Украины арми сүүлийн саруудад Кремлийн дайны хүчин чармайлтыг сааруулахын тулд Оросын нутаг дэвсгэр дэх агаарын довтолгоогоо эрчимжүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр, терминалуудыг онилох болсон. Дайн гурав дахь жилдээ орж, талууд цэрэг, сумны хомсдолтой тулгараад буй. Сүүлийн үед зүүн Украин дахь фронтын шугамыг ОХУ хүчтэй шахаж байгаа аж.
Украины хамгийн сүүлийн үеийн алсын зайн цохилт Оросын нефтийн байгууламжийг онилжээ. Тодруулбал, ОХУ-ын Ростов муж дахь газрын тосны байгууламж дроны халдлагад өртөж, 5000 метр квадрат талбайг хамарсан түймэр гарчээ. Тус байгууламжид газрын тосны 22 нөөцлүүр байдаг. Ослын газарт 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Мөн хүний амь эрсдээгүй гэдгийг ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээллээ.
Энэ халдлага нь Украины Аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа байсан гэж Киевийн нэрээ нууцалсан албан тушаалтан мэдэгджээ. Оросын нутаг дэвсгэр дээрх халдлагын талаар Украины албаныхан тайлбар өгөхөөс татгалздаг ч заримдаа далд утгаар мэдээлэх нь бий.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ