Шөнийн автобус явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Шөнийн автобус явж эхэллээ

Шөнийн автобус явж эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрт зогсдог гэдгийг иргэд шүүмжилдэг. Тэгвэл иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн нийтийн тээврийн гурван чиглэлд шөнийн автобус /2024.06.20/явж эхэлж байгааг албаныхан мэдээллээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт  /2024.06.03/ өөрчлөлт орж нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт хийж,  өглөө 5:40 цагаас эхлэн автобус үйлчилгээнд гардаг болсон. Тэгвэл орой 22:00 цагт нийтийн тээврийн үйлчилгээ зогсдог. Шөнийн автобус явж эхэлж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Үүрийнсолонгоос тодрууллаа.

Тэрбээр "Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэн /2024.06.20/ явуулахаар болсон. Ингэхдээ “5 шар-Офицеруудын ордон”, “Сүхбаатарын талбай-Нисэх”,Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай гэсэн гурван чиглэлд шөнийн 22:00-2:00 цаг хүртэл автобус явна. Цаашдаа иргэд хэр үйлчлүүлэхээс шалтгаалан хэдэн сар хүртэл шөнийн автобус явуулахаа хэлэлцэнэ. Мөн шөнийн автобус нь өдрийн автобусны тарифтай яг ижилхэн 500 төгрөгөөр явна. Өнгөрсөн жил зургаан чиглэлд 22:00-05:00 цаг хүртэл шөнийн тээвэр иргэдэд үйлчилж байсан. Тухайн үед хүмүүс их зорчсон учир өнгөрсөн жил аравдугаар сар хүртэл шөнийн автобус үйлчилж байсан" гэв.

  • ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах юм.

Иргэд гар утасны аппликейшнаас шөнийн автобусны байршлыг хайхдаа "ШҮ" гэж бичиж хайх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж