Х.Нямбаатар: Ажил хийхээр голж, хийхгүй байхаар өөлж байх юм

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Ажил хийхээр голж, хийхгүй байхаар өөлж байх юм

Х.Нямбаатар: Ажил хийхээр голж, хийхгүй байхаар өөлж байх юм

Өнгөрсөн жил нийслэлд их хэмжээний хохирол учруулсан үерийн гамшиг болсон. Энэ жил ч мөн гамшиг давтагдах эрсдэлтэй бөгөөд холбогдох албаныхан бүхий л аргаа хэрэгжүүлж ажиллаж байна гэдгээ мэдэгдээд буй. Гэвч иргэдийн зүгээс үерийн эрсдэлтэй бүс дэх нэр заасан гурван обьектоо ч бүрэн буулгаагүй байж эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх гээд байгааг нь гайхаж байгаагаа илэрхийлсэн. Харин өнөөдөр /2024.06.20/ хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ-Дунд гол дагуу хана босгох ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд гамшиг ослын дуудлага өсч байна. Хамгийн их ирдэг дуудлага мэдээлэл нь үер усных. Тэр дундаа өнгөрсөн жилийн их үер болсон бүс болох Сүхбаатар, Баянзүрх дүүрэг. Тиймээс тус дүүргүүдэд үерийн түшиц хана босгохоор ажиллаж байна гэв.

Тухайн байршил нь эрсдэлтэй бүс дэх буулгасан обьект болох S’Outlet’s дэлгүүрийн суурь талбай. Сүүлийн 20-иод жил төрийн албан хаагчид эрх мэдлээ ашиглаж газар олгодог байснаас одоогийн үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж өнгөрсөн 2023 онд олон аж ахуй нэгж, иргэд хохирсон. Тиймээс яаралтай газрыг чөлөөлж, түшиж хана барих ажлыг эхлүүлж байна гэдгийг хотын дарга сүржин мэдэгдэв.

Жишиг далангийн бүтээн байгуулалтыг хийх бөгөөд наймдугаар сарын 20-нд тус ханыг улсын комисст хүлээлгэж өгөх аж.

Ингэснээр Сэлбэ, Дунд голын тус бүсэд дахин өнгөрсөн жилийнх шиг үер болохгүй юм. Тус бүсийн оршин суугчид олон жил ярьсан далан ханыг барих гэж байгаад сэтгэгдэл өндөр байна гэсэн юм. Харин зарим хүн удаан хугацааны дараа борооны улиралд ажлаа эхлүүлж байгааг гоочилж байгаа. Үүнд хотын дарга Х.Нямбаатар, ажил хийхээр хийлээ, хийхгүй болохоор хийхгүй байна. Хууль дүрмийн дагуу ажлуудаа хийгээд явж байна гэх тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж