Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр УИХ-ын сонгуультай холбоотойгоор хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах асуудал хавтгайрсан талаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Б.ЭНХБОЛД:
ХЭҮК сонгуулийн үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хоног боллоо. Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээлэл, ялангуяа овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна. Регистрийн дугаар хүний хувийн мэдээлэлд хамаардаг. Тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, гаргаж авах боломжтой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд зөвлөе.
Хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүй, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй байхыг зөвлөе. Хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий. Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй
Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан улс төрийн эрх, эрх чөлөө. Сонгуулийн үр дүн, аль нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгох нь иргэний эрх юм. Энэ эрхээ эдлэх, шийдвэр гаргахад намуудын улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого чухал байдаг. Монгол Улсын иргэд аль ч нам улс төрийн эвслийг дэмжих, үзэл бодлынхоо төлөө итгэл үнэмшилтэй байж, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг дэмжсэний төлөө хэн нэгэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах хууль бус ажиллагаа явуулахыг хориглодог.
Тиймээс нам, эвсэл, нэр дэвшлийн сонгуулийн штабт ажиллаж буй иргэд бусдын улс төрийн эрх, эрх чөлөө үзэл бодолтой байх эрхийг хүндэтгэхийг зөвлөж байна.
Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.
ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.
Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сан дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.
Дөрөвдүгээрт: Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад нэр дэвшигчид болон нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй хүргэх нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, энэ эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус болохыг анхааруулж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо, төрийн цэргийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөж байна гэлээ.
Г.ХОРОЛ
BrandiPollard 2024-06-19 46.8.22.145
Харуулах боломжгүй.
KristiJohnson 2024-06-19 92.119.193.54
Харуулах боломжгүй.
ElizabethSmith 2024-06-19 109.248.128.176
Харуулах боломжгүй.
WhitneyBrown 2024-06-19 109.248.205.130
Харуулах боломжгүй.
BrittanySanders 2024-06-19 109.248.139.81
Харуулах боломжгүй.
JamiBratcher 2024-06-19 45.87.253.24
Харуулах боломжгүй.
KristinBaker 2024-06-19 188.130.143.111
Харуулах боломжгүй.
LisaJuice 2024-06-19 109.248.14.166
Харуулах боломжгүй.
AmandaDudley 2024-06-19 46.8.107.37
Харуулах боломжгүй.
SarahZhao 2024-06-19 194.34.248.172
Харуулах боломжгүй.
BrookeAdams 2024-06-19 46.8.110.28
Харуулах боломжгүй.
JessicaMarie 2024-06-19 45.86.1.93
Харуулах боломжгүй.
LuisanaCardona 2024-06-19 45.84.176.180
Харуулах боломжгүй.
RachelTaylor 2024-06-19 109.248.143.127
Харуулах боломжгүй.
HelenPennington 2024-06-19 185.181.247.42
Харуулах боломжгүй.
KathrynMitchell 2024-06-19 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-19 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-19 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-19 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-19 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-19 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-19 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-19 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-19 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-19 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-19 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-19 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-19 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-19 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-19 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-19 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-19 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-19 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-19 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-19 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-19 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-19 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-19 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-19 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-19 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-19 45.86.0.7
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 202.126.90.162
РД дугаар асууж аваад байгаа нь ямар зорилоготой юм бэ
HannahJones 2024-06-19 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 66.181.189.125
Хүний утасны дугаарыг мэдэхэд л тухайн хүний бүх мэдээллийг нь авна: бүр гурван үеийн намтрыг нь авч болдог ба гэрт нь орж хулгай хийж ч болдог. Хүмүүс атаархахлээр тэр хүний мэдээллийг үнэгүй өгдөг бас гэрийнх нь түлхүүрийг нь хүртэл дамжуулдаг.
AshleyBravo 2024-06-19 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-19 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-19 188.130.136.64
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 202.126.90.182
Тэнгэр ТВ-гээр хэрэггүй бэлдсэн сэдвээр мэтгэлцэж байхаар энэ олон төрөөс төрсөн тэрбумтан хулгайчуудыг шийтгэдэг системтэй болох талаар ярилцвал ямар вэ. Улс оронд юу ч болоогүй юм шиг жүжих юм аа. Юун цахим үндэстэн. Тэрнээс чинь чухал тулгамдсан асуудал бол хулгайч
сонгогч 2024-06-19 202.9.46.14
Тэгээд яах ёстой юм бэ? Хэн хянах вэ???? ёс зүйгүй, яахаас ч буцахгүй болчихсон, бүдүүлэг, боловсролгүй нахалний этгээдүүдийн гарт хувь хүний мэдээлэл очвол юу болох бол …??? Намууд онцгой анхаарах ёстой.