Сурвалжлага: "Алтай хотхон"-ы зам элэгдэж, нөхөөс ч авахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Алтай хотхон"-ы зам элэгдэж, нөхөөс ч авахаа больжээ

Сурвалжлага: "Алтай хотхон"-ы зам элэгдэж, нөхөөс ч авахаа больжээ

Дулааны улиралд борооны өдрүүдээс өмнө зам засварын ажлыг яаравчлахыг замынхан хичээдэг. Энэ зун өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нийслэлийн олон байршилд замын асфальтан хучилт хийж буй. Гэвч хотхон, хороолол дундын замуудад үүссэн эвдрэлийг засч байгаа нь цөөн. Бид энэ удаагийн сурвалжлагаараа 5200 өрх, 16 мянга гаруй иргэн амьдардаг "Алтай хотхон"-ы олон жил эвдрэлтэй байгаа замын асуудлыг сурвалжилж байна.

Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа нэг зүйл бол "Алтай хотхон" руу орж гардаг зүүн талын ганц гарц бүхий зам. Зөвхөн энэ хотхоныхон эвдрэлтэй замаар зорчдоггүй. Ойролцоох гурван том хотхоны хүмүүс машинаар зорчдог.

Машинтай битгий хэл явган явж байгаа иргэд ч замаар зорчиход хүндрэлтэй байдал "Алтай хотхон"-ы автобусны буудлын төв замаас баруун тийш, хотхон руу орох хэсэгт үүсчээ. Хотхоны хажуугийн 50 метр хүрэхгүй замд үүссэн нүх, довыг арилгахаар оршин суугчид шороо асгасан ч олон сарын эвдрэл нь элэгдэж нөхөөс ч авахаа больжээ.

"БОРОО ОРОХООР  УСАНД АВТАЖ, ТРАНШЕЙН РУУ ХЭД ХЭДЭН УДАА ДУГУЙГАА ХИЙСЭН"

"Алтай хотхон"-ы оршин суугчдын хувьд зам нь там болоод удаж байна. Хотхон ашиглалтад орсон үеэс замыг засч өгөхийг харъяа дүүрэг, барилгын гүйцэтгэгч компанид хэлж, хандаж, удаа дараа гомдол гаргаж байж. Иргэдийн хүсэлтийг шийдэж өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл засаагүй байгаад иргэд гомдолтой байна гэсэн юм. Учир нь замаар метр хүрэхгүй хэсэг яваад л хүнд даацын машин байнга зорчдог орон нутгийн зам шиг энхэл донхол үүссэн нь машинтай битгий хэл явган хүмүүс явахад ч хэцүү болжээ. Оршин суугчдын гомдлын дагуу замыг засч, өнгөрсөн долоо хоногт дуусгахаа барилгын гүйцэтгэгч компани амалсан ч ажил нь явахгүй тэг зогссон байна. Тиймээс иргэд олон хүний таатай амьдрах нөхцөл, эрхэнд халдаж байгаа тус замын засварын ажлыг яаравчлуулах хэрэгцээ их байгааг хэлж байв.

Засварын ажлыг хийж байгаа компани өнгөрсөн долоо хоногт замын асфальтан хучилт авах ёстой байсан аж. Гэвч учир шалтгаанаа тайлбарлахгүй цаг агаартай холбоод сураггүй болсонд оршин суугчид бухимдаж байгаа юм.

Иргэд арга ядаад хучдаггүй юм аа гэхэд замын нүхнүүдийн нөхөөсийг сул шороо жаахан, жаахан асгаад хүний нүд хуурах биш олигтой хийж өгөхийг шаардаж байгаа аж. Учир нь бороо орох нь юм бол нүхнүүд нь усаар дүүрч, ойр ойрхон байгаа нүх рүү машинтайгаа шигдэж орсоор дугуйгаа хагалж, машиныхаа эд ангийг эвдсэн тохиолдол ч гарсан байна. Дүүрэгтээ хандахаар хороондоо, хороондоо хэлэхээр барилгын компанидаа хэл гэж иргэдийг буцаадаг байна. СӨХ тус замыг хариуцахгүй учир "Алтай хотхон"-ыг барьсан "Тайгам Алтай" ХХК сонголтгүйгээр замын засварыг хариуцахаар болж.

ТАЙГАМ АЛТАЙ ХХК:  ХИЛ ГААЛЬ, ЦАГ АГААРААС ШАЛТГААЛЖ АЖИЛ ХОЙШИЛСОН

"Тайгам алтай" ХХК Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Алтай хотхон"-ы зүүн талын замын засварыг хариуцаж хийж байгаа. Тиймээс ажил нь яагаад удааширсан талаар холбогдож тодрууллаа.

Тус компаниас тодруулахад, манай компани тус замыг ямар нэгэн тендерт сонгон шалгараад хийгээгүй. Хотхоны орц гарц бүхий замтай холбоотой гомдол маш их ирсэн учраас барилгын гүйцэтгэгчийн хувьд өөрсдийн хөрөнгөөр тус замыг засч байгаа.

Сүүлийн хэд хоног засвар удааширсан нь цаг агаар болоод хил гаальтай холбоотой. Хятадаас татсан материал хил дээр удаж байгаа. Үүнээс болж зам засварын ажлын хугацаа хойшилсон. Гэхдээ бид замын засварыг эхлүүлсэн. Ирэх долоо хоногт дуусгахаар төлөвлөж байгаа. Хотхоны хажуугийн зам дээр далан хийсэн. Одоо дайрга дэвсч, асфальт тавина гэлээ.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар хяналтын хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн.

2024 онд хотын төвийн зургаан дүүргийн 201 байршилд мөн эвдрэл, нүх засах ёстой бөгөөд тус ажил үргэлжилж байгаа.

Шинэчилсэн замуудын хувьд уулзвараар зорчиход шууд л анзаарагдах бөгөөд явган хүний зам, дугуйтай зорчих хэсэг, гэрэл дохионы уулзвар хэсгүүд нь дуусаагүй зөвхөн замын зорчих үндсэн хэсгийг л нээсэн байлаа. Харин шинэ замын хажууд хуучин бүр тухайлбал машин зорчихын аргагүй шороон зам “Алтай хотхон”-д байна. Өнгө үзэмжийг нь шинэчилсэн замуудтай харьцуулдаггүй юм аа гэхэд хотын төв хэсэгт байгаа тус шороон замд анхаарахгүй бол олон мянган хүн эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад иргэдийн эрх зөрчигдөж байгаа юм. Хариуцсан компани нь ажлаа хурдасгавал зам биш там болсон тус хэсгээр зорчдог олон хүн талархах бизээ…

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж