Дэлхий дахинд цөмийн зэвсгийн зардал мэдэгдэхүйц нэмэгджээ

Дэлхий дахинд цөмийн зэвсгийн зардал мэдэгдэхүйц нэмэгджээ

Дэлхий дахинд цөмийн зэвсгийн зардал мэдэгдэхүйц нэмэгджээ

Дэлхийд цөмийн зэвсэгтэй есөн улс байдаг нь АНУ, ОХУ, Франц, Хятад, Их Британи, Пакистан, Энэтхэг, Израиль, Хойд Солонгос юм. Эдгээр улс цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулсаар байгааг Шведийн судалгааны төв энэ Даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, "Хүйтэн дайнаас хойш олон улсын харилцаанд цөмийн зэвсэг ийм чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид хараагүй" гэж Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн Үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийн захирал Вилфред Ван хэлжээ.

Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл ОХУ, Беларусь улсууд энэ сарын эхээр тактикийн цөмийн зэвсгийн хамтарсан сургуулилалтын хоёрдугаар шатаа эхлүүлэв. Энэ нь барууны орнуудын Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээс сэргийлэх Кремлийн хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил эвслийн Бодлого, судалгааны зохицуулагч Алисиа Сандерс-Закре хэлэхдээ “Сүүлийн таван жилийн хугацаанд эдгээр хамгийн хүмүүнлэг бус, хор хөнөөлтэй зэвсгийг бүтээхэд зарцуулсан мөнгөний хэмжээ мэдэгдэхүйц өссөн. Энэ бүх мөнгийг дэлхийн аюулгүй байдлыг сайжруулахад зарцуулахын оронд хүмүүсийг заналхийлж байна" гэжээ.

Цөмийн зэвсэгтэй есөн улс 2023 онд нийтдээ 85.4 тэрбум еврог зэвсэглэлдээ зарцуулсан аж. Энэ нь 2022 онтой харьцуулахад 10 тэрбум еврогоор өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүнгийн 80 хувийг АНУ эзэлж байгаа аж. АНУ-ын дараа Хятад 11 тэрбум, ОХУ 7.7 тэрбум еврог тус тус зарцуулжээ.

Дэлхий даяар нийт 2100 орчим цөмийн цэнэгт хошуу өндөржүүлсэн бэлэн байдалд хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийн дийлэнх буюу 90 орчим хувь нь ОХУ, АНУ-ынх байна. Хятадад ч бас тодорхой хувь нь байгаа гэж үзэж байна. Цөмийн цэнэгт хошууны тоо жил ирэх тусам нэмэгдэж, цаашид дахиад ч ихсэх төлөвтэй байгаа аж.

Нийт нөөцийн хэмжээ 2023 онд харьцангуй тогтвортой хэвээр байсан. Гэхдээ ОХУ 2023 оны нэгдүгээр сараас хойш 36 орчим цэнэгт хошуу байршуулсан байх магадлалтай. ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа тус улсын цөмийн хүчний талаарх ил тод байдал буурсан.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн хэмжээнд нийт 12121 байлдааны цэнэгт хошуу хадгалагдаж байна гэх тооцоолол гарсан. Үүнээс 9585 орчим нь цэргийн зориулалтаар ашиглах боломжтой хошуу юм. Мөн нийт цэнэгт хошууны 3904-ийг нь пуужин, нисэх онгоцонд, үлдсэнийг нь төвлөрсөн агуулахад байрлуулжээ. Улсаар нь авч үзвэл АНУ-д 3708, ОХУ-д 4380 цэнэгт хошуу байна.

Ази тивийн тухайд авч үзвэл Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос улсууд бүгд баллистик пуужинд олон тооны цэнэгт хошуу байрлуулах боломжийг эрэлхийлж байна.

Харин Хятад улс цөмийн зэвсгээ бусад аль ч улсаас илүү хурдтайгаар өргөжүүлж байгаа аж. 10 жилийн дараа гэхэд тус улс АНУ, Оростой дүйцэхүйц олон тооны олон тив алгасах баллистик пуужинтай болно гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн онд тус улс 410 цөмийн цэнэгт хошуутай байсан бол өдгөө 500 дөхөж байна. Тэр бүү хэл тэдгээр цөмийн цэнэгт хошууны цөөн хэсгийг нь анх удаа өндөржүүлсэн бэлэн байдалд байрлуулжээ. Ойролцоогоор 24 цөмийн цэнэгт хошуу агшин зуур хөөрөхөд бэлэн байдалд байгаа аж.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг саяхан Хятад, Оросын цөмийн зэвсгээс үүдэлтэй аюул заналхийллийн талаар хатуу сануулсан. Тэрбээр “Хятад улс орчин үеийн зэвсэглэл, тэр дундаа цөмийн зэвсэглэлдээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Тус улс 2030 он гэхэд 1000 гаруй байлдааны цэнэгт хошуутай болно” гэжээ.

Үүний хариуд Кремль “НАТО нөхцөл байдлыг улам даамжруулсан” гэж мэдэгдсэн юм.

Эндээс харвал Хятадын нөөц нэмэгдэж байгаа ч АНУ болон ОХУ-ын нөөцөөс хамаагүй бага байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч удахгүй АНУ эсвэл Оростой адил тооны олон тив хоорондын баллистик пуужин ашиглах боломжтой болно. Хятад улс байлдааны хошууны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ 350 орчим шинэ силос барьж байна.

Силос гэдэг нь үйрмэг нунтаг массыг хадгалахад зориулсан битүү, босоо цилиндр хэлбэрийн агуулахыг хэлнэ.

Хятад улс албан ёсоор цөмийн зэвсгийнхээ хэмжээг зарласан удаагүй. Дээрх тоо баримтыг гаргахдаа АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас тайлагнадаг олон нийтэд нээлттэй мэдээлэл, тоо баримтад тулгуурлажээ. Хятадын арми, тэр дундаа цөмийн зэвсэгт хүчний хурдацтай хөгжил барууны орнуудад түгшүүрийн хонх болж, Вашингтоны өндөр албан тушаалтнууд удаа дараалан сэрэмжлүүлэг хүргэж байна.

АНУ-ын эрх баригчид Хятадыг цөмийн аюул заналхийлэл гэж нэрлэсэнтэй холбоотойгоор Бээжингийн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Энэ бол өөрийн зэвсэглэлээ өргөжүүлэх шалтаг” гэжээ.

Цөмийн зэвсэгтэй есөн улс дотроос Хятад, Энэтхэг хоёр “цөмийн зэвсэггүй улсууд эсвэл цөмийн зэвсэггүй бүсүүдийн эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй” бодлого баримталдаг. Гэвч барууныхан үүнд үл итгэхийн зэрэгцээ Хятадыг илүү түрэмгий байр суурьтай байгаа гэж таамаглаж байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH, EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaDancel 2024-06-19 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-19 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

PamRuiz 2024-06-19 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-19 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-19 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-19 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-19 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-19 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-19 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-19 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-19 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-19 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-19 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-19 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-19 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-19 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-19 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-19 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-19 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-19 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-19 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-19 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-19 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-19 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-19 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-19 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-19 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-19 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-19 77.91.85.147

фашист НАТО түрэмгийлэгчид Орос руу ойртох гээд байвал Оросууд цөмийн зэвсэгээ нэмэгдүүлж аюулгүй байдлаа хамгаалах бүрэн эрхтэй!

Avatar

KristenLong 2024-06-19 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-19 45.84.176.74

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж