Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны зүгээс Оросын 14, Беларусийн 11 тамирчинг ирэх Парисын олимпод цагаан тугийн дор оролцохыг зөвшөөрлөө. Энэ талаар өнгөрсөн Бямба гаригт албан ёсоор зарласан бөгөөд дугуй, гимнастик, таеквондо, хүндийн өргөлт, чөлөөт бөх зэрэг спортын нийт 25 тамирчид эрх олгожээ. Гэхдээ дээрх тамирчдыг дайныг дэмжсэн эсэхийг шалгах дахин нэг үе шат байгаа гэнэ. Хэрэв дайн дэмжээгүй нь тогтоогдвол асуудалгүй олимпод оролцоно.
Орос, Беларусь улсын тамирчид Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Парисын олимпод оролцох боломжгүй байгаа.
Гэхдээ нөгөө талд Украиниы тал дургүй байна. Тус улсын олимпийн медальтнууд болон ерөнхийлөгч Владимир Зеленский ОУОХ-д хандан Оросын бүх баг, тамирчдад хориг тавихыг уриалж байна. Одоогийн байдлаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Оросын баг тамирчдыг 2022 оноос хойш тэмцээн уралдаанд оролцохыг бүрэн хоригложээ.
Холбоотой мэдээ