УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчид нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ гаргадаг хуулийн зохицуулалттай. NEWS агентлаг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэдэн төгрөгийн хадгаламжтай, хэн нь ямар орлоготой талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн VIII-XIII тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй МАН, АН, Үндэсний эвсэл, ХҮН намын нэр дэвшигчдийн ХОМ-ыг танилцуулж байна. Нэр дэвшигчдийн ХОМ-ээс тодотгоход Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгээр тойрогт нэр дэвшигчдээ тэргүүлж байгаа бол Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 200 сая төгрөгийн орон сууцтай. ХҮН намаас нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр 730 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгээр намаасаа нэр дэвшигчдийн хоёрт жагсаж байгаа бол Б.Цэцэгбал 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй. Нэр дэвшигч Ж.Ганбаатар 10 тэрбумын үнэлгээтэй автомашинтай бол С.Эрдэнэ 2.8 тэрбумын автомашинтай. Нэр дэвшигч Х.Ганхуяг 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй бол Н.Учрал 3.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй байна.
VIII ТОЙРОГ : Н.БАЯРМӨНХ 6.5 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
Наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг нь таван мандаттай.








IX ТОЙРОГ: Х.ГАНХУЯГ 5 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛ С.ЭРДЭНЭ 2.8 ТЭРБУМЫН АВТОМАШИНТАЙ
Есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэг нь гурван мандаттай.




Х ТОЙРОГ: Д.ЦОГТБААТАР 944 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БОЛ Г.ДАШНЯМ 6.6 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
Аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нь зургаан мандаттай.








XI ТОЙРОГ: Ч.НОМИН 24 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ БОЛ Ц.УЯНГА 5.4 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ
Арваннэгдүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг нь таван мандаттай.








XII ТОЙРОГ: Л.НИНЖЖАМЦ 3.2 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ БОЛ Э.ТАМИР 3 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Арванхоёрдугаар тойрог буюу Хан-Уул дүүрэг нь гурван мандаттай.


XIII ТОЙРОГ: С.АМАРСАЙХАН 10.9 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛ Д.АЛТАНХУЯГ ОРЛОГОГҮЙ
Арвангуравдугаар тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг нь хоёр мандаттай.
Холбоотой мэдээ