Сэрэмжлүүлэг: Борооноос цахилгааны аюул үүсч магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Борооноос цахилгааны аюул үүсч магадгүй байна

Сэрэмжлүүлэг: Борооноос цахилгааны аюул үүсч магадгүй байна

Ойрын өдрүүдэд хотод усархаг аадар бороо орохтой холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, борооны улмаас цахилгаан эрчим хүчний аюул эрсдэл үүсч болзошгүй байгаа тул гэмтэлтэй шон, утас, масстай тогны шит байвал дуудлага мэдээллийг 24 цагаар өгөхийг зөвлөсөн байна.

Мөн тог тасарсан бол гэмтлийг засч, хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, хажууд нь ус тогтсон байвал яаралтай 7004-7004 утсанд холбогдохыг анхааруулжээ.

Дээрх зөвлөмжөөс гадна, цахилгааны шит, барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай тохиолдолд үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны шит, самбарыг 1.5 метрээс өндөрт байрлуулах. Ил задгай цахилгааны утас байгааг нягтлах. Залгаастай болон шалбарсан кабель утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад холбогдож засуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж