Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын эсрэг анхааруулах буудлага хийжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын эсрэг анхааруулах буудлага хийжээ

Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын эсрэг анхааруулах буудлага хийжээ

Хойд Солонгосын цэргүүд сарын хугацаанд хоёр удаа Өмнөд Солонгосын хилийг давж орж иржээ. Тодруулбал, Хойд Солонгосын 20-30 орчим цэрэг өмнөд улсын хилийн шугамын цэрэггүй бүсэд богино хугацаанд давсан. Үүнийг эсэргүүцэж, Өмнөд Солонгосын хилийн цэргүүд анхааруулга өгөх үүднээс гал нээжээ. Хойд Солонгосын цэргүүд гал нээсний дараа хил давахаа больсон бөгөөд сэжигтэй үйлдэл хийгээгүй гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв.

Хилийн цэрэггүй бүс нь шигүү ойгоор бүрэгдсэн тул Хойд Солонгосын цэргүүд хилийн дээс хаагуур заагласныг мэдэхгүйн улмаас хил давж орж ирсэн байж магадгүй. Мөн хойд хөрш зориудаар хил нэвтэрсэн гэж бодохгүй байна гэж Өмнөдийн арми мэдээлжээ.

Өмнөд Солонгосын цэргүүд гал нээсний дараа Хойд Солонгосын цэргүүд хариу гал нээгээгүй.

Сүүлийн хэдэн долоо хоногт хоёр орон хоорондоо сэтгэлзүйн дайн хийж буй. Хойд Солонгос хөрш орон руугаа ууттай хог дүүрэн бөмбөлөг удаа дараа илгээсэн бол Өмнөд Солонгос хил дагуу Ким Жон Уны эсрэг сурталчилгаа явуулж буй.

Хойд Солонгосын цэргүүд хилийн дагуу танк эсэргүүцэх хаалт суурилуулах, зам талбайг бэхжүүлэх, мина байрлуулах зэрэг үйл ажиллагаа нэмэгдэж байгааг Өмнөд Солонгос ажиглажээ. Хэд хэдэн удаа мина дэлбэрсний улмаас Хойд Солонгосын тодорхойгүй тооны цэрэг амь үрэгдэж, шархадсан ч ажил тасалдалгүй үргэлжилж байна гэж Өмнөдийн нэгдсэн штабын дарга мэдэгдэв. Пёньяны удирдлага ард иргэддээ хяналтаа бэхжүүлэх оролдлого хийж байгаа тул Хойд Солонгосын энгийн иргэд эсвэл цэргүүд өмнөд рүү дүрвэх боломжгүй болгох гэсэн оролдлого байж магадгүй гэж Өмнөдийн нэгдсэн штабын дарга үзжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж