Г.Сайханбаяр, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар нүүр тулна

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Г.Сайханбаяр, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар нүүр тулна

Г.Сайханбаяр, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар нүүр тулна
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нартай нүүр тулж уулзахаа мэдэгдлээ. Тэрбээр "Л.Гантөмөр, С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүргүйгээр гүтгэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хаана байгаа газар нь олны өмнө нүүр тулж, уулзахад бэлэн байна" гэсэн юм. Энэ талаар тэрбээр "Ардчилсан намын нөхдүүд явсан газар болгондоо улс төрийн захиалгат аллага хийлээ гэж улаан цайм ярьж байна. Энэ хэрэгт холбогдсон хүн миний нэр дээр бүртгүүлсэн ухуулагч юм билээ. Тийм учраас ардчилсан намынхан над руу хандаж байна. Тэр хүнийг огт танихгүй. Таних ч боломж байхгүй. Би орон нутагт сонгуулийн ажлаар явж байсан учраас МАН-аас утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар ярьсан.
Би улс төрийн сонгуульд орж байгаа нэр дэвшигч. Хуулиар эрхээ хамгаалуулсан байгаа. Гэтэл миний бүрэн эрхэд халдаж, ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа нь хууль бус асуудал" гэсэн юм.
Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нарын есөн нэр дэвшигч талийгаачийн гэрт очиж, ар гэрт нь эмгэнэл илэрхийлсэн. Энэ үеэр нэр дэвшигч С.Ганбаатар "ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийхдээ цагдаагийн дүгнэлт гарахаас өмнө хүний амь насаар улс төр битгий хийгээрэй гэсэн. Бид хүний амь насаар улс төр хийгээгүй. Харин МАН-ын бурангуй дээрэнгүй улс төрөөс болж хүний алтан амь үрэгдэж, улс төрийн аллага болчихоод байна" гэж хэлсэн. Харин Л.Гантөмөр "Сант суманд ирж, талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзлаа. Энд түрэмгийлэл, аллага болсон. Өөр янз бүрийн тайлбар байхгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Ардчилсан намын бүх гишүүдэд эмгэнэл илэрхийлсэн. Ард түмнийг хуваасны үр дагаврыг хоёр тал харлаа. Монголоо хөгжүүлэхийн төлөө явж байсан ч дарга нарын дээрэнгүй зан, үйл хэрэг ард түмний дунд орж ирсэн байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж