"Улиасанд тарилга хийхгүй, 3 жил тутамд нэг хийдэг"

Хуучирсан мэдээ: 2024.06.19-нд нийтлэгдсэн

"Улиасанд тарилга хийхгүй, 3 жил тутамд нэг хийдэг"

"Улиасанд тарилга хийхгүй, 3 жил тутамд нэг хийдэг"

Улаанбаатар хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орохоос эхлээд харшил сэдрээх эрсдэлтэй байгаа учраас иргэд тарилга тарих, хөвөнг унах процессыг механикаар болиулах арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.

Үүнийг Хотын захирагчийн ажлын албанаас тодруулахад "Улиасанд жил бүр тарилга тарих боломжгүй. Тарилгын тухайд гурван жил тутамд хийдэг" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас модны хөвөнгийн талаар "Улиас модны биологийн хөврөл зургадугаар сарын эхэн үед явагддаг. Энэ үед модны хөвөн гэж нэрлээд байгаа унгирал гэдэг зүйл агаарт дэгдэж эхэлдэг. Унгирал унах үйл явц 14 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд харьцангуй хүйтэн, оройтож дулаарсан тул өмнө жилийнхийг бодвол биологийн хөврөл нь хожуу явагдаж байна гэж хэлж болно. Бид үүний эсрэг мод усалж, норгох л арга хэмжээ авч ажиллаж байна. 2021 онд анх хөврөлийг зогсоох тарилгыг туршиж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэсэн ч жил бүр тарилга ашиглах боломжгүй" гэсэн юм.

МОДНЫ ХӨВӨН ХАРШИЛ ҮҮСГЭХГҮЙ

Харшлын эмч нарын хэлж байгаагаар "Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь харшил нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэх тайлбар өгсөн. Тэгэхээр хөвөн унах хугацаа дуусах хүртэл амны заалт зүүх нь зүйтэй аж.

Хэдийгээр харшил сэдрээж, явган зорчигчдод хүндрэл учруулдаг ч улиас модыг зөв арчилж ургуулж чадвал орчны дуу чимээ багасгах, хөрс, агаар цэвэршүүлэх гээд олон давуу талтай.

Харин буруу аргаар таривал унгарил ялгарч иргэдийг бухимдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Эр модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр буюу унгарил агаарт тархдаг гэж үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж