Африкийн хамгийн алдартай бүжигчин, бүжиг дэглээч Жермен Акогни тавдугаар сарын 28-нд 80 нас хүрчээ. Африкийн бүжигчдээр тогтохгүй дэлхийн уран бүтээлчдийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж буй гайхамшигтай эмэгтэйн талаар Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. Колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, эцгийн эрхт ёсонд нэвт шувт автсан Африк тивд Акогни тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй бүжигчдийн нэг болжээ.
Жермен Акогни 1944 онд Бүгд найрамдах Бенин улсын Порто Ново хотод төрийн албан хаагчийн гэр бүлд төржээ. Эмээгийи талаа хөөвөл тэр Ёруба үндэстний удам аж. Түүнийг 10 настай байхад гэр бүл нь Сенегалын Дакар руу нүүж, тэнд бага насаа өнгөрөөжээ. Дакарт байхдаа тэр католик шашны сургуульд сурдаг байв. Энд тэрбээр төрөлх хэл, шашин шүтлэг, тогтсон ёс заншлаасаа хол байсан тул спортоор хичээллэж тайвширдаг байв.
Бүжиглэх төрөлхийн авъяас нь илэрснээр Акогни карьераа үргэлжлүүлэхээр шийдэн 1960-аад онд Франц руу нүүж, Парисын Эколе Симон-Сиегелд орчин үеийн бүжиг, балетын чиглэлээр суралцсан. Эколе Симон-Сиегел нь бүжиг, спортын чиглэлийн сургууль юм. Анхандаа тэр биеийн тамирын багш болохоор зорьсон гэдэг. Барууны бүжигтэй анх танилцах үедээ тэр ангийнхаа цорын ганц хар арьст оюутан байв. Бие галбирын хувьд ч тэр бусдаасаа өөр байжээ. Акогни энэ талаараа дурсахдаа "Би хавтгай хөлтэй, өргөн нуруутай, африк эмэгтэйн ташаатай, өндөр биетэй. Үүнийгээ өөрийнхөө давуу тал болгосон" гэжээ. Ингээд тэр өөрийнхөө биед тохирсон хөдөлгөөнийг зохиож эхэлсэн байна.
Сенегалд буцаж ирээд тэр дунд боловсролын тогтолцооны нэг хэсэг болгон сургуулиудад бүжгийн хичээл зааж эхэлжээ. Сенегалд бүжгийн сургууль байгуулахаар оролдож байсан Африк гаралтай Америкийн бүжигчин Кэтрин Данхэмтэй уулзсан нь түүний аялалд томоохон түлхэц болсон.
Энэ хугацаанд түүний бий болгосон шинэ хэв маягийг хожим нь "Африк бүжиг" гэж нэрийдсэн байдаг.
Сенегалын ерөнхийлөгч Леопольд Седар Сенгорын зохиосон "Femme Noir", "Femme Nu" шүлгүүдэд зориулан бүжиг дэглэсний дараа тэр ерөнхийлөгчийн анхаарлыг татжээ. Акогниг өөрийнх нь адил Африкийн өвөрмөц байдал, соёлыг түгээхийг хүсдэг нэгэн гэдгийг мэдсэн ерөнхийлөгч Леопольд Седар Сенгор түүнийг Бельгийн Брюссель хот руу илгээжээ. Тэнд Акогни бүжиг дэглээч Морис Бежарттай хамтран ажилласан юм. Ерөнхийлөгч Леопольд Седар Сенгор болон бүжиг дэглээч Морис Бежарт нарын тусламжтайгаар Акогни 1977 онд "Mudra Afrique" бүжгийн сургуулиа үүсгэн байгуулжээ.
Акогни орчин үеийн барууны хэв маягийг Африкийн уламжлалт бүжгийн техниктэй хослуулан тасралтгүй хөгжүүлсэн юм. Улмаар 1980 онд сенегал бүжгийн стандартыг тогтоосон "Danse Africaine" номыг бичиж, хэвлүүлжээ.
Тэрбээр 1982 онд "Mudra Afrique" бүжгийн сургуулиа орхисон бөгөөд үүнээсээ гурван жилийн дараа нөхөр Хелмут Фогтын хамтаар Францын Тулуз хотод "Studio Ecole" балетын театрыг байгуулсан юм. 1995 онд Сенегалд буцаж ирээд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн "l’Ecole des Sables" бүжгийн сургуулийг нээсэн. Шинэ сургуульдаа тэрбээр Сюзанна Линк, Кота Ямасаки зэрэг гадаад бүжиг дэглээчидтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Европ бүжгийн стандартын гэвэл цагаан арьстай, туранхай, хөнгөн жингийн эмэгтэйн бүжиг санаанд орох аж. Энэ стандартыг ил зөрчсөн анхны африк бүжигчдийн нэг нь Акогни байжээ.
Түүний бүтээлүүдийг харвал ихэвчлэн өөрийн амьдралын түүхийг өгүүлсэн байдаг. Мөн эмэгтэй хүний бие махбод дайн, геноцид, эцгийн эрхт ёсны хамгийн том олз болдог гэсэн санааг тусгасан байдгаараа онцлог.
"Бид өөрсдийн түүхээ биедээ шингээдэг" гэдэгт тэр итгэдэг. Энэ итгэл үнэмшлээрээ дэглэсэн хоёр бүжиг нэн онцгой. Эхнийх нь 2004 онд Японы бүжигчин Кота Ямаказитай хамтран бүжсэн "Фагаала" буюу "Геноцид" нэртэй бүтээл юм. Энэ бүжиг таныг 1994 оны Руандагийн геноцидын аймшигт дурсамж руу аялуулах болно. "Геноцид" бүжгийг Акогни дан эрэгтэй бүжигчидтэй хамтран бүжсэн бөгөөд тэднээс Руандагийн геноцидын үеэр эмэгтэй хүн байж, тэр үеийг даван туулах ямар байх тухай судалж, төсөөлөхийг хүссэн байна. Эрэгтэй бүжигчид эмэгтэй хүний түүхийг судалж, ажилласан гэсэн үг. Эрэгтэй жүжигчид геноцидын хоёр хэлбэр буюу хүчин, эрүү шүүлт хоёрыг бие махбод болон сэтгэл зүйн хувьд бүрэн ойлгож, даалгаврыг гүйцэтгэх ёстой байв.
Хоёр дахь гайхамшигтай бүтээл нь "Somewhere at the Beginning" буюу "Эхлэлийн хаа нэгтээ" гэх бүжиг юм. Энэ бүжгийг Акогни 2015 онд 71 насандаа бүжжээ. Акогни энэ бүжгээрээ эх эцгийнхээ түүх рүү аялж, Бенин, Сенегал гэсэн хоёр улсын өв соёлыг холбохыг хичээжээ.
Карьерынхаа туршид Акогни Сенегал, Францын засгийн газраас олон удаа шагнал хүртсэн. Түүний хүртсэн шагналуудаас томоохныг нь дурдвал, 2018 онд Бесси, 2021 онд Алтан арслан зэрэг шагналыг авчээ. Сургуулийнх нь ажлыг өдгөө хүү Патрик нь ихэвчлэн нугалдаг бөгөөд Акогнигийн хувьд дэлхий даяар аялан тоглолтоо хийж, бүжгээ зааж, ур чадвараа хуваалцсаар байна.
Эх сурвалж: THE CONVERSATION, WIKIPEDIA
KatieSudrla 2024-06-20 188.130.142.43
Харуулах боломжгүй.
CarlaPowell 2024-06-20 109.248.142.217
Харуулах боломжгүй.
TracyWilson 2024-06-20 213.226.101.121
Харуулах боломжгүй.
TammyOsbourne 2024-06-20 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JenniferHughes 2024-06-20 188.130.129.177
Харуулах боломжгүй.
AmberQuintana 2024-06-20 188.130.187.149
Харуулах боломжгүй.
NicoleWilson 2024-06-20 109.248.205.124
Харуулах боломжгүй.
AnneSmith 2024-06-20 109.248.205.130
Харуулах боломжгүй.
MariaRichardson 2024-06-20 109.248.129.172
Харуулах боломжгүй.
BrandiPollard 2024-06-20 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-20 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-20 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-20 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-20 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-20 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-20 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-20 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-20 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-20 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-20 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-20 45.86.1.93
Харуулах боломжгүй.
LuisanaCardona 2024-06-20 45.84.176.180
Харуулах боломжгүй.
CandiceGuzman 2024-06-20 188.130.136.194
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-20 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-20 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-20 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-20 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-20 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-20 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-20 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-20 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-20 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-20 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-20 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-20 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-20 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-20 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-20 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-20 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-20 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-20 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-20 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-20 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-20 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-20 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-20 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-20 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-20 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-20 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-20 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-20 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-20 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-20 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-20 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-20 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-20 188.130.128.119
Харуулах боломжгүй.