FASHION
Шинэ хятад стиль

Моод эргэнэ гэдэг Хятадын загварын ертөнцөд хамгийн тохирсон үг болжээ. Шанхай, Бээжин, Чэндугийн залуус шинэ үеийн тренд, брэндийн хувцас гэхээс илүү хуучин цагийн хувцаслалтыг илүүд үзэж байна. Хэрэв шөнийн худалдааны гудамж, дэлгүүр, их дэлгүүрийн лангууг ажваас өмнөх үеийн даашинз, банзал, цамцнуудын коллекцыг харж болно. Үүний нэг тод жишээ нь Ханфу билээ.

Чин гүрний өмнөх Хан үндэстнүүдийн өмсдөг байсан Ханфуг тухайн үед онцгой тохиолдолд зориулж өмсдөг байсан. Гэвч 21 дүгээр зуунд Ханфу гэх нугалааст банзлыг өдөр тутамдаа Хятадын залуус өмсөж байна.  Ханфу өмсөх трендийг Хятадын охид, залуус "xinzhongshi" буюу "Шинэ хятад стиль" гэж нэрлэв. Энэ нь Хятад үндэстний хувцсаа дахин тренд болгож буй үйлдэл юм. Мөн өв уламжлалаа дэлхийд таниулах, өдөр тутмын загвар болгох гэсэн загварын шийдэл ажээ. Шинэ Хятад стиль дан ганц хувцсаар тогтохгүй эд хэрэгсэл, тавилгад хамаарна. Хэдийгээр хуучин загвартай хувцас өмсөх нь сүүлийн жилүүдэд өргөжиж байсан ч цахим дэлгүүрүүд залуу хүмүүсийн үндсэрхэг үзлийг ашиглан ашиг олж байна.

Шиаохонгшу

Төрийн дэмжлэгтэй Хятадын Үндэсний нэхмэл, хувцасны зөвлөлөөс 2023 онд Шинэ хятад стиль хувцасны зах зээлийн хэмжээ бараг 138 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Шиаохонгшу хэмээх 33 настай загварын блоггер хятад үндэсний хувцсыг хэрхэн загварчлах талаар зөвлөгөө өгдөг. Тэрбээр том ягаан өнгийн цамцыг үндэсний хувцсанд ашигладаг банзалтай хэрхэн орчин үеийн мэт хослуулан өмсөх зэргийг заадаг аж. “Уламжлалт соёлыг өөрсдийн хандлагаа илэрхийлэх шинэ арга болгон ашиглах хүсэлтэй залуус улам олон болж байна. Энэ бол сайн бөгөөд маш сайхан зүйл" гэж Шиаохонгшу хэлсэн.

Үндэсний хувцас өмсөх чиг хандлагыг голчлон залуучууд дагадаг гэдэгтэй орон нутгийн загварын Лонгфужи брэндийн менежер, загвар зохион бүтээгч Хуан Вэйжэтэй санал нэг байна. Тэрбээр Шиаохонгшугийн адил үндэсний хувцсаа орчин үеийн хувцастай хослуулан өмсдөг. Шинэ хятад стильд тогтсон дүрэм байхгүй нь мөн залуусын сонголт болоход нөлөөлсөн. Өмнө нь загварын төрлөөс хамаарч заавал хувцаснуудаа зохицуулж өмсөх шаардлага гардаг байсан тул "Z" үеийн хүмүүс эрх чөлөө, дүрэмгүй хувцаслахыг илүүд үздэг гэж Хуан Вэйжэ тайлбарлажээ.

Үндэсний хувцас өмсөх трендийг загвар зохион бүтээгчид дагадаг

Хятадын өв уламжлалаас санаа авч ирсэн Самуэль Гуй Ян зэрэг загвар зохион бүтээгчид Шинэ хятад стилийн чиг хандлагын тусламжтайгаар өөрсдийн загваруудаа эрэлттэй болгосон. Хятадын залуусын эрэлт хэрэгцээг нийлүүлэхийн хажуугаар барууны орнуудад содон хувцастайгаараа Самуэль Гуй Ян алдартай болжээ. Тэрбээр "Хэрэглэгчид, загварын магнатууд Хятадын загварын чиг хандлагыг их сонирхдог. Үүнийг нь би хэрэгжүүлснээр олон орнуудын хооронд холбох загварын салбарын гүүр болж байна" гэжээ.

Янгийн хувьд Тайванийн кино найруулагч Анг Лигийн 1994 онд бүтээсэн "Eat Drink Man Woman" кино нь Шинэ хятад стилийн санааг илэрхийлдэг. Энэхүү кино нь орчин үе ба уламжлал, хувь хүний ​​эрх чөлөө, гэр бүлийн хоорондох хурцадмал байдлыг даван туулж буй мастер тогооч болон түүний гурван охины амьдралын тухай өгүүлдэг. Ян хэлэхдээ, "Хятад хүмүүсийн амьдралын хэв маяг, оройн хоолны ширээ болон хүмүүс хоорондын харилцааны шууд уялдаа холбоог маш нарийн тусгадаг. Энэ кино нь бидний загварт маш их шинэ санаа, урам зориг өгдөг" гэжээ.

Гэхдээ, Шинэ хятадын тренд дэлгэрч байгаа ч арилжаанаас шалтгаалсан асуудлууд гардаг. Тодруулбал, "Douyin"болон "Taobao" цахим худалдааны платформ дээр үндэсний банзал, цамцыг 28ам.доллароор худалдаалагддаг. Энэ жилийн эхний хагаст үндэсний хувцас борлуулалт 841 хувиар өссөн ба Шаньдун мужийн Цао хот үндэсний хувцас үйлдвэрлэлээрээ улсын тал орчим хувийг эзэлдэг аж. Үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ өндөр байх тусам загвар, хийц чанаргүй болж байгаа ажээ. Илүү хямд үнэтэй үндэсний хувцсыг гаднын орнуудад борлуулдаг болж Хятад үндэсний өв соёл бус, гаднын орнуудын сонирхлоо дарах гэсэн хүсэл болж хувирч буйг Шиаохонгшу онцолсон юм. Хямд, загвар нь болхи хувцаснуудаас болж Шинэ хятад тренд байхгүй болох вий гэдгээс Шиаохонгшу эмээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaDancel 2024-06-19 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaDavis 2024-06-19 188.130.184.167

Харуулах боломжгүй.

Avatar

MaryLove 2024-06-19 46.8.57.41

Харуулах боломжгүй.

Avatar

PamRuiz 2024-06-19 185.181.244.68

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewton 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

AnnFuller 2024-06-19 46.8.222.54

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSmith 2024-06-19 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JulieCaporini 2024-06-19 5.183.130.250

Харуулах боломжгүй.

Avatar

JennyBerry 2024-06-19 213.226.101.254

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaSimmons 2024-06-19 46.8.155.117

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyWeaver 2024-06-19 45.11.20.130

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAdams 2024-06-19 46.8.22.150

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-06-19 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-19 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-19 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-19 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-19 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-19 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-19 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-19 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-19 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-19 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-19 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-19 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-19 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-19 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-19 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-19 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-19 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-19 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-19 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-19 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-19 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-19 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-19 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-19 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-19 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-19 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-19 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-19 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-19 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

ylcuuny 2024-06-19 216.38.195.74

-Xf;?-

Avatar

OC gadni gert 1 2024-06-19 216.38.195.74

# no

Avatar

blrys XT, yuni chini geree uyjiy 2024-06-19 216.38.195.74

(dr ard bnkchge;)

– Colag- CJXT+ Ko;? bolgoj, shipngz xsgyiksy +KAMERIINXy? zbm atblr. CJ?1
-LR XN zasj XOTs ysljEzbj ;? 1@@idt.
-CKNS#- ytsaarxsgui

Avatar

KristenLong 2024-06-19 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-19 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-19 66.181.180.100

Хятадын залуусын хувцаслалт сайхан харагдаж байна. Ялангуяа хамгийн эхний 3 охины
дээл, платье энгийн мөртөө цэмцгэр, загвар, материал сайтай гоё юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж