Хятад: Цахим худалдааны борлуулалт анх удаа буурав

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Хятад: Цахим худалдааны борлуулалт анх удаа буурав

Хятад: Цахим худалдааны борлуулалт анх удаа буурав

Хятадад цахим худалдааны "618" фестивалийн борлуулалт энэ жил анх удаа буурсан үзүүлэлттэй гарав. Тодруулбал, энэ жилийн борлуулалт 742.8 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оноос долоон хувиар буурсан дүн юм. Угтаа бол "618"-ын борлуулалт цар тахлын үеэр ч тасралтгүй өссөн бөгөөд өнгөрсөн онд 800 тэрбум юаньд хүрсэн нь дээд үзүүлэлт байв.

"618" фестивалийг "JD.com" анх санаачилжээ. Жил бүрийн зургадугаар сарын 18-ны өдөр болдог учир фестивалийг "618" гэж нэрийдсэн байна.

Энэ нь Хятадын цахим худалдааны хоёр дахь том арга хэмжээ юм. Жил бүрийн арваннэгдүгээр сард болдог Ганц бие хүмүүсийн өдөрт зориулсан цахим худалдааны арга хэмжээ нь Хятаддаа нэгдүгээрт ордог. Эдгээр арга хэмжээг өрхийн хэрэглээний гол шалгуур гэж үздэг.

Улсын эдийн засаг хямралтай байгаа тул хэрэглэгчид зарлага гаргахдаа хянамгай байсан нь цахим худалдааны фестивалийн борлуулалт буурахад хүргэжээ. Томоохон платформууд хэрэглэгчээ татахын тулд урамшууллаа сунгасан ч энэ жилийн фестивал худалдан авагчдын сэтгэлийг хөдөлгөж чадаагүйг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

"WPIC Marketing + Technologies" цахим худалдааны зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Жейкоб Күүкийн хэлснээр "Жилийн турш хямдралтай байгаа учир фестивалийн үеэр тэгтлээ шуугиан тарьж чадаагүй" аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж