Хурд хамтлагийн “Цэргийн бодол 37 жил” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хурд хамтлагийн “Цэргийн бодол 37 жил” тоглолт болно

Эр цэргийн баярыг тохиолдуулан “Хурд” хамтлаг нь өөрийн бие даасан “Цэргийн бодол 37 жил” нэртэй тоглолтоо тайзнаа амилуулахаар бэлтгээд байна. Уг тоглолт нь “UB PALACE”-ын концертын их танхимд энэ сарын 17-нд ганцхан удаа тоглогдох ба эрчүүддээ зориулаад  сэтгэлд хоногшсон үе үеийн сайхан уран бүтээлээрээ бэлэг барих ажээ. Тухайлбал,“Цэргийн бодол”, “Би аавтай хүн”, “Аавдаа би хайртай”, “Эх орон” зэрэг хит дуугаа дуулах юм. Энэ өдөр “Хурд“ хамтлагтай нэгдэн эх орон, эр цэргийг магтан дуулахыг  тус хамтлагийнхан уриалж байна.

Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж