Нэр дэвшигч Б.Баттөмөр өнөөдөр /2024.06.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2024 оны зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө болсон харамсалтай үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдлын дараа хэд хэдэн үйл явдлууд ар араасаа хөвөрсөн. Тухайлбал, өчигдөр/2024.06.18/ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нэр дэвшигч Г.Сайханбаяр нар тусдаа мэдээлэл хийсэн. Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчид тухайн суманд биеэр очиж эмгэнэл илэрхийлэхийн сацуу, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тус байр сууриа илэрхийлэх явцад хэлсэн хэд хэдэн өгүүлбэрийг МАН-ын удирдлагууд мушгин гуйвуулж өөрөөр тайлбарлах хандлага ажиглагдаж байгаа тул уг мэдээллийг хийж байна.
Дээр дурдсан хоёр хүн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Улс төрийн захиалгат аллага" гэх нэр томьёог ашигласан. Харин Ардчилсан намын зүгээс "Улс төрийн аллага" гэх өөр нэр томьёог ашигласан.
Талийгаач МАН-ын зохион байгуулсан хурал. цуглаанд очихгүй гэх байр суурь илэрхийлснийхээ төлөө амь хохирсон.
Улс төрийн ямар нэгэн эделогит хөтлөгдөн хийсэн үйлдлийг улс төрийн үйлдэл гэж дүгнэдэг. Тэр ч утгаараа Ардчилсан нам үүнийг "Улс төрийн аллага" гэж ярьсан. Түүнээс биш "Улс төрийн захиалгат аллага" гэх нэр томьёог ашиглаагүй. Үүнийг нэг бол санаатайгаар, нэг бол буруу ташаа ойлгож хэлсэн үйлдэл болов уу гэж харж байна. Түүнчлэн Ардчилсан намын удирдлага, нэр дэвшигчид Сант суманд очиж байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн өөр нэгэн өгүүлбэр бол "Хэн ийм үүрэг даалгавар өгсөн бэ? үүнийг тодорхойлоорой" гэж хэлснийг захиалгат гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ нь өөр шалтгаантай хэлсэн зүйл. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй гэдэг өнцгөөр хэн ийм үүрэг даалгавар өгсөн бэ гэдэг нь чухал. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд тухайн сонгуульд ажиллаж буй хүмүүст бусад намуудтай яаж харьцах вэ, иргэдтэй яаж харьцах вэ гэх мэт сургалт ордог. Тийм ч утгаар МАН сонгууль зохион байгуулах энэ үйл явцдаа маш том алдаа гаргасан, тиймээс эрдэнэт хүний амь эрсэдсэн.
Ардчилсан намын зүгээс тухайн тойргийн сонгуулийн хорооны дарга хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэдхэн хоногийн өмнө энэ индэр дээрээс Ардчилсан нам мөн тус асуудлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг сонгуулийн явцад алдаа гаргасан гэх шалтгаанаар ажлаа өгөхийг шаардаж байр сууриа илэрхийлсэн. МАН-аас өчигдөр мэдэгдэл хийсэн хоёр хүн, Ардчилсан нам Г.Сайханбаяр гэдэг хүнийг онцгойлон нэр дурдаж хариуцлага хүлээхийг шаардсан мэтээр ярьсан. Гэтэл Сант суманд хийсэн мэдэгдлийн үеэр Ардчилсан нам тухайн тойрогт нэр дэвшиж байгаа есөн хүнийг бүгд нэрээ татаачээ гэсэн хүсэлт тавьсан. Хэн нэгний нэрийг цохож дурдсан зүйл байхгүй. Г.Сайханбаяр гэдэг хүнийг МАН өөрөө гаргаж ирсэн. Нэг хүнээр туг тахиад асуудлыг шийддэг, өнгөрсөн найман жилийн хандлагыг энэ сонгуулиар ахин гаргаж ирж байна" гэв
Холбоотой мэдээ