Хятад улс Уйгурын олон зуун тосгон, суурины нэрсийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

Хятад улс Уйгурын олон зуун тосгон, суурины нэрсийг өөрчилжээ

Хятад улс Уйгурын олон зуун тосгон, суурины нэрсийг өөрчилжээ

Хятадын эрх баригчид Уйгурын олон зуун тосгон, суурины нэрийг өөрчилжээ. Тухайлбал, уйгурын шашны болон соёлын дурсалт байдлыг арилгахын тулд коммунист намын үзэл суртлыг тусгасан нэрээр өнгөрсөн хугацаанд өөрчилсөн байна.  Хятадын засгийн газар дор хаяж 630 Уйгар сууринуудын нэрийг өөрчилсөн болохыг Норвегт төвтэй Уйгур Хжелп байгууллага нийтлэв. Шашин, түүх, соёлын дурсгалыг хассан шинэ нэрс нь 2009-2023 оны хооронд гарсан олон мянган нэрсний өөрчлөлтүүдийн нэг юм. "Human Rights Watch" болон Уйгур Хжелп байгууллагын үзэж буйгаар 2017-2019 онд Уйгар үндэстнийг хамарсан гурван ангилал бүхий улс төрийн өөрчлөлтүүд гарсан.

Жишээ нь, Уйгарын шашин, дурсгалын холбоотой нэр томьёонууд хасагдсан.

Үүний нэг нь Суфи шашны багшийн цол хэргэм болох "Хожа"-г 25 тосгоны нэрээс хассан. Ханика болох Суфи шашны барилгын төрлийг 10 тосгоны нэрээс хассан. Мөн Мазар гэх сүм хийдийн нэршлийг 41 тосгоны нэрээс хасчээ. Хятадын эрх баригчид мөн 1949 онд БНХАУ байгуулагдахаас өмнөх Уйгурын хаант улс, бүгд найрамдах улс, удирдагчдын нэрсийг өөрчилсөн байна. Шинжаанд "Хэлпэ" эсвэл "Халифа" (захирагч), "Месчит" (сүм) гэсэн үгтэй тосгон байхаа больсон. Уйгур үндэстэн нь Шинжаанд голдуу амьдардаг түрэг угсаатан юм.

Тэд Бээжинтэй удаан хугацааны турш таагүй харилцаатай байсан бөгөөд дийлэнх уйгурууд Хятадын эрхшээлээс салах хүсэлтэй байдаг.

Тосгон, сууринуудын шинэ нэршил нь ихэвчлэн мандарин хятад хэл дээр өөрчлөгдсөн. Жишээ нь 2018 онд Акто мужийн Ак Месчит (Цагаан сүм) тосгоныг Эв нэгдлийн тосгон болгон өөрчилжээ. Мөн Уйгурын уламжлалт хөгжмийн зэмсгээр нэрлэгдсэн Дутар хэмээх Каракакс мужийн тосгоныг 2022 онд Улаан туг тосгон гэж нэрлэв. Төрсөн ах нь 2016 онд Шинжаан дахь дахин соёлжуулах дэглэмд баривчлагдаад ор сураггүй алга болсон Уйгур хүний ​​эрхийн хуульч, Атлантын зөвлөлийн ахлах ажилтан Райхан Асат "Guardian" сэтгүүлд хэлэхдээ, Хятадын эрх баригчдын өөрчлөлт нь Уйгурын соёл, ард түмнийг бүрмөсөн устгах гэсэн Бээжингийн зорилтын нэг хэсэг гэж шүүмжилсэн. Тэрбээр “Уйгар тосгоны нэрс нь зөвхөн түүхэн дурсгалт зүйл төдийгүй олон нийтийн харилцаа холбоо, хотын өвөрмөц соёл, үнэт зүйлсийг агуулсан байдаг."

"Төрөөс ногдуулсан устгах, солих бодлого нь Уйгар үндэстнүүдийг түүх, уламжлал, соёл иргэншлээс нь салгах зорилготой” гэж онцолсон байна.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж