Оюутолгойн 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлж, монголчууд баялагтаа эзэн болов

Оюутолгойн 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлж, монголчууд баялагтаа эзэн болов

Оюутолгойн 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлж, монголчууд баялагтаа эзэн болов

Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөл.  Уг төслийг анх удаа барууны буюу Англи, Австралийн хөрөнгө оруулагчидтай орчин цагийн дэлхийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийсэн гэдгээрээ онцлогтой.  Тодруулбал, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болсон билээ. Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болсон юм. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан гарч  Монгол Улс хөрөнгө оруулагч талд үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсон. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хоёр тал харилцан ойлголцох хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа суусан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас томилогдсон хэлэлцээрийн багийн хичээл зүтгэл эхнээсээ гарч 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болж, улмаар удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадсан юм.

Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийсэн түүхтэй. Хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрсэн нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талын цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан удаатай. Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой болсон юм.

Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг "Оюутолгой" компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдсэн. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх бас нэг боломж нээгдсэн юм.

Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм.

Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг  Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгаалж чадлаа.

Оюутолгой ордын гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм. "Оюутолгой"-н гүний уурхай нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгосноор жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmandaDudley 2024-06-19 46.8.107.37

Харуулах боломжгүй.

Avatar

SarahZhao 2024-06-19 194.34.248.172

Харуулах боломжгүй.

Avatar

BrookeAdams 2024-06-19 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMarie 2024-06-19 45.86.1.93

Харуулах боломжгүй.

Avatar

RachelTaylor 2024-06-19 109.248.143.127

Харуулах боломжгүй.

Avatar

HelenPennington 2024-06-19 185.181.247.42

Харуулах боломжгүй.

Avatar

KathrynMitchell 2024-06-19 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDancel 2024-06-19 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-19 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-19 103.212.118.129

Өр тэглэсэнд баярлалаа!

Avatar

Зочин 2024-06-19 103.212.118.129

МАН чаджээ баярлалаа та нартаа!!

Avatar

PamRuiz 2024-06-19 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-19 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-19 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-19 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-19 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-19 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-19 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-19 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-19 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-19 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-19 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-19 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-19 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-19 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-19 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-19 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-19 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-19 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-19 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-19 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-19 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-19 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-19 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-19 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-19 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-19 103.212.118.77

Оюу Толгой гэдэг чинь манай төр 20-иод жил ноцолдоод учрыг нь олоогүй ХАР НҮХ юм. Манайхан шоудаад шоудаад энэ хар нүхний гаргаж өгсөн тоог л ярихаас хэтэрдэггүй юм. Сайханбилэг нь өрийг хүлээн зөвшөөрсөн. Харин Л.Оюун-эрдэнэ нь энэ тоог нь хүлээн зөвшөөрөөд эргэж харахгүй гэсэн нөхцөлтэйгөөр тэглүүлэх тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцооны ноцтой ҮР ДАГАВАР нь олон хуурамч баримт материал, данс тооцоог дахин нягтлах боломжгүйгээр БУЛШИЛЖ байгаад оршино…

Avatar

Ок-"гийн хубал гөвөх тоогоо алдсан доо 2024-06-19 66.181.186.198

Оюун-Эрдэнийн аль худлаа ярихыг тэр гэхэв дээХэн жилийн өмнө л гүний тэсэлгээг Оюун-Эрдэнэ бэхлүүллээл гэсэн төн 2,3 тэрбум доллорын өрийг тэглүүлж чадсан гэж хэдэн жилийн өмнөө л үе үе сулхан дугардаг ч худлаа Ангилийн шүүх дээр маргаан дуулаад байгаа чимээ сураг байдаг юм. Худлаа л талдаа байх тунчиг магадлалтай. Жишээ нь богд уулын төмөр замын ажлыг ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нээлтийг нь хийж, анхны шороог авлаа гээд л сүр дуулиантай 2 хүрз шороо авч цацсан ч өнөө хүртэл таг.

Avatar

бодит баримт 2024-06-19 66.181.186.198

Их хэцүү яаж ч мэдэх хүн. Манай Оюук ч үе үе нүүр халж,а**с умалзтал шааж өгнө шүү.ккк. Одоогоо 6-7 жилийн өмиө Анх ерөнхий сайд болоод нэг их удаагүй байхад нь дорны эдийн засгийн форм Володивостокт болж анх Пүэентэй уулзсандаа баяралсан уу яасан худлаа бүлт бурж дагуул цүнх баригчид ч нь сэвээд л Пүтен Монголыг шатахуунаар тасралгүй хангаад зогсохгүй бүр 2027 он хүртэл одоогий үнээр нийлүүлнэ гэсэн гээд инээд алдаад баахан ярьж,сэвээв. Энэ мэтээр аль худлаа ярихыг тоолж барахгүй ээ.

Avatar

KaciJones 2024-06-19 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-19 122.201.31.165

Гэрээ хийж байхад ард түмэн 51 хувь гэж орилолдож байсан. 51 хувийг эзэмшсэн бол бид бүр дампуурах байж. Юун жил бүр ОТ-с 200-300 сая доллар авах вэ.

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

монгол улс 51% авбал дампуурдаг…харийхан 66% авчихаар дампуурдаггүй яацан гэрээ вэ? монгол талдаа ашиггүй гэрээ гэдгийн нотолгоо юу?

Avatar

Нэргүй 2024-06-19 103.57.92.42

51%, 66%-d nogdox munguu zaaval gargax yostoi. Gargaj chadaxgui bol tulux chadvartai uur xynd ochdog. Business company ingej l yavdag.

Avatar

сонгогч 2024-06-19 202.9.46.14

Оюутолгойн 2.3 тэрбум долларын өрийг тэглүүлж, монголчууд баялагтаа эзэн болох ажлыг МАН- н ЗГ гүйцэтгэсэн. зөвхөн үүний төлөө МАН- г сонгож болно.

Avatar

сонгогч 2024-06-19 202.9.46.14

Элбэгдоржтонгуудын тарьсан гай, балагыг Оюуг-Эрдэнэийн ЗГ залруулж зөв замд нь оруулсан нь гавьяа шүү

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

22 тэрбумын өртэй болох монгол улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй болсон байсан нь ердөө саяханы явдал. Рио-г хамгаалсан ямар их монголчууд байлаа даа. одоо тэд дуу нь сул болсон ч бхгүй болоогүй. 21-р зууны колонийн гэрээ болсон нь цаг өнгөрөх тутам улам бүр тодроно. Рио яагаад дуугай яваад байдөг гэж боддог вэ? тэд 150 жил энэ замаар яваад ирсэн бөгөөд боол эзэмшигчидийн үр сад юм. ингэж ажилдаг. 20 жилийн дараа гэрээ монголд сая ашигтай болно. харин уурхай дуусна.

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

та нар Тио Тинто гэдэг компаний түүхийг л судал. Англи-д боол эзэмшихийг хориглож, боолын эздэд нөхөн олговор олгосон байдаг 150 жилийн өмгө болсон явдал. Тэд нөхөн олговороо аваад английн колони орнуудад уурхай ухаж эхэлсэн. 150 жил. энэ хооронд ЗГ-уудыг авилгадах, иргэний дайн санхүүжүүлэх, босогчдыг буудах г.м. хийгээгүй юм бхгүй. цагийн эрхээр өөрчлөгдсөн ч баас хатсан ч өмхийгөө тавихгүй.

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

Рио гэх мэт үндэстэн дамнасан аварга компаний ажилдаг үндсэн арга нь маш нууц схёмээр авилгадах замаар луйврын гэрээг тултал хийдэг. бүх эрхээ аваад тухайн улсын ЗГ-тай харьцдаг ч гүй. Ингээд 10-15 жилийн дараа асуудал үүсмэгц уяаагаа бага сага сулруулж, дахиж өөрчлөхгүй гэдэг амлалт аваад дахиад 10-15 жил шууд алга болдог. одоо 2.3 тэрбумын хий бичилтийн өр шийдсэн тэд 10 жил монголын ЗГ-руу л харах ч гүй.

Avatar

CindyReed 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-06-19 27.253.251.129

Шоудахаас цаашгүй нөхөр

Avatar

Зочин 2024-06-19 103.168.34.147

Баялгаа зүгээр ухуулаад, өөрсдөө өртэй болдог. Тэгээд энэ өрөө хүүг нь хүчингүй болгож өгөөч гэж гуйж зөвшөөрүүлснээ гавъя гэж бахархан гайхуулах нь эрүүл ухаан мөн үү? Уг нь Рио Тинтог шууд хөөж гаргаад баялгаа өөрсдөө ашиглах ёстой биз дээ Гадны ганц компанийн эрхшээлд байгаагаа сайн гайхуулцгаа тэнэг илжигнүүдээ

Avatar

Зочин 2024-06-19 122.201.31.165

Хүрз бариад дайрвал ч…

Avatar

KristenLong 2024-06-19 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-19 66.181.185.141

ОТ-н 34%-ийг эзэмших шийдвэрийг МАН-ын Засгийн Газар гаргасан шүү дээ ! Энэ их буруу шийдвэр байсаан, манай тал 34-ийнхаа зардлыг даах чадваргүй өрөнд орж бгаа юм. Түүнээс болоод төсөл гацаад нам зогссоныг Дубайн гэрээнд Сайханбилэг гарын үсэг зурснаар төсөл үргэлжилж гүний уурхайг ашиглалтанд оруулсан юм шүү !
34-ийг эзэмшиж тэнэгтсэнээс үүссэн өрийг тэгэлсэн нь зөв сайн алхамыг ч бас үгүйсгэж болохгүй !!!
Ер нь хоёр намын ЗГ-уудын аль альны нь хичээл зүтгэли йн үр дүн юм ш дээ !

Avatar

Ter saihanbeligiin gai chin oyuintolgoin zardaliig 4 terbumaar nemj ur ni ihseed bna. 2024-06-19 66.181.191.63

Anh niit il dald uurhai niit 4.6 terbum dollaraa oron gej baisaniig gadaaduud chin bainga zardalaa osgoj odoo 17 terbum bolood bna. ter chinii magtaad baigaa saihanbileg chin zardaliig 4 terbumaar nemj mongoliin tatvariin nemjilel torguuliig hvchingui bolgoj ulsdaa asar ih hor uchiruulij uriig nemsen dee.deer ni bas oyuintolgoig baritsaalij delhiin 7 baniknaas Rio- tinto g 14 terbum dollar zeelehiig zuvshuursun dee. iim gaigaas bol odoo vndesen 34 hubi chin nemegdej u

Avatar

saihanbilegiin gai asar ih shuu. 2024-06-19 66.181.191.63

zardalaa 4 terbumaar nemehiig zuvshuursen chin mongoliin 34 hubiin uriig nemegdvvlij odoo ashig avahiig 2027 on bish 2034 on hvrtel hoishuulsaniig chi yagaad yrihgui bnaa. deer oyuintolgoid oruulsan tatvariin shalgaltaar asar ih huuramch zardal biig olj torguuli tavisaniig hvchingui bolgoj ulsaa horilj haysan daa. bas oyuintolgoin ord odoo delhiin 7 tom bankinii 14 terbumiin baritsaand baigaag ni helehgui baigaa ni shudarga hvn mun uu chi..

Avatar

Иргэн 2024-06-19 202.55.188.121

Ухаанд нь ухна үхсэн хулгайч МАНАН. Арабын булангийн 3 орон гэж нэршсэн дэлхийн хамгийн баян 3 орон яаж баяжиж чадсан бэ. Манай малнуудаас МАНгаруудаас толгой нь хэд дахин илүү сийрэг юм даа. Элсэн доороос олдсон ганц баялаг хар алтаа хөгжлийн хөдөлгүүр болгож чадсан. Одоо улныхан гэж бхгүй. Хаад, харцгүй бүгд тансаг амьдардаг. Дэлхийд гайхуулж бна. Эзэн Богд Чингис хааны ухааны гень өөр тийшээ шилжсэн бололтой. Энд бол гаднаас харагдах дүр төрх л үлдсэн юм бна.

Avatar

зочин 2024-06-19 66.181.166.196

Хоосон поопорч худлаа жүжих хэрэггүй, данх толгойтой ЗГ хийх ёстой ажлаа хангалттай хийж байгаа юу гэвэл үгүй ш дээ, ямар ч алсын хараа, зорилгогүй, цагийн аяс дагасан, гал унтраасан байдлаар л салгалж яваа нь нууц биш

Avatar

Нэргүй 2024-06-19 66.181.179.97

Нийгмийн сүлжээний мэдээнд хариу үйлдэл өгөх маягаар өдөр өнгөрөөдөг боловсролгүй ч эрх мэдэлд шунасан эргүү …МАН бол жинхэнэ дарангуйлагч төрүүлж байгаа нам даа эхнийх нь Энхбаяр тэгээд
Хүүк одоо энэ…юу тарина түүнээ хурааж байна даа ард түмэн минь…сайн муу нь хамаагүй одоо солихгүй л бол улам галзуурна бидний амьдрал ахиад сэхэхгүй 20-30 жил буюу идэвхтэй бүтэн амьдрал дуусна

Avatar

Иргэн 2024-06-19 202.55.188.121

Угаасаа МАН гал унтрааж ажилласаар ирсэн 90 оноос хойш. Тэгж өнөө маргаашаа аргацаадаг МАН нгмг 34 жилд өрийн лаг шаварт шигдүүлсэн. Эдэнд үнэнийг хүлээх зориг бхгүй. Хэрэв хүлээвэл хуйгаараа бүгд идэшнээсээ салж ховхорч унах учраас.. МАНгарууд МУ г намаг бхлчигаас гаргаж чадахгүй. Тэд бол МАНАН нэртэй хачиг хувалзнууд учраас МУ гэдэг үнээ бүр тураалд ороод үхсэнийх нь дараа л ховхорч ойчино. Харин хаана унах бол. өөр шимэгчлэх үнээ олдохгүй тул өөрсдөд нь бас мөхөл ирнэ.

Avatar

Нэргүй 2024-06-19 66.181.160.95

2.3 тэрбум долларын өр тэглүүлсэн гэдгийг гавьяа мэтээр магтах нь ард иргэдээ юмны цаад учир мэдэхгүй, тэнэг мунхаг гэж басамжилж байгаа хэрэг шүү!!! Яг үнэндээ бол Рио Тинто 2 жил гацсан ажлаа үргэлжлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан нь монголчуудын гавьяа биш, харин шившиг болсон юм шүү дээ!!! Монголын тал 34% эзэмшээгүй бол ийм өрөнд орох ёсгүй байсан юм шдээ!!! Одоо цаашид ч ийм өр үүснэ, харин яаж төлөх юм, бүү мэд??!!

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

өөрийн ард түмний өмчөө гадныханд өгчөөд нүх ухах зардлыг нэмж хуваадаг ухаанд нь ухна ишиг үхсэн Баярцогт новшийн хийсэн ажил. шороогоо зүгээр өгч байж зардал нэмж хуваадаг нццц…

Avatar

ZOCHIN 2024-06-19 101.189.22.137

HARIN TEGEED YAGAA VE…SAIHANBILEG URUND OROH GEREE HIIGEED AVILGALAARAA AMERIKT BGAA BIZDEE IREEDUID ASHIG BHGUI 22 TERBUM DOLLORIIN UR GEED BGAA YM BISHUU….UMHII AVILGAD…BAYR,BAYRTCOGT ELBEG ……

Avatar

Зочин 2024-06-19 66.181.161.228

34 хувийг эзэмшинэ, 2.4 тэрбум долларын зардлыг даана гэдэг нь Монгол улсын засгийн газар тэр дундаа эрх баригч нам нь Ман өөрөө байсан үед шийдсэн асуудал шүү дээ. Гүний уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэж төслийг гацаанаас гаргасан нь Оюун-Эрдэнэ биш Сайханбилгийн засгийн газар шүү дээ. Түүх нүдэн дээр л гуйвах юм даа. Энэ төслөөр сонгуулийн шоу хийхгүй байж болдоггүй юмуу?

Avatar

Оноч 2024-06-19 37.99.39.204

22 тэрбум өр үүсэх МУ хэзээ ч ноогдол ашиг авахгүй болсон байсныг Оюук ЗГ шийдсэн нь түүх болон үлджээ

Avatar

Зочин 2024-06-19 122.201.31.165

Одоо гарах зардал дахиал өр болж хуримтлаглана шүү дээ. Усан толгой чинь үүнийг ойлгохгүй. Өр булгийн эхнээс ундраад байгаан биш. 34 хувийг эзэмшсэнээс болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж