Яагаад Роналдо төрийн дууллынхаа үеэр хөндлөн зогсдог вэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

Яагаад Роналдо төрийн дууллынхаа үеэр хөндлөн зогсдог вэ?

Яагаад Роналдо төрийн дууллынхаа үеэр хөндлөн зогсдог вэ?

Магадгүй энэ жилийн Евро-2024 тэмцээн Кристиано Роналдогийн Португалын шигшээ багтай оролцож буй сүүлийн тэмцээн байх. Португалын шигшээ баг 2022 оны Катарын дэлхийн аваргын шөвгийн наймд Мороккод хожигдож, тун харамсалтай тэмцээнээ өндөрлүүлсэн. Тухайн үед багийн ахлагч Роналдо нулимс дуслуулан талбайг орхиж байв.

Роналдогийн ид үед Португалын шигшээ баг одоогийнх шиг хүчирхэг байгаагүй. Бүх зүйл түүний нуруун дээр ирдэг байсан. Харин одоо залуучууд нь сайжирч, Роналдогоос хойш шигшээ багаа авч явах хэмжээний тамирчид болжээ.

Фэнүүд, үзэгчид яагаад Роналдог тоглолтын өмнөх төрийн дууллынхаа үеэр хөндлөн зогсдогийг гайхаж байна. Талбай дээрх тамирчин бүр л эгц урагшаа, үзэгчид рүү, телевизиийн камер руу хардаг бол Роналдо л ганцаараа хөндлөн зогсчихсон харагддаг. Тэгвэл шалтгаан нь Роналдо цэнгэлдэх дотор мандуулсан Португал улсынхаа төрийг далбаа руу харж, хүндэтгэл үзүүлдэг аж.

Өчигдөр/2024.06.18/ болсон Португал, Чехийн шигшээ багуудын тоглолтын үеэр ч энэ явдал давтагдаж, үзэгчдийн сонирхлыг татжээ. Тус тоглолтод Португал эцсийн мөчид Франсишко Консейсаугийн хожлын гоолоор өрсөлдөгчөө буулган авч, урт удаан аяллаа хожлоор эхлүүлэв. Мөн өдгөө 39 настай Роналдо зургаан Еврод оролцсон түүхэн дэх анхны тамирчин болсон.

Рекордын талаар Роналдо "Би рекордын араас явдаггүй. Рекорд миний араас явдаг" гэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж