УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ цаг үед Ардчилсан нам руу чиглэсэн үндэслэлгүй гүтгэлэг цацагдаж буйд нэр дэвшигч Б.Баттөмөр тайлбар хийлээ.
Тэрбээр "Сонгууль болоход найм хоног үлдсэн байна. Сошиалаар өчигдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал ямар Засгийн газар байгуулах вэ гэдэг илт худал мэдээлэл цацсан. Бүтцийн хувьд маш данхгар байна лээ. Тийм данхгар Засгийн газар байгуулахгүй.
Одоогийн Засгийн газарт нэг хүнд зориулсан яам ч байна, ямар салбар чухал вэ гэдгээ чухалчилж авч үзээгүй. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг данхгар Засгийн газар байгуулсан байдаг.
Ардчилсан нам дотроо шийдвэр гаргах бүтэцтэй, тэрний нэг нь улс төрийн зөвлөл гэдэг байгууллага байдаг. Улс төрийн зөвлөл дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар үндсэн зарчмаа ярилцсан.
Гэхдээ өчигдөр сошиал дээр цацагдсан зурган дээр байгаа хүмүүсээс нэг нь ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй. Жагсаалтаар нэр дэвшигч нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй, яам ахлуулахгүй гэсэн үг.
Тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс гараад ирэх юм бол яамдыг ахлуулж сайдаар томилно.
УИХ-ын сонгууль болоход найм хоног үлдсэн байна. Илтэд худал мэдээлэл цацах нь хууль эрх зүйн олон үр дагавартай.
Хоёрдугаарт, хэзээ хэзээнээсээ Монголын сонгууль хүний сэтгэл хөдлөл дээр тоглох хандлагатай байгаа. Олон нийтийн уур бухимдал төрүүлэх, зэвүүцэл жигшил төрүүлэх гэх мэтчлэн. Энэ найм хоногт олон нийтийн сэтгэл хөдлөлөөр нь дамжуулж нөлөөлөх гэсэн оролдлого маш их явах болно. Өчигдрийнх шиг илтэд худал мэдээлэл ч цацна. Эрх баригчдын зүгээс худал мэдээлэл цацсан гэж бид харж байгаа. Бүхэл бүтэн тролл арми ажиллаж байна.
Үлдсэн хугацаанд Ардчилсан нам руу чиглэсэн худал мэдээллийн давалгаа хэд хэдэн үе шаттай явна. Үүнд автахгүй байх ёстой.
Бусад улс оронд ч гэсэн олон нийтийн уур бухимдал төрүүлсэн дүрс бичлэг, мэдээ цацдаг. Тэгсэн ч сонгогчид нь сонголтыг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хийдэггүй. Чиний сэтгэл хөдлөлийг хэн удирдана, тэр чамайг удирдана гэж үг байдаг. Олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдах замаар шийдвэр гаргалтад нөлөөлөхийг оролдоно энэ бүхэнд анхааралтай байгаарай гэж зөвлөе” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Багаар нь дэмжээрэй , багаар нь дэмжихгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг яриа маш их гарах боллоо. Дээр нь сонгогчдын хувьд тухайн тойрогт нэр дэвшигчдээс хэдэн хүнд саналаа өгөх ёстой вэ. Мөн намд санал өгөх талаарх мэдээлэл ойлголт алга. Энэ асуудалд Ардчилсан нам хэрхэн анхаарч байна вэ?
-Багаар нь дэмжинэ гэдэг уриалга байж болно. Харин багаар нь дэмжихгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг утгагүй зүйл. Саналын хуудас хоёр онцлогтой. Нэг нь нэр дэвшигчийг сонгоно, нөгөө нь намыг сонгоно. Сонгогчдын хувьд тухайн тойрог нь хэдэн мандаттай вэ гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Жишээлбэл, баруун аймаг 10 мандаттай тойрогтой бол зүүн аймаг долоон мандаттай байна. Энэ ялгааг маш сайн мэдэх ёстой. Нэр дэвшигчдээс гадна нам дугуйлна. Хэнд саналаа өгөх нь тухайн сонгогчийн өөрийнх нь эрх. Үүнд хэн нэгэн нөлөөлөх ёсгүй.
-ХҮН нам өчигдөр мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээ зарлалаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явж байх үед ингэж зарлах нь хэр зөв бэ. Мөн Ардчилсан нам Засгийн эрх авбал ямар Засгийн газар байгуулах вэ. Хэдэн яамтай байх вэ?
-Монгол Улсын сонгож авсан сонгуулийн системээр Засгийн газраа зарлах нь байх ёстой зүйл. Хэн Засгийн газрыг тэргүүлэх вэ гэдгээ ил болгох ёстой. Тийм ч учраас Ардчилсан нам жагсаалтынхаа эхэнд намын дарга Лу.Гантөмөрийг тавьсан. Энэ бол Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялах юм бол Лу.Гантөмөр гэдэг хүн Засгийн газрын тэргүүн болно гэдгийг тодорхойлж байгаа. Гэхдээ нэг зовлон байна. ХҮН нам Засгийн газраа зарлачихлаа гэлээ. Сонгуулийн үр дүн яаж гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна.
Гэхдээ Ардчилсан намын хувьд нэг зарчим тодорхой байгаа, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс эхлээд сонгогдоод гараад ирэх ёстой. Нэрний хувьд онцлогтой. Үе Үеийн Загийн газар өөрсдийгөө тодотгосон нэр ашиглаж байгаа.
Хэрвээ Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялах юм бол стратегийн Засгийн газар байгуулна.
Монгол Улсын нийгэм эдийн засгийг урагш хөдөлгөхийн тулд ямар салбаруудыг илүү стратегийн гэж үзэх юм. Энэ бүхнийгээ манай нам оновчтой тодорхойлсон. Жишээлбэл, боловсрол, эрчим хүчний салбарыг стратегийн салбар гэж харж байгаа. Тэр салбаруудаа сонгон авч хөгжүүлнэ. Одоогийнх шиг баахан даахгүй нохой булуу хураана гэдэг шиг баахан яамдтай, баахан сайд нартай Засгийн газар байгуулахгүй.
Үлдсэн найм хоногийн хугацаанд олон нийтийн сэтгэл хөдлөлийг жолоодох замаар сонгуульд нөлөөлөх гэж оролдоно. Анхааралтай байж, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Г.ХОРОЛ
BethHolland 2024-06-20 109.248.129.172
Харуулах боломжгүй.
CarolGreen 2024-06-20 188.130.129.29
Харуулах боломжгүй.
KatieSudrla 2024-06-20 188.130.142.43
Харуулах боломжгүй.
TracyWilson 2024-06-20 213.226.101.121
Харуулах боломжгүй.
TammyOsbourne 2024-06-20 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JenniferHughes 2024-06-20 188.130.129.177
Харуулах боломжгүй.
AmberQuintana 2024-06-20 188.130.187.149
Харуулах боломжгүй.
NicoleWilson 2024-06-20 109.248.205.124
Харуулах боломжгүй.
AnneSmith 2024-06-20 109.248.205.130
Харуулах боломжгүй.
MariaRichardson 2024-06-20 109.248.129.172
Харуулах боломжгүй.
BrandiPollard 2024-06-20 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-20 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-20 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-20 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-20 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-20 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-20 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-20 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-20 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-20 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-20 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-20 45.86.1.93
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-20 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-20 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-20 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-20 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-20 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-20 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-20 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-20 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-20 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-20 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-20 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-20 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-20 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-20 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-20 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-20 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-20 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-20 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-20 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-20 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-20 45.11.21.213
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-20 59.153.112.238
АН-д хууртаж хэрэггүй. та нар Монгол улсыг хөгжүүлж чадахгүй шүүдээ. Хоорондоо учраа олж чадахгүй байж яаж улс орныг авч явах юм бэ?
JenniferVigil 2024-06-20 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-20 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-20 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-20 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-20 109.248.204.78
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-20 66.181.182.194
АЯА СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭД НЭГ Л БИШЭЭ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ САНАЛ ХУРААЛТЫН ӨМНӨ ДОРОМЖИЛЖ БАЙХ ЮМ. ТЭР ЭЛБЭГДОРЖИЙН ХОЙД ДҮР ШААМИЙ ГАНТӨМӨР АН ЯЛНА.ИЙМЭЭС….Г.МЭТЭЭР ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ЗАРЛАЖ ЯВНА. НАМЫН РЕЙТИНГЭЭ САЙН МЭДЭЖ БАЙГАА. БҮЛЭГ Ч ХҮРЭХЭЭРГҮЙ ТӨЛӨВТЭЙ. СОНГУУЛИЙН ДАРАА ЯАЖ ТҮЙМЭРДЭХЭЭ ТӨЛӨВЛӨЧИХСӨН БАЙГАА МУУХАЙ АМЬТАД
JenniferBell 2024-06-20 109.248.142.132
Харуулах боломжгүй.
иргэн 2024-06-20 66.181.182.218
Дээр ХӨХ ТЭНГЭР ,ЭЗЭН ЧИНГИС МИНЬ ХАРЖ БАЙНА. АРАЙ ТЭГЖ ХАРЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. МОНГОЛ ТҮМНИЙ ЗАЯА ИХ ДЭЭ. МУУ ЮМ ХОЛУУР ХОЛУУР. ТҮЙ ТҮЙ.
JessicaThomas 2024-06-20 109.248.15.107
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-20 202.9.46.14
зүүдэндээ тэр зарлаад байгаа /зурагтай/ ЗГ- аа байгуулаарай…..АН ялбал яг тийм хөгийн тоглоомын ЗГ гарна….аймшигтай…
MelissaFisher 2024-06-20 188.130.128.130
Харуулах боломжгүй.
Наа 2024-06-20 139.5.218.45
ялагдах нь тодьрхой болохоор боож үхэх гэж бгаа царай нь
Зохиолч Л. Пүрэвдорж 2024-06-20 59.153.113.118
Яам, агентлагийн тоог нрс цөөлөх нь зөв.Мөнөөх "Давхар дээлд" сайдыг 4-өөс илүүгүй болгууштай. Яамгүй хуувь сайд нарын зарим нь юунд нэр холбогдож байгааг харахтун.Бүх сайдыг Их Хурлын гишүүн болгосон нь авилгын захиалга байж тун магадгүй байна шүү. Энэнийг зоригтой амлаад хэрэгжүүлүүштэй.
Нэргүй 2024-06-20 66.181.160.103
Мөрөөдөөд байгаа юмуу зүүдээ яриад байна уу бүтэхгүй ээ хурдан далд орцгоо
JenniferLin 2024-06-20 185.181.246.228
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-20 202.9.40.180
ЗӨВ Ч ЯРЬЖ ЧАДАХГУЙ 😂😂😂 ЗАСГИЙН ГАЗРЫН ЯАМДУУД СТРАТЕГИЙН БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМАА.
Нэргүй 2024-06-20 103.71.101.254
Зөвөө зөв. АН ямар засаг тогтоох гэж байгааг сонгогчид урьдчилан мэдэж байх ёстой. ХҮН нам шиг, дэлхийн жишиг шүүдээ. Одоо МАН шинэ ЗГ -аа зарлар ёстой. Битгий битүү морь шиг байгаач. Хулгайч л тийм байдаг.
Ард 2024-06-20 49.0.139.175
Зөв, БХЯ, Соёлын, залуучуудын, хүүхдийн асуудал стратегийн бус гүй болгоно, стратегийн ордын тоог өөрчилнө, малчдын хоршоо хэрэггүй зогсооно гэх мэт стратег явж өгнө биздээ, ил хэлэх одоо эрт байна гээ…. мэдэхгүй биш…
Зочин 2024-06-20 37.67.76.5
Ард түмэн шийдвэрээ гаргаагүй байхад ингэж мөрөөдөх хэрэгтэй танай нам ялахгүй олон нам ялж эвсэлийн ЗГ байгуулна ингэж л монгол улс хөгжинэ ингэж төөрөгдүүлж болохгүй энэ чинь хууль бус шүү
Нэргүй 2024-06-20 66.181.189.150
ХӨӨЕ. ЧИ СЭРҮҮН ЗҮҮДЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗМОЙ. ЕР НЬ БОЛ ОЙ ГУТАЖ БАЙНА ШҮҮ. 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ӨМНӨ Р.АМАРЖАРГАЛ БИ ЕРӨНХИЙ САЙД БОЛ ИНГЭНЭ ТЭГНЭ ГЭЖ ХИЙ ХООСОН СҮРЖИГНЭЖ БАЙСАН. ЧИ ЯГ ТҮҮН ШИГ Л АВИРЛАЖ БАЙНА. НЭРТЭЙГЭЭР НЬ 3 САЯ ИРГЭНЭЭ САЯТАН БОЛГОНО ГЭЖ ХОШИГРУУЛААЧ. ЧИ Ч ИЧИХГҮЙ ТЭГЭЖ ЧАДАХ Л ЭТГЭЭД ДЭЭ.
Нэргүй 2024-06-20 188.162.254.47
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2024-06-20 76.220.74.140
Уг нь зөв шүү. МАН яамны тоог нэмэгдүүлээд байдаг харамсалтай нь ажил нь үнэхээр явсангүй.