БТСГ-ын дарга жүдочидтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга жүдочидтой уулзлаа

Орхон аймгийн нутагт байрлах Биеийн тамир спортын газрын харьяа “Олимп” баазад сар гаруй хугацаанд нэгдсэн бэлтгэл хийсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр бэлтгэлээсээ бууж, Улаанбаатар хотноо ирсэн билээ. Энэ сарын 9-13-ны хооронд жүдо бөхийн өлгий нутаг Японы нийслэл Токио хотноо болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр 16.30 цагаас Спортын төв ордны “Б” зааланд дэлхийн аваргын өмнөх сүүлчийн нэгдсэн бэлтгэлээ эхлүүллээ. Энэ үеэр жүдогийн шигшээ багийн тамирчидтай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тамирчдын “Олимп” баазад хийсэн нэгдсэн бэлтгэлийн тайлантай нь танилцахын зэрэгцээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол улсынхаа далбааг харийн тэнгэрт мандуулахыг хүслээ.

Манай тамирчид маргааш амраад нөгөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хилийн дээс алхах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж