Жру, Лорен нарын хавдрыг ялж, аварга болсон түүх

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

Жру, Лорен нарын хавдрыг ялж, аварга болсон түүх

Жру, Лорен нарын хавдрыг ялж, аварга болсон түүх

NBA-ийн 2023-2024 оны улирлын шигшээ цувралын тав дахь тоглолт өчигдөр/2024.06.18/ болж, Бостон Селтикс баг 18 дахь аваргын цомоо гардан авсан билээ. Тэгвэл Селтиксийг аварга авахад чухал үүрэг гүйцэтгэсэн Жру Холидэй болон түүний гэргий Лорен Холидэй нарын гайхалтай түүхийг та бүхэндээ хуваалцъя.

Жру Холидэй болон Лорен нар 2008 онд Калифорнигийн их сургуульд сурч байхдаа танилцжээ. Оюутан ахуйдаа Жру Холидэй их сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож, NBA-д орох мөрөөдлөө биелүүлэхээр зорьж байсан бол Лорен мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болох зорилготой байв.

Тэд их сургуульд байхаасаа л үерхэж, 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. Энэ үед Жру Холидэй хэдийнэ NBA-д элсч, лигийн шилдэг залуу тоглогчдын нэг болсон бол Лорен 2008 болон 2012 оны олимпод АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багт багтаж, алтан медаль хүртсэн байжээ. Үүгээр ч зогсохгүй Лорен 2015 онд дэлхийн аваргад түрүүлж, 2014 оны АНУ-ын оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин болсон аж.

2015 оны дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа Лорен их спортоосоо зодог тайлж, ээж болж, эхнэрийн үүргээ гүйцэтгэх хүсэлдээ автжээ.

2016 онд баяртай басхүү гунигтай үйл явдал тохиов. Хосууд хүүхэдтэй болсон хэдий ч Лорен зургаан сартай жирэмсэн байхдаа тархины хорт хавдартай гэж оношлогдсон гэнэ. Эхнэрийгээ хорт хавдартай гэдгийг сонссон Жру сагсан бөмбөгөөсөө завсарлага авч, эхнэрийгээ асрах ажилдаа анхаарлаа. Азаар тархины баруун талд тархсан хавдар нь хоргүй байж, хосууд 2016 оны есдүгээр сард охиноо төрүүлж, аравдугаар сард хорт хавдрын хагалгаагаа амжилттай давжээ. Эхнэрийнх нь биеийн байдал дээрдэж, охин нь эрүүл саруул бойжиж байсан учир Жру эргэн Пеликанс багтайгаа нэгдсэн түүхтэй.

Лорен 2020 онд дахин төрж, хосууд хүүтэй болжээ.

Цар тахлын үеэр дэлхий даяар л гамшигт нэрвэгдэж, жижиг бизнесүүд дампуурч эхлэв. Энэ үед Жру, Лорен хоёр Милвоки хотын өнгөт арьст бизнес эрхлэгчдэд зориулан цалингийнхаа үлдсэн 3.5 сая ам.доллараар туслалцаа үзүүлжээ.

Тухайн Лорен "Бид амьдардаг хотоосоо дан ганц авдаггүй. Бас байгаа бүхнээ өгдөг хүмүүс" гэжээ.

Цар тахлын үеэр дөнгөж хорвоод мэндэлсэн хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовсон Жру Холидэй дахин сагсан бөмбөгөөс завсарлаж, Лас Вегаст болсон NBA-ийн баббльд тоглоогүй билээ. Жру эхнэрийнхээ талаар "Тэр бол манай гэрийн жинхэнэ тамирчин, ялагч. Түүний халамж надад олон зүйлийг өгүүлдэг. Тэр намайг үргэлж дэмждэг" гэжээ.

Лорен 2022 онд АНУ-ын хөлбөмбөгийн алдрын танхимд нэрлэгдсэн түүхтэй.

Өдгөө Жру Холидэй NBA-ийн аваргаар хоёр удаа тодорч, хамгаалалтаараа гайхагдаж, Бостон Селтикс багтайгаа дөрвөн жилийн 135 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж