Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийг эсэргүүцэж буй бага эмч, анагаахын оюутнуудыг ажилдаа эргэн ирж, үргэлжлүүлэн суралцахыг дэмжих шаардлагатай зүйлсийг хийнэ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдэв. Тэрбээр "Өвчтөнүүдийн зовлон, шаналлыг үл ойшоосон хандлага эмч нар гаргахыг хувь хүн ч, засгийн газар ч хүсээгүй. Засгийн газраас шаардлагатай бүх арга хэмжээг авч, цаашид үргэлжлүүлэн суралцах, сургах боломжийг олгох болно. Эмч, дадлагажигч нарын ажлын нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ" гэжээ.
Гэхдээ өвчтөнүүдийг үл ойшоосон эмч нарт хариуцлага тооцох ёстойг тэр онцолжээ. Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессорууд Даваа гаригаас эхлэн хугацаагүй жагсаал хийж эхэлсэн байна. Профессорууд ирэх жилийн анагаахын их сургуулийн элсэлтийн квотыг нэмэгдүүлэх асуудлыг эргэн харахыг засгийн газраас шаардаж, хоёрдугаар сараас хойш ажилгүй байсан дадлагажигч эмч нарын эсрэг шийтгэх арга хэмжээг цуцлахыг шаарджээ.
Эмч нарын томоохон лобби бүлэг болох Солонгосын Анагаах ухааны нийгэмлэг мөн Мягмар гаригт жагсаал зохион байгуулжээ. Үүнийг ерөнхийлөгч Юн буруутгаж, "Засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээг бүс нутаг болон чухал салбаруудад зөв тохируулж, бүхэл бүтэн анагаах ухааны тогтолцоог үндсээр нь шинэчилсэн эмнэлгийн шинэчлэлийг саадгүйгээр урагшлуулах болно" гэж хэлжээ.
Эх сурвалж: YONHAP
3,595.72






















































Холбоотой мэдээ