Бразилийн нутагт денге өвчин тархжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Бразилийн нутагт денге өвчин тархжээ

Бразиль улсын 27 муж улсын ихэнх хэсэгт халуун орны шумуулын хазалтаар халдварладаг денге өвчин тархаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Жозе Гомеш Темпорао мэдэгджээ. Сан Пауло, Рио де Жанейро, Минас Жераис хотуудад олон мянган хүн өвчилсөн байна. Денге өвчин хүрсэн хүмүүсийн гар, хөл, үе мөчөөр нь хүчтэй өвдөхөөс гадна, олон хоног тасралтгүй халуурдаг ажээ. Өвчнийг шалбааг усанд үрждэг aedes aegypti хэмээн нэрлэдэг шумуул тараадаг тул нуур, цөөрөмд ариутгал хийж, устгалтын ажлыг байнга хийх шаардлагатай болдог байна.

2008 онд Рио Жанейро хотод 250000 орчим хүн денге-гээр өвчилж, 174 хүн нас баржээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж