2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс цувралаар онцлон танилцуулж байна. Энэ удаа соёл болон аялал жуулчлалын салбарт хийх ажлуудыг хүргэе.
ҮНДЭСНИЙ ТҮҮХЭН БОЛОН УРАН БАРИЛГЫН ДУРСГАЛУУДЫГ СЭРГЭЭН ШИНЭЧИЛНЭ
МАН:
Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөр, уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж, соёлын боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх “Бүх нийтийн соёлын боловсрол-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үндэсний соёлын өвийн баялаг байдлыг олон талт агуулгаар баяжуулж, дэлхий дахинд сурталчлан таниулах замаар монгол орны соёлын орон зайн үнэ цэнт байдлыг өсгөнө. Төр-иргэний хамтын ажиллагааны түншлэлд үндэслэн соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг хамгаалан, хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ. Урлагийн бүтээлээр дамжуулан нүүдлийн соёл иргэншилт язгуур урлагийг хадгалан, хамгаалж, хүн төрөлхтний соёлын ололттой хослуулан ижилсэл, ондоошлыг илэрхийлсэн олон улсад өрсөлдөх чадамжтай авьяаслаг, бүтээлч монгол иргэнийг төлөвшүүлэхэд төрөөс бодлогоор дэмжин, “Монгол урлаг дэлхийн тайзнаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үндэсний түүхэн болон уран барилгын дурсгалуудыг сэргээн шинэчилж, хамгаалан ирээдүйн үнэ цэнийг бий болгоно.
Нийтийн спортын орчин, нөхцөлийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэгсдийн үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэхжүүлнэ. Шигшээ багийн тамирчдыг бэлтгэх тогтолцоог сайжруулж, мэргэжлийн тамирчдын тив, дэлхий, олимпийн түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ. Биеийн тамир, спортын хөгжлийн төвүүдийг бүсүүдэд байгуулна. Улаанбаатар хотын дэд төвүүдэд спорт байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Ерөнхий боловсролын сургуулиудын шаардлага хангаагүй спорт заалыг стандартад нийцүүлэн бүрэн шинэчилнэ. Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, шинэ тутам хөгжиж байгаа цахим болон хотын (урбан) спортын орчин нөхцөл, төвлөрсөн байр, талбай бүхий дэд бүтцийг суурин газруудад бүтээн байгуулна.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАГЧТАЙ БОЛНО
АН:
Нүүдлийн ахуйд суралцах, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ, хөтөлбөрүүдийг дэмжинэ. Биет бус соёлын өвийг бүртгэж, хадгалах зорилгоор дүрс бичлэг бүхий дижитал архив үүсгэнэ. Түүх, соёлын дурсгалт газруудын виртуал бодит аяллыг хөгжүүлнэ. Соёлын дурсгалыг хамгаалах төслийг дэмжих мэдээллийн нэгдсэн цахим платформыг бий болгоно. Төрийн өмчит соёл, урлагийн газруудын тогтсон үнэ тарифыг чөлөөлж, улирлын чанарт тохируулан алдагдалгүй ажиллах боломжийг бүрдүүлнэ. Соёлын төвийн барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг зогсооно. Хувь хүний эрх чөлөө, ардчилал, чөлөөт эдийн засгийн ач холбогдлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд менежментийн шинэчлэл хийнэ. Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд гарахад бодлогоор дэмжинэ. Үндэсний агуулга бүхий кино, тайз, дэлгэцийн бүтээлийг хөгжүүлнэ. Археологийн болон түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өвийг хамгаалагч, харгалзагчтай байх тогтолцоог бий болгоно. Үндэсний язгуур урлаг, дэлхийн сонгодог бүтээл, орчин цагийн нийлмэл соёлын гурвалсан бодлого хэрэгжүүлнэ. Бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, эдийн засгийн бодит салбар болгон хөгжүүлнэ. Соёл, урлагийн салбарт зохиогчийн эрх, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ" ЦАХИМ ХУДАЛДАА, СУРТАЛЧИЛГАА ХИЙНЭ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд хүчтэй дэмжлэг үзүүлэх механизм бий болгож, соёлын бүтээгдэхүүнийг танилцуулах, таниулах Монголд үйлдвэрлэв цахим худалдаа, сурталчилгааны тогтолцоог бий болгоно. Урлаг, гар урлал, хөгжим, уран зохиол зэрэг соёлын өвд түшиглэсэн салбаруудад инновацийг дэмжиж, шинэ технологи, зах зээлд нэвтрэх боломжийг бий болгох замаар соёлын өвөрмөц онцлогийг хадгалж, сурталчлан таниулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Орчин үеийн загвар (дизайн), үйлдвэрлэлийн техниктэй хослуулан уламжлалт урлаг, гар урлалд чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт явуулах замаар мэдлэг, ур чадварыг хойч үедээ өвлүүлнэ.
СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГЫГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ
МАН:
“GoMongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ. Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын чиглэлээр нэн шаардлагатай хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэнэ. Монголын нүүдлийн соёл, орон нутгийн онцлогт тохирсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар, дизайныг сайжруулан, хөгжүүлж, орон нутагт орох орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ногоон зээл, худалдааны сувгуудаар дэмжих бодлого баримтлана. Аялал жуулчлалын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Хилийн боомтын ажиллах хоног, цагийг уртасгана. Өвлийн саруудад зохион байгуулдаг арга хэмжээний тоог нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалаар зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулна. 4D, 4C онгоцны буудлуудыг орон нутагт байгуулна. Агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, өрсөлдөөнийг дэмжин, бага зардлаар дотоод, гадаадад зорчих боломжоор хангана. Олон улс, дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын голлох зам, амрах өртөө, түр отоглох цэгийг байгуулна. Түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Соёлын бүтээгдэхүүн, контентыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын салбарыг 1 тэрбум ам.долларын орлого бүхий салбар болгон хөгжүүлнэ. Төв Азийн нүүдэлчдийн соёлын их наадмыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулна. Монгол орны онцлог, өв уламжлалыг олон улсын экспо, маркетинг, зар сурталчилгаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа, арга хэрэгслээр дамжуулан дэлхийд сурталчилна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Өөрийн орны өвөрмөц онцлог, нөөц, олон улсын чиг хандлага, технологийн хөгжилтэй уялдсан, мэдлэгт суурилсан бүтээлийг дэмжиж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх бүтээлч экосистемийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэл III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нүүдлийн соёлын онцлог, ялгарлыг дэлхийдтаниулах кино, контентыг олон улсын мэргэжлийн агентлагуудтай хамтран бүтээж, сурталчлах замаар зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж гадаад зах зээл дэх Монгол Улсын талаарх сонирхлыг нэмэгдүүлнэ. Соёлын биет болон биет бус өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хатуу, зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан соёлын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, өөрийн орны иргэд, гадаадын жуулчдад үзүүлэх, борлуулах нөөцтэй болно. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлтийн цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологийг (AR, VR, MR, 3D) ашиглаж, “Цахим соёл II”, “Соёлын эрхийн бичиг” системийг нэвтрүүлнэ. Уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.
“СЭРҮҮН МОНГОЛ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
АН:
Тусгай зөвшөөрөлтэй хөтчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө. Иргэний нисэхийн салбарыг либералчлах замаар үнэ тарифыг чөлөөлж, хувийн компаниудад өрсөлдөх орон зайг нээнэ. “Шүршүүр – жорлон” хөтөлбөрийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дэлгүүрүүдэд санал болгож, хамтран хэрэгжүүлнэ. “Сэрүүн Монгол” аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлал хөгжсөн аймгуудын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бий болгоно. Аялал жуулчлалын зориулалттай авто замын сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын хувийн зөвлөгч гаргахын тулд хиймэл оюун ухаан ашигласан платформ нэвтрүүлнэ. Спорт, эрүүл мэнд, явган алхалт, эко туризм зэрэг нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг бодлогоор дэмжинэ. Аялал жуулчлалын салбарын тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд авто зам, агаарын болон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох уян хатан бодлого хэрэгжүүлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан санал санаачилга, хөтөлбөр, арга хэмжээг бодлогоор дэмжинэ.
ХООЛНЫ СОЁЛД СУУРИЛСАН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИНЭ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:
Монголын соёлын баялаг өвийн элементийг орчин үеийн үйлдвэрлэлийн үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлнэ. Энэхүү систем нь Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, соёлын өвөрмөц өгүүлэмж, уламжлалт гар урлалаар дамжуулан үнэ цэнийг өсгөнө. Мэдлэг, ур чадвар, соёлын бүтээгдэхүүн солилцох олон улсын түншлэлийг дэмжиж Монголын соёлын бүтээгдэхүүний шинэ зах зээлийг нээж, аялал жуулчлал болон хөрөнгө оруулалтыг татах замаар Монголын соёлын өвийг дэлхийн хэмжээнд үнэлж тогтвортой байлгахад хувь нэмэр оруулна. Үндэсний язгуур урлаг, өв соёлд суурилсан Монгол хэл, бичиг, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд” түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Монголын уламжлалт баяр наадам, түүх соёлын өвд тулгуурласан эко аялал жуулчлалыг Бүргэдийн баяр, Сарлагийн баяр, Тэмээний баяр, Монгол махан бүтээгдэхүний амталгааны сар, Цагаан идээний сар зэрэг арга хэмжээнүүдтэй хамтатган зохион байгуулж, улирлын онцлогтойгоор төрөлжүүлэн хөгжүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн мал маллах, мал хэрэгцээлэх арга ажиллагаа, цагаан идээ боловсруулт түүхэн уламжлалт хоолны соёлд суурилсан эко аялал жуулчлалыг дэмжиж, ЖИНХЭНЭ НҮҮДЭЛЧИД тогтолцоог үүсгэн хөгжүүлнэ. Монгол орны байгалийн унаган төрх, археологи, палеонтологиийн дурсгалт өв, нүүдлийн соёл, түүхэнд тулгуурласан, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, нүүдэлчний соёлын аялал жуулчлалын тогтолцоог улирлын, агаарын тээврийн ХӨХ ТЭНГЭР санаачлага болон бусад тээврийн бодлоготой уялдуулна. Бүс нутгийн онцлогт тулгуурлан өвөрмөц шийдэл бүхий бүтээн байгуулалтыг нутгийн иргэдийн оролцоотойгоор байгуулж, угсаатны зүй, үндэстэн ястны Монгол хувцасны төрөлжсөн загварын үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, тэдгээрийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
KathrynMitchell 2024-06-19 46.8.23.85
Харуулах боломжгүй.
LisaDancel 2024-06-19 46.8.110.163
Харуулах боломжгүй.
VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167
Харуулах боломжгүй.
MaryLove 2024-06-19 46.8.57.41
Харуулах боломжгүй.
PamRuiz 2024-06-19 185.181.244.68
Харуулах боломжгүй.
AmandaNewton 2024-06-19 46.8.222.80
Харуулах боломжгүй.
AnnFuller 2024-06-19 46.8.222.54
Харуулах боломжгүй.
MichelleSmith 2024-06-19 188.130.185.193
Харуулах боломжгүй.
JulieCaporini 2024-06-19 5.183.130.250
Харуулах боломжгүй.
JennyBerry 2024-06-19 213.226.101.254
Харуулах боломжгүй.
JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117
Харуулах боломжгүй.
EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130
Харуулах боломжгүй.
BrendaAdams 2024-06-19 46.8.22.150
Харуулах боломжгүй.
MeganJohnson 2024-06-19 46.8.157.223
Харуулах боломжгүй.
ChristineBrown 2024-06-19 213.226.101.227
Харуулах боломжгүй.
SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143
Харуулах боломжгүй.
ЗОЧИН 2024-06-19 139.5.218.158
НӨГӨӨ ДАНХГАР ТОМ ТОЛГОЙТ ДАНХ БИЛҮҮ "ЖИЛД 400 000 000 жуулчин АВНА" ГЭСЭН ЯАСАН БЭ. АРГАГҮЙ СУУРЬ БОЛОВСРОЛГҮЙ, ДУНД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ, 4 зуун сая, 4 саяын ЯЛГАА МЭДЭХГҮЙ ДҮНХҮҮ ТОЛГОЙТЫН ЭЛИЙРЭЛ БАЙСАН. БАС "ТАМХИЙНЫ ИШ ХАЯВАЛ 50саяар ТОРГООД БАЙ. ТИЙМ ХУУЛЬ ГАРГА" ГЭЖЭЭ. АРГАГҮЙ УСАН б**, ХООСОН МАХАН ТОЛГОЙТ ДОО. НАМ НЬ БАС ХООСОН АМЛАНА. 2016, 2020 ОНЫ СОНГУУЛИЙН АМЛАЛТААС НЬ 1-ч БИЕЛСЭН ЮМ БАЙХГҮЙ АЖ.
StephanieCantu 2024-06-19 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-19 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-19 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-19 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-19 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-19 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-19 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-19 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-19 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-19 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-19 188.130.128.119
Харуулах боломжгүй.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР Л ЯРЬЦГААЖ БАЙНА. 2024-06-19 139.5.219.105
МАНАН бүлэглэлийн Элбэгдоржийн ахалсан БАРУУН ЖИГҮҮР АН дотроо хүч нь сулрах байдалтай байна.Энэ нь АН-ын хүчийг тарамдуулж, авах саналд нь муугаар нөлөөлнө гэцгээх юм. МАНАН бүлэглэлийн М.Энхболдийн ахалсан ЗҮҮН ЖИГҮҮР Үндэсний эвсэлд хүчээ бөөгнөрүүлж байна.Энэ нь МАН-ын авах саналд муугаар нөлөөлнө гэцгээх юм.Могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэдэг шиг МАНАН бүлэглэл төрийн эрхгүй ч байсаар байна гэцгээх юм.
DawnJohnson 2024-06-19 185.181.246.89
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 202.126.90.194
мөрөөдлийн хөтөлбөр үү?олон зуун сая жуулчин ирж монголыг баяжуулах гээд айлгаад байсан хүн ямар хурдан жуулчныхаа тоог цөөлөө вэ?мурина шүгэлдэнэ гэдгийг үзүүлэх юмаа.
TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-19 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-19 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-19 46.8.222.126
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 103.212.116.247
Ха ха хүүхэд хуурч байгаа биш дээ. Одоо энэ новшийн өлөнгүүдэд итгэлээ юу
Нэргүй 2024-06-19 103.168.34.201
Засаг солигдоно гээд хөдөөгүүр яриад эхэлсэн бна
Нэргүй 2024-06-19 59.153.112.177
Халуун охид гэсэн энэ з**х*й юмнуудыг хасаач, зориуд захиалгаар бичүүлээд байгаа юм уу?
MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-19 45.11.21.164
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-06-19 139.5.218.71
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-19 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-19 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-19 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-19 45.90.196.125
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-19 106.186.208.29
Монгол хүн яагаад ингэж бие биенээ хараан зүхэж, хэлэх хэлэхгүй муу үгээр булж, нэгнээ гутаан доромжилж байдаг юм бэ. Хичнээн бухимдаж, бачуурч, галзуурах гэж байсан ч биеэ барьж, соёлтой, жудагтай, нэг нэгнээ хүндэлж, сэтгэгдэл комент оруулахдаа жаахан соёлтой баймаар юм. Бид ч хүний хөгжлөөр яагаа ч үгүй байна даа. Ийм ард түмэнтэй улс яаж ч хөгжих билээ дээ.
Нэргүй 2024-06-19 66.181.182.201
Данх,Пороро хоёр 2 сая жуулчин авна гэнэ. Золбин Данх 400 сая жуулчин авна гэсэн битгий тэнэгээ далимдуулаад муриад байгаарай
Тэнэг толгойт 2024-06-19 202.126.89.168
МАН-ынхан 400 сая жуулчин хүлээн авна гэж намын дарга чинь хэлсэн. Яагаад 2 сая болчихов оо. Аргагүй л толгой муутай Бэрсийн бүтээгдэхүүн мөн дөө.
Нэргүй 2024-06-19 202.126.90.198
Бэрс байтугай дунд сургууль төгсөөгүй ээ. ярьж байгааг нь сонсоод л суурь боловсролгүй нь танигддаг. 2 сая, 400 сая хоёрын ялгааг мэдэхгүй дүнх данх
KristinBlake 2024-06-19 45.84.176.74
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-19 202.179.4.34
Өдөрт 5500 жуулчин хүлээн авч чадах уу? Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж сурмаар юм, хамрын доорхи хагархайгаар хамаагүй бурж болмооргүй юмсан даа.
Хотын хүү 2024-06-19 202.126.89.169
50 сая жуулчин бишүү Иим эргүү тархи нь хөгжөөгүй орк толгой дээрээ тавьчихаад ,Энэ данхыг өшиглөж унашхгүй бол ард түмэн минь улны ул болно шүү