МҮОХ олимпод оролцох хөнгөн атлетикийн төлөөлөлтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

МҮОХ олимпод оролцох хөнгөн атлетикийн төлөөлөлтэй уулзжээ

МҮОХ олимпод оролцох хөнгөн атлетикийн төлөөлөлтэй уулзжээ

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар “Парис 2024” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад буй. Өнөөдөр/2024.06.19/ шигшээ багийн төлөөлөл, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпалам нарыг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзлаа.

Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн хувьд Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж байна. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нарын хувьд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Удирдлагуудын зүгээс “Монгол Улсад Парис 2024 олимпийн наадамд өрсөлдөх эрх авсанд баяр хүргэж дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж өндөр амжилт үзүүлж байгаа нь олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг” хэмээн онцолж байлаа. Мөн сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэл сургуулилтаа сайн хангаарай хэмээн захив.

Монголын хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид наймдугаар сарын 8-ний өдөр Парисыг зорих юм. Тамирчдын хувьд, МУГТ Б.Сэр-Од “Копенхагены Марафонд” 2:19:25 цагийн амжилтаар 14-дүгээр байрт шалгарч Парисыг зорих эрхээ авсан . Харин Г.Хишигсайханы хувьд Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ний өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг аравд шалгарч “Парис-2024” олимпын наадмыг зорих тийзээ захиалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж