Евро 2024: Албани амь гарч, Герман машинууд хурдаа хассангүй

ЕВРО-2024

Евро 2024: Албани амь гарч, Герман машинууд хурдаа хассангүй

Евро 2024: Албани амь гарч, Герман машинууд хурдаа хассангүй

Евро 2024 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр/2024.06.19/ боллоо.


ХОРВАТ 2 – 2 АЛБАНИ

Эхний тойрогт хожигдсон хоёр баг өчигдөр учраа таарав. Хожигдсон баг нь гэртээ харих байсан учир хоёр баг эхнээсээ нямбай тоглосон. Тоглолтын эхний гоолыг Албаниас орууллаа. Тэд тоглолтын эхлэлийг сайн тавьдаг гэдгээ Итали, Хорватыг эсрэг харуулав. Гагцхүү төгсгөл хийхдээ тааруу аж. Нэгдүгээр үед Албани Лачигийн гоолоор тэргүүлсэн ч хоёрдугаар үед Хорват хожигдож болохгүй гэдгээ ухаарч, хоёр гоолыг дараалан оруулсан. Ингэхдээ Крамарич тэнцүүлж, Гясуля өөрийн хаалгандаа гоол оруулчихлаа.

Санасандаа хүрсэн Хорват тэргүүллээ авсны дараа тайвширчихсан. Энэ нь ч буруу байж, Албани 90+5 дахь минутад гоол оруулж, тооны харьцааг тэнцүүллээ. Тус гоолыг өнөөх Гясуля оруулж, алдаагаа засчээ.

Ийнхүү хоёр баг дараагийн шатандаа шалгарах найдвараа хадгаллаа. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоос бүх зүйл шалтгаална.

Тоглолтын шилдгээр тодорч, төрсөн өдрөөрөө гоол оруулсан Андрей Крамарич "Миний төрсөн өдрийг ингэж сэтгэл дундуур тэмдэглэнэ гэж санасангүй. Хэрэв бид гурван оноогоо авсан бол сайхан байх байлаа. Энэ л хөлбөмбөг. Заримдаа сүүлийн секундэд гоол оруулна, заримдаа алдана" гэв.

Албанийн ахлах дасгалжуулагч Сильвино "Юуны түрүүнд Хорватыг хүндэлж байна. Учир нь тэд сүүлийн хэдэн жил үнэхээр гайхалтай байгаа. Гайхалтай тоглогчидтой. Тоглолтыг бүхэлд нь дүгнэхэд хэцүү юм. Эхний үед бид үнэхээр сайн байсан. Гэвч хоёрдугаар үеийн 15-20 минутад хэцүү зүйлс тохиолоо. Гэхдээ тоглолтын төгсгөлд тэнцээ авлаа. Үүнийг бид хүртэх эрхтэй" гэжээ.

ГЕРМАН 2 – 0 УНГАР

Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр Германы шигшээ эх орондоо, ард түмнийхээ өмнө хожигдох шинжгүй байна. Өчигдөр тэд Жамал Мусиала, Илкай Гюндоган нарын гоолоор тоглолт таардаггүй эвгүй өрсөлдөгч Унгарыг буулган авчээ. Ингэснээр хоёр хожилтой болж, хасагдах шатанд шалгарсан эхний багаар тодров.

Унгарын шигшээд гоол оруулах боломж тохиосон ч ашиглаж чадсангүй. Тэд хоёр хожигдолтой болж, хэсгээс гарах бараг л боломжгүй боллоо.

Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Унгар бол хэцүү өрсөлдөгч. Хэрэв арваннэгдүгээр сард тоглосон бол бид хожихгүй байлаа. Өнөөдөр баг маань гялалзаж чадсангүй. Гэхдээ иймэрхүү тоглолтуудаас суралцах хэрэгтэй. Цэнгэлдэх, хувцас солих өрөө гурван оноо хүссэн. Бид авч чадлаа. Өнөөдөр хаалгачаас эхлээд багаараа хамгаалалт сайн байсан. Хүн бүхэн байгаагаа зориулж, бие биенийгээ хурцалж, гоол алдсангүй" гэв.

Унгарын ахлагч Доминик Собослаи "Үр дүн бидний төсөөлж байсан шиг биш байлаа. Тоглолтын хэмнэл, бидний гүйлт сайн байлаа. Боломж үүсгэж, чадахаараа хамгааллаа. Гэхдээ олон хүн биднийг Германы эсрэг тоглож байгаа гэдгийг мартсан бололтой. Тэд чанартай баг. Багаараа хичээсэн ч хангалттай байсангүй" гэжээ.

ШОТЛАНД 1 – 1 ШВЕЙЦАРЬ

Скотт МакТоминай, Жердан Шакири нар харилцан гоол оруулж, хоёр баг эвийн гэрээ байгууллаа. Эхний тоглолтдоо Германд хожигдсон Шотланд эхний гоолыг оруулсан ч удалгүй Швейцариас Жердан Шакири гайхалтай гоолоор хариуг нь барьжээ. Шигшээ багтаа Шакири үнэхээр гайхалтай тоглодог билээ.

Хоёр баг эн тэнцүүхэн бөмбөг бүрийн төлөө ширүүн тэмцсэн. Аль, аль нь гоол оруулах боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй. Швейцарь дараагийн шатанд шалгарах эрхээ бараг л авчихлаа. Харин Шотланд дараагийн тоглолтод Унгарыг заавал хожих даалгавартай үлдлээ.

Шотландын дасгалжуулагч Стив Кларке "Би үүнийг л багаасаа хүлээж байлаа. Бид ингэж л сүүлийн 3-4 жил тоглосон. Бид юу хийхээ мэддэг. Сайн өрсөлдөгчийн эсрэг сайн тоглолоо. Германд хожигдсоны дараа сайн үр дүн харууллаа. Бид одоо ч амьд байна" гэлээ.

Жердан Шакири "Би өнөөдрийн гоолыг үргэлж дурсах болно. Бөмбөг над руу удаан өнхрөөд ирсэн. Тэгэхэд л "За, үүнийг анх удаа туршиж үзье" гээд хаалгачийн булан руу төгс цохичихсон. Үнэхээр тансаг гоол. Гэхдээ би өмнө нь зөндөө л гайхалтай гоол оруулсан л даа. Энэ гоол бидэнд хүч өглөө. Бид олон боломж үүсгэсэн ч гоол оруулж чадсангүй. Бид илүү баг нь байж, олон боломж үүсгэлээ" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KatieSudrla 2024-06-20 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaPowell 2024-06-20 109.248.142.217

Харуулах боломжгүй.

Avatar

TracyWilson 2024-06-20 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

TammyOsbourne 2024-06-20 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHughes 2024-06-20 188.130.129.177

Харуулах боломжгүй.

Avatar

AmberQuintana 2024-06-20 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleWilson 2024-06-20 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSmith 2024-06-20 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRichardson 2024-06-20 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiPollard 2024-06-20 46.8.22.145

Харуулах боломжгүй.

Avatar

KristiJohnson 2024-06-20 92.119.193.54

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethSmith 2024-06-20 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyBrown 2024-06-20 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanySanders 2024-06-20 109.248.139.81

Харуулах боломжгүй.

Avatar

JamiBratcher 2024-06-20 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBaker 2024-06-20 188.130.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJuice 2024-06-20 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDudley 2024-06-20 46.8.107.37

Харуулах боломжгүй.

Avatar

SarahZhao 2024-06-20 194.34.248.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrookeAdams 2024-06-20 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMarie 2024-06-20 45.86.1.93

Харуулах боломжгүй.

Avatar

LuisanaCardona 2024-06-20 45.84.176.180

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTaylor 2024-06-20 109.248.143.127

Харуулах боломжгүй.

Avatar

HelenPennington 2024-06-20 185.181.247.42

Харуулах боломжгүй.

Avatar

KathrynMitchell 2024-06-20 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDancel 2024-06-20 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-20 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-20 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

PamRuiz 2024-06-20 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-20 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-20 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-20 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-20 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-20 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-20 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-20 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-20 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-20 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-20 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-20 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-20 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-20 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-20 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-20 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-20 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-20 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-20 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-20 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-20 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-20 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-20 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-20 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-20 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-20 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-20 188.130.128.119

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж