Румын улс "К-9 гаубицыг" 920 сая доллараар худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Румын улс "К-9 гаубицыг" 920 сая доллараар худалдаж авна

Румын улс "К-9 гаубицыг" 920 сая доллараар худалдаж авна

Румын улс Өмнөд Солонгосын "К-9" өөрөө явагч гаубицыг 920 сая ам.доллараар худалдаж авах төлөвлөгөөгөө баталгаажуулжээ. Энэ төлөвлөгөө нь Сөүлийн зэвсгийн экспортын гэрээ хэлэлцээрт түлхэц болж байна. Румын улсын Батлан ​​хамгаалахын сайд Анхель Тилвар Сөүлийн Батлан ​​хамгаалахын дарга Шин Вон Сиктэй хэлэлцээ хийх үеэрээ гаубиц худалдан авах шийдвэрээ зарласан.

Шин Вон Сик Зүүн Европт долоо хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд дараа нь Польш улсыг зорино. "Өмнөд Солонгос нь Румын улсын армиа шинэчлэхэд түлхэц үзүүлэх хамгийн оновчтой түнш болно" гэж Шин Вон Сик хэлжээ.

Мөн энэ хэлэлцээр нь хамтарсан үйлдвэрлэл, холбогдох нэгжүүдийн хоорондын сургалт, боловсон хүчний солилцоо зэрэг олон төрлийн хамтын ажиллагаанд хүргэнэ гэж найдаж буйгаа Шин Вок Сик илэрхийлсэн байна.

Батлан хамгаалах сайд нар хэлэлцээний үеэр цэргийн боловсрол, сургалт, мэдээлэл солилцох, батлан ​​хамгаалах салбар, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам сайжруулахаар тохиролцов.

Түүнчлэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Юн Сук Ёол болон Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис нар Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийжээ. Удирдагч нар батлан ​​хамгаалах болон цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон юм.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж