"Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгож, төлбөрийг сум авдаг"

"Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгож, төлбөрийг сум авдаг"

"Аргаль, угалзыг хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгож, төлбөрийг сум авдаг"

Цахим хуудаст гадаадын иргэд хууль бусаар аргаль агнаж, бичлэг хийж нийтэлж байна гэх мэдээлэл гарсан. Зөвхөн энэ жил ч биш өнгөрсөн онуудад ч ийм мэдээлэл гарч байв. Тиймээс бид ховор амьтны ан агнууртай холбоотой мэдээллийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодрууллаа.


БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ж.МӨНХДӨШ:

-Монгол Улсын Амьтны тухай хууль нь мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтны ашиглалт, хамгаалалтын асуудлыг зохицуулдаг. Амьтны тухай хуулиар бид агнуурын амьтныг ашиглах зөвшөөрлийг ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар олгодог. Тусгай зориулалт нь Амьтны тухай хуулийн 29.2-т заасны дагуу гурван төрөлтэй. Үүнд: Нэгдүгээрт, агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, Хоёрдугаарт, спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр, Гуравдугаарт, тухайн нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтан агнах зөвшөөрлийг олгодог.

Амьтдыг нэн ховор, ховор амьтан гэж ангилдаг бөгөөд нэн ховорт Амьтны тухай хуулийн 7.1-д заасан мазаалай, хавтгай, баданга хүдэр, цоохор ирвэс, борцгор хотон  гэх мэт амьтад ордог. Харин ховор амьтныг Засгийн газрын тогтоолоор батална гэсний дагуу батлуулдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан. Ховор амьтны жагсаалтад одоо яриад байгаа аргаль, янгир багтдаг.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах амьтны хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэж Засгийн газар тогтооно гэсний дагуу бид тусгай зориулалтын ангийн тоо хэмжээг Засгийн газрын хурлаар орж батлуулдаг. Энэ жилийн буюу 2024 оны тоо хэмжээ хэрхэн тогтоогдсон гэдгийг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоос харж болно.

Ховор амьтныг тархац нөөцийг тогтоох ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиалан 2021 онд аргаль, янгир, хулан адууныхаа тархац, нөөцийг тогтоох судалгааг Монголын анчдын  нийгэмлэг хийсэн. Монгол улсад нийт 19 мянга 600 орчим аргаль, 31 мянган орчим янгир, 64 мянга орчим хулан, 55215 халиу бугын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Тухайлбал: Халиун бугын судалгааг МУИС-ийн эрдэмтэн докторууд хийсэн ба өмнөх судалгаанаас 3 дахин өссөн гэсэн дүн мэдээ байдаг. Жилд ховор амьтан агнах тоо хэмжээг тогтоохдоо тус судалгаанд үндэслэж тогтоодог.

ХОВОР АН АМЬТНЫГ АГНАХДАА НАС БОЛОН СУДАЛГААНААС ХАМААРЧ ЖИЛД АГНАХ ТООГ ГАРГАДАГ

Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгохоор хуульчлагдсан. Үүнийг Амьтны тухай хуулийн 29.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлээс харах боломжтой. Монгол Улсад агнуурын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй аж ахуйн нэгж байна. Тус мэргэжлийн байгууллагууд гадаадаас жуулчин, анчныг оруулж ирэх, угтах, ан хийх ажлыг зохион байгуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд гадаадын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож анчид жуулчинтайгаа гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Ан хийх агнуурын бүсийг аймаг орон нутаг тусгайлан тогтооно. Амьтны тухай хуулийн дагуу агнуурын бүсийг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгжүүд менежмент төлөвлөгөө боловсруулан БОАЖЯ-аар батлуулан ажилладаг.

Амьтны тухай хуулинд "ан агнуурын менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг хэлдэг.

Ан агнах төлбөр хураамжийн хувьд 2017 оны Засгийн газрын 339 дүгээр тогтоолын дагуу ан хийж буй аж ахуй нэгж, иргэн төлбөр хураамжаа төлнө. 2023 оноос эхлэн ангийн компаниуд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дуудлага худалдаанд орж эрхээ авах болсон. Дуудлага худалдааны төлбөрт 2023 онд 16 аймгийн хэмжээнд 3,3 тэрбум төгрөг, Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор агнасан ангийн төлбөр хураамжид таван тэрбум орчим төгрөг тухайн орон нутагт төлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны үнэ, амьтны нөөц ашигласан төлбөр хураамж бүгд орон нутгийн төсөвт орж байгаа. Амьтны нөөц ашигласны төлбөрийн 50 хувь нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах хуулийн зохицуулалттай.

Засгийн газрын тогтоолд Ховд, Баян-Өлгий, Увсаас алтайн угалз агнахад 24 мянган ам.доллар, бусад аймгаас говийн аргаль угалзыг агнахад 14 мянган ам.доллар гэж заасан байгаа. Агнуур зохион байгуулалтыг агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага хийж менежментийн төлөвлөгөө боловсруулан агнуурын компани уг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Агнуур зохион байгуулалтын судалгаагаар сүргийн нас, хүйсийн бүтэц гарч ирдэг. Үүнийг үндэслэн тухайн аймаг, сумын агнуурын бүсэд жилд агнах боломжтой ховор амьтны тоо гардаг гэсэн үг. Олон улсын хэмжээнд Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцид 1996 онд Монгол улс нэгдсэн байдаг. Энэ хүрээнд ховор болон ховордсон амьтан ургамлын эд зүйлийг худалдаалах үйл ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлбэл энэ ховор амьтан агнах барих үйл ажиллагаа хууль эрх зүйн орчинд явагдаж байгаа эсэх дээр олон улсууд хяналтаа тавьдаг. Түүнээс хэн дуртай нь зөвшөөрөлгүй ховор амьтан агнах ямар ч боломжгүй. Гаалиар гаргахад ч хуулийн дагуу БОАЖЯ анхаарч ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BrittanySanders 2024-06-19 109.248.139.81

Харуулах боломжгүй.

Avatar

JamiBratcher 2024-06-19 45.87.253.24

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBaker 2024-06-19 188.130.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJuice 2024-06-19 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaDudley 2024-06-19 46.8.107.37

Харуулах боломжгүй.

Avatar

SarahZhao 2024-06-19 194.34.248.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrookeAdams 2024-06-19 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMarie 2024-06-19 45.86.1.93

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceGuzman 2024-06-19 188.130.136.194

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTaylor 2024-06-19 109.248.143.127

Харуулах боломжгүй.

Avatar

HelenPennington 2024-06-19 185.181.247.42

Харуулах боломжгүй.

Avatar

KathrynMitchell 2024-06-19 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDancel 2024-06-19 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-19 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

PamRuiz 2024-06-19 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-19 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-19 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-19 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-19 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-19 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-19 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-19 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-19 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-19 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-19 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-19 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-19 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-19 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-19 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-19 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-19 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-19 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-19 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-19 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-19 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-19 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-19 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-19 202.126.92.98

хажууд байгаа Богдхан уулаа хамгаалж чадахгүй байгаа дарга нар цаашаагаа хамгаалж чадаж байгаа юу. Хэдэн байгаль хамгаалагч нарт нь зөвшөөрөл нэртэй цаас үзүүлээд л дуугай болгож байгаа байх даа

Avatar

AshleyBravo 2024-06-19 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-19 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-19 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-19 45.117.35.6

БОДЛОГЫН ЯАМНЫ ЭРХЭМ НӨХӨД МИНЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА ХЭДХЭЭН ТАРВАГАА САЙН ХАМГААЛААРАЙ.ЭРГҮҮЛ ТОЙРУУЛАА АЖИЛЛУУЛААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж