Үерээс сэрэмжлүүлж байна

Үерээс сэрэмжлүүлж байна

Үерээс сэрэмжлүүлж байна

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил нийт нутгаар хур бороо элбэг байж үерийн аюул учирсан. Өнөө жил ч үерийн эрсдэл өндөр байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор  нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын дэргэд "Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах шуурхай штаб" байгуулжээ.

ХОВД АЙМАГ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ДУНД ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ

Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд “Ховд аймгийн хувьд эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийн судалгааг яаралтай гаргах чиглэл өгсөн. Иргэдэд зөвлөмж мэдээллийг өгөхөөс гадна үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт зохион байгуулаад байна. Мөн  гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байгаа. Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүргэх зэрэг ажлууд дээр анхаарч ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа аж. Мөн энэ сарын 17-нд орсон борооны улмаас Увс аймгийн Түргэн сумын голын түвшин ихсэж үерлэжээ. Тиймээс иргэд тухайн аймгийн бүс нутагт зорчихдоо гол усаар гарахдаа баталгаатай зам гүүрээр зорчих, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг тус аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Завхан аймгийн төв Улиастай суманд уруйн үер буусны улмаас 131 га талбай, 158 өрхийн 449 иргэн үерт өртөөд байна. Үерийн эрсдэлийг бууруулахаар тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

Мөн Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм. Тусламжийн цуваа өчигдөр ҮерийнЗавхан аймаг  руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой  комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас зургаа болон долдугаар сард түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвийг танилцуулсан. Энэ жилийн хувьд хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулав.

Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа аж.

Тиймээс иргэд үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар зөвлөмжийг хүргэж байна.

-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferHughes 2024-06-19 188.130.129.177

Харуулах боломжгүй.

Avatar

AmberQuintana 2024-06-19 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleWilson 2024-06-19 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

AnneSmith 2024-06-19 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRichardson 2024-06-19 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiPollard 2024-06-19 46.8.22.145

Харуулах боломжгүй.

Avatar

KristiJohnson 2024-06-19 92.119.193.54

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethSmith 2024-06-19 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyBrown 2024-06-19 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanySanders 2024-06-19 109.248.139.81

Харуулах боломжгүй.

Avatar

JamiBratcher 2024-06-19 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBaker 2024-06-19 188.130.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJuice 2024-06-19 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDudley 2024-06-19 46.8.107.37

Харуулах боломжгүй.

Avatar

SarahZhao 2024-06-19 194.34.248.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrookeAdams 2024-06-19 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMarie 2024-06-19 45.86.1.93

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTaylor 2024-06-19 109.248.143.127

Харуулах боломжгүй.

Avatar

HelenPennington 2024-06-19 185.181.247.42

Харуулах боломжгүй.

Avatar

KathrynMitchell 2024-06-19 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDancel 2024-06-19 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-19 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

PamRuiz 2024-06-19 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-19 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-19 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-19 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-19 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-19 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-19 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-19 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-19 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-19 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-19 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-19 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-19 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-19 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-19 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-19 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-19 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-19 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-19 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-19 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-19 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-19 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-19 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-19 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-19 109.248.15.93

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж