“Биелэгдэшгүй даалгавар-IV” гарна | News.MN

“Биелэгдэшгүй даалгавар-IV” гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

“Биелэгдэшгүй даалгавар-IV” гарна

Холливуудын нэрт жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглодог “Биелэгдэшгүй даалгавар” киноны дөрөвдүгээр анги зураг авалтаа эхлэхэд бэлэн болжээ. Энэхүү шинэ ангийн зохиолын Том Круз хамтран бичиж байгаа ба өмнөх ангиудынхаа амжилтыг эвдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Харин найруулагчаар нь Брэд Берд найруулж байгаа ба эмэгтэй гол дүрд хэн тоглох талаар нэлээд олон хувилбар яригдаад байсан. Харин найруулагч Брэд Берд  “Толь” аймшгийн кинонд тоглож байсан залуу жүжигчин Пола Паттоныг тоглуулахаар болжээ.

Адал явдалт, онц сонирхолтой энэхүү кино ирэх оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GegeenCom 2010-09-02 110.175.72.145

oo goyo goyo zaaval kino teatrt ochij uznee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж