Дипломат өрөг дээрх ДЭЭЛТЭЙ УЛС ТӨР

Дипломат өрөг дээрх ДЭЭЛТЭЙ УЛС ТӨР

Дипломат өрөг дээрх ДЭЭЛТЭЙ УЛС ТӨР

777 жилийн тэртээ Пап IV Иннокентийн хаанд илгээсэн Гүюг хааны хариу захидлын хуулбарыг барьсаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монголд айлчилсан нь 2023 оны есдүгээр сар. Энэ бол дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхэн айлчлал байлаа. Энэхүү айлчлалаар Монгол Улс дэлхийн улс төр-шашны  хувьд энх тайван, эрх чөлөөг эрхэмлэгч болохоо зарласан юм. Ширээтийн тэргүүн тэрбээр “Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байгаа”-г онцгойлон магтсан билээ.

Үүнээс дөрвөн сарын өмнө хүний эрх, эрх чөлөөг тунхагаа болгосон, баруун Европын соёл иргэншлийн төв, НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг Франц улсын Төрийн тэргүүн  Э.Макрон  Төв Азийн төв цэг, Чингисийн Монголд анх удаа айлчлан ирэв. Түүний айлчлал хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг ардчилсан, эвийг эрхэмлэгч, эдийн засгийн шинэ тоглогч болгон дэлхийд харуулсан.

Дэлхий дахин шинэ үнэт зүйлийн,  шинэ эрх мэдлийн, шинэ эрчим хүчний өрсөлдөөн орж, улс орнууд олон туйлт шинэ дэг журам, шинэ геополитикийн бодлоготой  жижиг гэлтгүй бүх улс орнууд нүүр тулж байна.

Их гүрнүүдийн дунд өрнөж буй ил, далд тэмцэлд жижиг буурай орнууд амьд үлдэх нь нэн чухал болов. Тэр тусмаа БНХАУ-ын ар нуруунд, ОХУ-ын бөөрөнд оршдог стратегийн ач холбогдол бүхий байршил нь Монголыг нэг талаасаа болгоомжлох, нөгөө талаасаа дэлхий нийтийн анхаарлын төвд аваачсан. Ийм үед Монгол хөнгөн хуймгай хөдлөх аваас гадаадын эрх ашгийг гэр дотроо авч ирэх аюултай.  Өөрөөр хэлбэл, дэлхийн эрчим хүч, технологийн  төлөөх тэмцэлд Монгол тэсч үлдэхийн тулд Орост бялдуучилж, Хятадад бөхөлзөж, АНУ-ыг аялдан дагах биш бүгдийн тэнцвэрийг хангаж, хөрштэйгөө сайн хөрш, гуравдагч орнуудтай сайн найз байх нь манай гадаад харилцааны үзэл баримтлал билээ.

Гадаад бодлого талаасаа Монгол тун амаргүй, нэг л буруу үг-үйлдэл гаргавал эдийн засаг, эрх чөлөөгөө алдаж мэдэх эрсдэлтэй цаг үеийг туулж яваа. Үндсэндээ, гадаад бодлого хэрэгжүүлэгчийн  ухаалаг хийгээд уян зөөлөн харизм, тэнцвэртэй агаад тэгш харилцаанаас Монголын үндэсний эрх ашиг хангагдаж, аюулгүй байдал хамгаалагдаж буй нь үнэн.

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар гурван жил ажиллахдаа хоёр хөрштэйгөө эв найрамдалтай, гуравдагч орнуудтэй эн тэнцүү харилцаж, олон тулгуурт, төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн дипломат өрөг дээр дээлтэй улс төрөөрөө ялгарч чадсан. Тэрбээр дэлхийн бүх улс оронтой дипломат харилцааг тогтоосон, бас идэвхжүүлсэн.

Түүний авч хэрэгжүүлсэн бодлого Монголын гадаад харилцааны түүхэнд үлдэх нь гарцаагүй. Учир нь, өнгөрсөн гурван жилд Улаанбаатар онцгой зочид ихтэй, түүхэн айлчлал олонтой байлаа. Польшийн Ерөнхийлөгч, Япон, Хятад, Орос, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар гээд ээлж дараалсан айлчин, гийчдийн хөлд Монгол дарагдсан.

Улаанбаатарт айлчилсан тэрхүү онцгой зочдын нэг нь НҮБ-ын тэргүүн А.Гутарреш. Ноён А.Гутарреш Монголын Төрийн ордноос… “Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл, тууштай хүч чармайлтын илрэл юм. Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл, тууштай хүч чармайлтын илрэл юм” болохыг онцлоод  дэлхийд ЭНХТАЙВНЫГ уриалсан билээ.

Гаднаас зочин урьж, гадагшаа айлчлал хийх нь мэдээж амаргүй ажил. Хоёр хүн утсаар яриад болчихдог асуудал, хоооронд урьж, залаад шийдчихдэг зүйл биш.  Ард асар олон ажил яригдана, асар их цаг хугацаа орно, асар хичээл зүтгэл шаардагдана. Гадаадаас зочин ирэх, гадагшаа айлчлал хийхэд Гадаад харилцааны сайдын ур ухаан багагүй шаардагдана.

Гадаад харилцаа бол хэрийн хүний хэрэгжүүлдэг амар хийгээд хялбар бодлого биш юм. Заримдаа ухрах, заримдаа довтлох хийгээд уулзаж, ярилцаж, учирлаж ойлгуулах олон асуудлыг шийдэхэд мэдлэг боловсролоос гадна мэргэжлийн туршлага, мэдрэмж илүү чухал. Жижиг улсын зовлон их, тиймээс маш ухаантай, буурьтай, мэдрэмжтэй тоглох шаардлагатай. Товчхондоо, улааныг харж урваж, шарыг харж шарвах юм бол улсаа аюулд оруулна. Үүнийг Б.Батцэцэг сайд мэдэрч, мэргэжлийн тоглосон.

НҮБ-ын гишүүн 193 орон бий. Тэдгээрээс 40 улс нь гадаад бодлогоо эмэгтэй улстөрчөөр тодорхойлуулдаг. Тэдний нэг нь Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Тэрбээр Монголд Гадаад харилцааны сайд нарын анхны уулзалтыг зохион байгуулж чадсан нь дэлхийн дипломат салбарт түүний чансаа, чадамж хэр байгааг харуулсан үйл явдал байлаа. Б.Батцэцэг үргэлж үндэсний дээл хувцсаараа гоёдог. Магад энэ нь, үндэсний өв уламжлалаа дэлхийд сурталчлах, нөгөө талаасаа өөрийнх нь бусдаас ялгарах стиль, имиж нь болж өгдөг байх.

Ямартай ч өнгөрсөн гурван жил Монголыг энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт зарчимдаа Б.Батцэцэг үнэнч үйлчилж ирсэн. Урьсан зочин, уригдсан очсон газартаа Монголыг нүүр улайлгаагүй нь хувь хүний боловсрол, мэдрэмж, ёс зүйтэй нь холбоотой.

Үнэндээ тэр жижиг улсын гадаад бодлогыг нэр төртэй биелүүлж ирсэн. Дэлхийн гео улс төрд үндэсний аюулгүй хадгалж үлдэхийн тулд Монголын парламентад гадаад харилцааны бодлогоор мэргэшсэн түүний үүрэг, оролцоо нэн чухал байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж