Хятадын иргэд Эквадор улс руу виз мэдүүлэхгүйгээр зорчиж болдог. Тэгвэл Эквадор улсын засгийн газар Хятадтай хийсэн визний гэрээгээ түр зогсоох болсноо Мягмар гаригт мэдэгдлээ. Учир нь тогтмол бус шилжилт хөдөлгөөн ихсэж буй нь Эквадор улсын амгалан тайван байдалд нөлөөлж байна гэж эрх баригчид үзэв. Тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, хоёр талын хэлэлцээрийг долдугаар сарын 1-нээс эхлэн түр зогсоох болжээ. Эквадор руу нэвтэрч буй Хятад иргэдийн 50 орчим хувь нь тус улсыг дамжин өнгөрөхгүй байгааг эрх баригчид олж мэдсэний дараа ийм арга хэмжээ авсан байна. Мөн саяхан хил нэвтэрсэн Хятадын иргэд 90 хоног дотроо нутаг буцахгүй бол татгалзах гэрээний дагуу арга хэмжээ авах болжээ.
Энэхүү алхмын хүрээнд Эквадор улс Хятадын иргэнд олгох визийг сэргээж байгаа гэсэн үг боловч Гадаад хэргийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хятадын иргэд цар тахал гарснаас хойш олон улс руу дүрвэх, жуучлах болсон. Жишээ нь, 2023 оноос хойш АНУ-д ирсэн Хятад цагаачид бусад улсын цагаачдаас тоогоор тэргүүлж байна. Хятадын иргэд визгүй зорчдог Америк тивийн хоёр орны нэг Эквадор юм. Тус улс хойд зүг рүү аялах жуулчдын гол дамжих хэсэг боловч Хятадын иргэд хууль бусаар оршин суух нь ихэссэн байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ