үүний оронд өөрөө төсөөлж байгаад
х
өдөлгөөн, зохицлыг нь  гаргавал илүү амттай юм
болов уу гэж бодд
ог.

-Нэг зургаа эхлүүлчихээд бодож байснаасаа шал өөрөөр төгсгөж байсан тохиолдол бий юү?

-Байна. Тэр чинь харин ч сонирхолтой. Миний бүтээл дунд
морьтой х
үний зураг олон. Монголчууд морин дээрээ явахдаа л сайхан харагддаг.
Мориноосоо буухаар ч ер нь дэми
й дээ. Морь гэдэг амьтан ер нь ийм байдаг
ч юм уу, нарийн яривал би сайн мэдэхгүй. Яг өөрийнхөөрөө л зурах дуртай. Морины уралдаан ч үздэггүй. Түүнээс гадна
зурахдаа би ямар нэг д
үрэмд баригддаггүй. Хүссэн үедээ унтаж, хүссэн үедээ зурна. Сэтгэл санаа их гоё үед ч юм уу эсвэл үзэсгэлэнгийн өмнө зурдаг. Түүнээс галзуурсан биш байнга зурна гэж байхгүй. Өөрийнхөөрөө л зурдаг.

-Тэгвэл зөвхөн таны морьд л байх нь ээ?

-Тийм. Миний морьд.

-Морины юуг нь зурахад хэцүү вэ?

-Дэл, сүүл, чихийг нь зурах их хэцүү. Чих л гэхэд тухайн үеийн араншингаасаа хамаараад хулмайна, соотойно, эргэнэ. Түүнийг гаргах
хэц
үү.

-Таны гэр бүлийнхэн ямар хүмүүс байдаг вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Эхнэрийг маань С.Гэрэлхүү гэдэг. Үндсэндээ миний менежер болж, хамаг ажил төрлийг маань
зохицуулдаг х
үн. Надаас “Зургаа зураач” гэж гуйна. Би зурахгүй гэж
гэдийнэ. Тэгж байж л б
үтээл маань төрдөг дөө. Эхнэр маань надаас илүү миний будаг, энэ тэрийг мэднэ. Зотон даавууг маань эхнэр
хийнэ.

-Таны хүүхдүүдэд зурах авьяас байна уу?

-Ер нь бүгд ямар нэг хэмжээгээр авьяастай. “Монген” урлагийн сургуульд сурах нь
сурч, т
өгсөх нь төгсчихөөд байна. Гэхдээ гэрээр дүүрэн зураач байх дэмий. Хэсэг байж байгаад л будаг, бийр алга
болчихно. Ер нь дэмий.

-Та бийр, будгаа хаанаас авдаг вэ?

-Бийр бол Хятадынх хамгийн сайн нь. Харин будагны тухайд
Оросынхыг гүйцэх нь цөөн л байх. Эхнэр маань хойшоо явсан хүнд захиж байгаад ч
болтугай авчруулчихдаг юм. Ер
нь сайн будгаар зурах хэрэгтэй. Сайхан
зураг ч гарна. Хятадын будаг найрлага муутай. Түүнээс гадна амьдрал дээр ч, зураг дээр ч сайхан юм гэдэг цаанаа нууц
далд байж л ил
үү амттай байдаг юм болов уу гэж боддог. Сайхан сэтгэл гэдэг чинь ил
байдагг
үй. Тэрийг үерхэж, нөхөрлөж байж л мэддэг. Хүн бүр сайхан сэтгэлтэй, тэрийгээ  нүүрэн дээрээ
“наачихаад” явбал онцг
үй ш дээ. Муухай нь их байж, сайхан 
нь б
үр илүү гоё харагддаг. Ер нь хар, цагаан нийлж байж сав дүүрдэг гэдэг
дээ.

-Та зургийн ямар төрлөөр зурдаг вэ?

Үүнийг урлаг судлаачид тодорхойлно. Хүн бүр өөр, өөрийнхөө ажлыг л
хийсэн нь дээр байх. Би зургаа л зурна. Тэрнээс тийм т
өрөл жанртай
гээд тодорхойлж чадахг
үй. Би уг  нь монгол зургийн анги
т
өгссөн. Гэхдээ амьдралдаа монгол зураг зурж байсангүй.

-Монгол зураг гэж ямрыг нь хэлж байна вэ?

-Марзан Шаравын “Монголын нэг өдөр” байна. Жинхэнэ монгол зураг. Зураач Цагаанжамбын бүтээлүүд байна. Би
бурхан зурж байсанг
үй. Монгол зураач нар ер нь өнгө их гоётой. Уудам талд амьдардаг болохоор тэр чинээгээрээ уужим
сэтгэдэг. Гадны зураач нартай уулзаж, ярилцаж л байсан. Тэд мундаг хүмүүс. Гэтэл
монгол зураач нар ч бас
өөрсдийн онцлогийг гаргадаг. Тэнд монгол зураг зурдаг сайн хүмүүс байхад би
тэднийг дууриагаад яах вэ.

-Та ер нь зураг хуулбарлаж байв уу?

Үгүй. Би өөрийнхөө
зургийг ч дахин зурж чаддаггүй. Нэг зургаа олон дахин зурж, худалддаг зураач нар бий. Тэд яаж
тэгдгийг нь би огт ойлгодогг
үй юм. Бүр тэгсээр байгаад гарт нь орчихдог ч байж магадгүй. Надад
дахиад зураад
өгөөч гэж хүсэлт гаргахад би “Үгүй ээ. Эсвэл би бүр шинээр өөр зураг зураад өгье” гэж хэлдэг. Фото зураг хараад зурж чаддаггүйтэй л
адил. Дээр ярьсан эротик зурагнуудаа зурахад би х
үмүүсийн фотог
нь харчихаад хэтр
үүлж зурсан. Тийм болохоор зурахад арай амар байдаг.

-Таны эротик зургийн цуг­луулгад багтсан Холливудын жүжигчин Брэд
Питтийн зурагтай холбоотойгоор т
үүнээс зохиогчийн эрхийн асуудал хөндсө
н захидал ирсэн гэж сонсч байсан?

-Тийм. Тэр үед дэлхийд алдартай 360-аад хүний зургийг зурсан. Тэдгээрийн дунд Б.Питтийнх ч байсан. Тэгтэл
менежерээс н
ь факс ирж, Б.Питтийн дүрийг ашиглаж бүтээл туурвих бол мөнгө төлөх хэрэгтэй гэх агуулгатай юм бичсэн байсан.

өнгөний хэмжээг нь тодорхой бичсэн байв уу?

Үгүй.

-Та тэгээд яасан бэ. Б.Питтийг дахин зурсан уу?

Үгүй. Факст нь хариу бичээгүй. Дахиж  ч зураагүй. Тэр
асуудал тэгээд л орхигдсон.

-Тэр эротик зургийн цуглуулгаа хэдэн онд гаргаж байв. Анх
санааг нь яаж олсон юм бэ?

-2004 онд гаргасан. Сагсчин Шаравжамц бид хэд найзууд.
Шараваа л нэг өдөр ингэж зурвал зүгээр юм уу гэж хэлсэн. Дандаа олонд танигдсан алдартай хүмүүсийг шог
байдлаар зурсан.

-Тэр дунд монголчуудын зураг байдаг уу?

Үгүй. Яг үнэндээ манайд дэлхийн хүн байхгүй. Би ямар Чингис хааныг эротик байдалтайгаар зуралтай нь биш дээ.
Тэрх
үү цуглуулгадаа дэлхийн хүмүүсийг зурахыг хичээсэн. Асашёорюүг л гэхэд Монгол, Япон хоёр орныхон л сайн мэдэхээс тэр Далай лам шиг
х
үн биш. Миний зурагнууд дунд Далай лам, Ромын пап, Билл Клинтон,
Мадоннагаас эхлээд дэлхийд танигдсан х
үмүүс бий.

-Та Далай ламыг эротик байдалтайгаар зурчихсан юм биш биз?

-Би дандаа баримт, факт дээр үндэслэж зурдаг. Далай ламын амьдрал ер нь их нууцлаг байдаг шүү дээ.
Бурхан шашны тэрг
үүн хүн байж одоо ч эх оронгүй л явж байна. Түүнийг нь хошин байдлаар харуулахыг хичээсэн. Түүнээс гадна
европ х
үмүүсийг их зурсан. Зурахад ч ер нь амар байдаг. Нүд нь хөнхөр, хамар нь
өндөр байхаас эхлээд ер нь фактур сайтай. Яаж ч зурсан болдог. Гэтэл азиуд
шугамдчихсан юм шиг хавтгай н
үүртэй. Бас арабуудыг ч эротик байдлаар зурсан. Гэхдээ нэгийг нь ч
сайтдаа тавилг
үй устгасан. Яачих ч юм билээ. Осолтой шүү.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Тэнгэр, байгаль дэлхийгээ л шүтнэ. Хөдөө гадаа амарч байхдаа хог хаядаггүй. Харин ч тэр хавийнхаа хамаг хогийг түүдэг. Байгаль дэлхий
намайг гоё
үзэмжээрээ шагнаж байхад би чихрийн цаас, тамхины иш бэлэглээд яах вэ
дэ
э. Цагаан сараар ч засал, энэ тэр хийлгэнэ гээд явдаггүй. Бөө сүүлийн үед хэт
олшроод байгааг дэмжихг
үй л байна. Гэхдээ надад бөө найзууд бий. Жинхэнэ бөө нар. Би ер нь найз олонтой хүн. Олны танил хүмүүс, төрийн томчуудаас эхлээд гудамжны архичин хүртэл янз
бүрийн л хүнтэй
найзалж н
өхөрлөж явна. “Гадуур явахад ганц алхаад л таньдаг хүн таарч,
хамт ажил б
үтээж ч болохгүй юм” гээд эхнэр хааяа хэлдэг. Би хөгжилдөж суух
дуртай, шооч х
үн дээ. Жижигхэн Гамбаа гэхээр танихгүй хүн цөөхөн шүү (инээв).

-Найзуудаас чинь ч юм уу, ер нь өөр хүн
захиалгаар зураг зуруулж байв уу?

-Зуруулна шүү. Гэхдээ би хөрөг зурж чаддаггүй. Гадныхан захиалгаа их ирүүлдэг. Монголчууд ч бас захиална. Монголоос Англи улсад суугаа Элчин
сайд Б.Алтангэрэлийн захиалгаар Лондон дахь Монголын Э
лчингийн байрны
хананд байрлуулах таван метр урт, 1.5 метр өргөнтэй зургийн захиалга авчихаад байна. Дээр ярьж байсан “Морин поло”
зураг тэнд тавигдана. Эскизийг нь гаргачихсан. Элчин сайд Б.Алтангэрэл
өөрөө таван метр
урт, гурван метр
өргөнтэй морь зуруулах захиалга өгсөн.

Үнэ хөлс нь ямархуу байх вэ?

-Тэрийг нарийн хэлээд яах вэ. Нэг удаа 2005 онд манай талаас
Өмнөд
Солонгосын урчуудын хороотой хамтарсан
үзэсгэлэн гаргасан юм. Тэр үед миний “Бүү ай” нэртэй зургийг тус улсын нэгэн зураач их сонирхож, 4000
ам.доллараар худалдаж авсан. Зураач хүн зураачийнхаа бүтээлийг худалдаж авна гэхээр их сонин л санагдаж байлаа. Есдүгээр сарын
3-нд би зургийн
үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн
музейд гаргана.
Үзэсгэнлэнгийнхээ урилгын зургийг би өөрөө нэг бүрчлэн зурж байгаа.
Гэтэл тиймэрх
үү жижигхэн зураг нэг бүрийг нь баруунд 100 еврогоор авч байсан юм шүү.

-Та гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Одоо гаргах гэж байгаа маань Монголд гаргах миний гурав дахь
бие даасан
үзэсгэлэн. Барууны орон, Франц, Англи, Болгар зэрэг олон газарт үзэсгэлэнгээ
гаргаж байсан. Бээжин, Х
өх хотод урлангаа байгуулж, тэнд 2007 оны үед хоёр
жилийн хугацаа
тай амьдарч байлаа. Ажиллахад тайван аятайхан ч байсан.
Том хананы эскизүүд хийж, туурган дээр ч зурж байв. Хятадад томоороо гуравдугаарт ордог
Х
өх хотын түүхийн музейгээс миний бүх зардлыг даагаад аваачиж байсан юм.

-Тэгээд яагаад эргэн ирсэн юм бэ?

-Би тэнд байж гадны орныг чимээд яах вэ дээ. Түүний оронд
Монголдоо ирж, эх орноо чимэх б
үтээл туурвиад сууж байя. Гэхдээ миний зурагны дийлэнх нь гадагшаа
гарчихаад байдаг юм л даа. Би зарим зурагныхаа фотог нь ч авч амжилг
үй өгчихсөн. Тэр
жаахан харамсалтай
санагддаг. Одоо Английн Лондонд нэг урлангаа
байгуулах санаатай байгаа. Лондоны “Sacred Space Gallery”-н эзэн хамтрах санал
тавьсан. Тэгээд очих гэж байна. Барууны орнуудад үзэсгэлэнд их оролцдог болохоор зардал мөнгөө бодсон ч
гэсэн тэр хавьд нэг газар т
өвлөрөх хэрэгтэй
байгаа юм.

-Урлангаа байгуулахад гарах зардлыг нь бас тэндээс гаргах
уу?

-Тийм. Ер нь зураач нар хаа ч очсон нэр хүндтэй шүү.

-Таны зургийн гол баатар мориноос гадна өөр юу байдаг
вэ?

-Би нэг хэсэг нохой их зурдаг байлаа. Ер нь амьтан зурах
дуртай. Нэг дэлхий дээр амьдарч байгаагаас хойш бүгдийг нь л хайрлах хэрэгтэй.

-Та тэгэхээр анд явах дургүй гэсэн үг үү?

-Ёстой дургүй. Агнасан чоноо машин дээр дэлгэж тавьчихаад явдаг хүмүүсийг огт
ойлгодогг
үй. Одоо л гэхэд миний урлангаар дүүрэн аалз явж л байна. Алаад яах юм. Харин шумуулыг бол тэсч
чадахгүй шүү. Амьтад зурахад их сонирхолтой гоё байдаг. Түүнээс биш
хээ зураад суувал миний хувьд л лав утгаг
үй. Гэхдээ би ер нь юунд ч баригддаггүй л дээ. Яг өөрийнхөөрөө зурдаг.

-Таны зурагнаас монгол ахуй л харагдах юм. Та ер нь орчин үеийн хотын
гудамж, т
үүгээр явж байгаа хүмүү
сийг зурж байсан уу?

-Ёстой зурж байгаагүй юм байна. Чадахгүй дээ биш, сонирхдоггүй. Хөдөө нэг их гараад байдаггүй болохоор түүнийгээ харах гэж л сонирхож зурдаг. Хамгийн гол нь зурах гэдэг өөрөө их кайфтай
ажил ш
үү.

-Та бүр багаасаа л зурдаг байв уу. Аль эсвэл зургийн сургуульд орсныхоо
дараа яаж зурахыг сурсан юм уу?

үр жаахан хоёр, гурван настайдаа зурж байсан гэсэн. Түүнийгээ бол
санадагг
үй. Тэгээд огт зурахгүй явсаар зургийн сургуульд орсныхоо дараа зурж эхэлсэн. Бас
болоогүй ээ, түүнээс хойш өдийг хүртэлх хугацаанд дундуур нь долоо, найман жил завсарласан. Хамгийн гол
нь х
үнд зурах юмсан, хийх юмсан гэх хүсэл байх нь чухал. Яах вэ, зурах авьяасны өгөгдөл байвал бүр л янзтай.
Ор хоосон хүн юугаа ч зурах юм билээ.

үмүүст ер нь зургийн мэдрэмж байна, байхгүй гэж бий юу?

-Хувцас өмсч, гоё хоолыг амталж байгаагаас хойш хүн бүрт л
мэдрэмж бий. Миний зургийг хараад муухай гэж хэлж байвал тэр х
үнд ч
зургийн мэдрэмж байна гэсэн
үг.
Би бол нэг их онгирч, сагсуураад явдаг хүн биш. Хүн миний зургийг хараад таалахгүй ч байж болно шүү дээ.

-Таны бүтээлийг үнэлж, төрөөс ямар нэгэн шагнал өгч байв уу?

Үгүй. Төрийн музейд 12 метр урт, хоёр метрийн өргөнтэй “Их төрийн түүх” гэдэг
миний
зураг бий. Түүнийг зурсны дараа гавьяатад тодорхойлж өгье гэж хэлэх хүн ч гарсан.
Яах юм бэ. Тэр гавьяатыг нь дааж явах хэц
үү. Түүнээс гадна би тэр шагнал, медалыг нь чанаж идэх юм уу. Надад урмын
сайхан
үг байхад л хангалттай. Гавьяа шагналтнууд олон болсон энэ үед харин юу
ч авааг
үй хүн нь гоё харагддаг. Боловсрол ч мөн адил. Их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дунд ороод “Би дунд сургууль төгссөн” гэж
хэлэх гоё ш дээ.

-Танд ер нь санхүүгийн асуудал гардаг уу?

-Хахаж цацсан их мөнгөтэй биш ч хүнээс дутахааргүй л амьдардаг. Найз нөхөд, гэр бүл, байгаль дэлхий минь байхад би хаана ч байхгүй баян хүн хэвээрээ
л байна.

-Та олон улсын тэмцээнээс шагнал авч байв уу?

-Олон удаа авсан. Би номын зураг 20-оод жил зурсан. Тэгэхдээ
Япон, Шведийн олон улсын уралдаануудын Гранприг авч байлаа. Шинэ Зеландад жил бүр болдог
“Шилдэг зураачдын б
үтээл”-д тэргүүн байр эзэлсэн. Гадны орны шагналыг бол би хүндэтгэдэг.
Харин Монголд шагнал гэдэг утгаа алдчихаад байна. Монголоос шагнал авчихвал х
үн
дооглохоор л болсон.

-Зураг зурж, найзуудтайгаа уулзахаас өөр юу хийх вэ?

Өнөөх бууддаг тоглоомуудыг тоглоно шүү. Шөнөжин найзуудтайгаа сүлжээгээр тоглоод суучихдаг. Уг нь буруу л байгаа юм. Порно кино үзнэ. Оросын
порно сайтууд гоё ш
үү. Эхнэр надад нэг их юм хэлдэггүй. Ер нь миний юу хийхийг зааж хорьдог хүн биш. Би бас ном
их цуглуулна. Дээр
үеийн сайхан номнууд байна. Сүүлийн үед ч Монголд зохиолчид гарч ирэхээ байж дээ. Гэхдээ зохиолч найзууд
бий. Миний баруун гар ес
өн хуруутай. Түүнийг найзууд маань шоолох нь ч бий. Буцаагаад хариуг нь
чангахан өгнө шүү (инээв).

-Та аль гараараа зурдаг вэ?

-Жижиг зурагнуудаа зүүн гараараа зурчихна. Харин их нарийн ажиллагаа шаардсан зургийг
баруунаараа зурдаг.

-Амьтан тэжээж байв уу?

-Аалз, могой, гүрвэлээс эхлээд олон амьтан тэжээсэн. Заан, морь хоёр л тэжээж
байсангүй.

-Ярилцсанд баярлалаа.

УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

umjuu 2010-09-02 180.149.81.3

ganbaa ahdaa bayar hurgey ta duu nartaa ulger duurail bolj yavdag shu urlagiin tengert munhruurei hairtai shu

Avatar

хийсэн хэргээ хэзээ хүлээх гэж байна? 2010-09-02 202.21.106.122

Хийсэн хэргээ хэзээ хүлээж, үйлдсэн нүглээ үүрэх гээд байна, Хатантөмөр өө???

Avatar

хийсэн хэргээ хэзээ хүлээх гэж байна? 2010-09-02 202.21.106.122

Хэдий болтол хамаатан садандаа худал нүүр царай харуулан нуугдаж, долигнон бялдуучилж явах вэ, Хатантөмөр өө??? Чиний үйлдсэн бузар нүглийг энэ Ганбаатар ах чинь олж мэдвэл чамайг дүүгээ гэсэн хэвээр байх болов уу???

Avatar

Lord 2010-09-02 69.236.165.132

Xunii xiisen yumiig muu xelex muuxai xen n xen be gedgiig zuraachid oorsdoo medej baigaa Zugeer xuvi xunii bodoliin uudnees xiisen buteesniig n uguisgej baival Ci ooroo bolovsrol nimgenees gadna Urlagiin xun bish bna daa l gej xelne Do Bold Cimeddorj xoeriig xen cmuu zuraach gexguigexdee Gambaagiinx shig setgeleer xiij cadaxguig n zovxon zuraacid medne gexdee tedniig muu buteelc gej bodooguiSarncacral bol sanaa gargadag arai oor ursgal cigleliin xun manaid ter shatnii oron zai urlagiin xuree xaraaxan algaxarin ur cadvaraaraa bol ene xediig baraxgui l dee Amerikiin urlag ur cadvar sanaa gesen xoer arga bariliin shalguurtai deer n songodog orcin uyeiin gesen cigleleer xogjij baidag gexdee tednii xumuujil n ene xoer ciglel bariliig xoeulang n l odoo xurtel baxarxan deedlej shine olon urcuud garc irseer xiij buteeseer l bna Pogjii maan sain buteelc er n Mongoliin todiigui Delxiin xemjeenii zuraac shuu dee Yariandaa c xelj bna durtadaa zuraad durtaigaa zurax durtai gej ene cin l buteelc xu

Avatar

Lord 2010-09-02 69.236.165.132

Xexexe xogjiltei yariltslaga bna Amjilt

Avatar

dolgor 2010-09-02

busad zuraach nar ichvel taarnaGanbaa bol nomer neg zuraach busad ter DoBold Chimeddorj Tsatsaa ene ter suraltsaasai

Avatar

dolgor 2010-09-02

busad zuraach nar ichvel taarnaGanbaa bol nomer neg zuraach busad ter DoBold Chimeddorj Tsatsaa ene ter suraltsaasai

Avatar

Зочин 2010-09-02

uzesgeleng n uzsen heleh ch ug alga denduu goy yum bilee

Avatar

zuraach naiz n 2010-09-02

Ganbaadaa bayar hurgej aguu ih aviyasnii omno ovdog sogdoy hairtai shuu

Avatar

Зочин 2010-09-02

gaihaltai zuraach delhiid mongoliin neriig gargah zuraach ene l bna shuu dee taminee

Avatar

zorig 2010-09-02 131.130.223.120

Pogjii ahdaa amjilt husey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж