Нетаньяаху түүхэн тохиролцоонд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Нетаньяаху түүхэн тохиролцоонд хүрнэ

Израилиийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху Палестины Засаг захиргааны  ерөнхийлөгч Махмуд Аббасыг өөрийн “энх тайвны түнш” гэж нэрлээд Вашингтон хотод болж буй хэлэлцээний үр дүнд “түүхэн тохиролцоонд” хүрнэ гэж мэдэгдсэн байна.

Израиль, Палестины дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Барак Обама болон Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак, Иорданы хаан Абдула, Английн ерөнхий сайд асан Тони Блейр нар оролцож байгаа ажээ.

Израилийн ерөнхий сайд өөрийн хэлсэн үгэндээ израильчууд нь “гадны хүмүүс биш”, “өөрсдийнхөө эцэг өвгөдийн нутаг дэвсгэрт” амьдарч байгаа хүмүүс, иймээс израиль болон палестинчууд энэ газар нутгийг хуваан эзэмших ёстой. Бид энэ асуудлаар түүхэн тохиролцоонд хүрэхээр ирээд байна” гэсэн байна.

Ерөнхийлөгч Обама Нетаньяаху болон Аббас нартай ганцаарчилсан уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа ерөнхийлөгч Обама мэдэгдсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж