Намын ухуулагчид 500-600 мянган төгрөгөөр цалинжиж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Намын ухуулагчид 500-600 мянган төгрөгөөр цалинжиж байна

Намын ухуулагчид 500-600 мянган төгрөгөөр цалинжиж байна

УИХ-ын сонгууль дөхөхөөр улс төрийн намын ухуулагчийн ажлын байр нэмэгддэг. Ухуулагчдын хувь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэлх 16 хоногийн хугацаанд 500-600 мянган төгрөгийн цалин авч байгааг иргэд хэлж байна. Зарим улс төрийн намынхан ухуулагчдадаа 200-350 мянган төгрөгийн урьдчилгаа хөлс өгч, танилцуулга материалаа тарааж байгаа сурагтай.

Хуульд нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно гэж тусгасан байдаг.

Мөн ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад үед мэдээлэл өгөхдөө "Ухуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин өгөхийг хориглоно" гэдгийг онцолж байв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд үнэгүй ажиллах ухуулагч хайж байгаагаа хэлж байсан. Тэрбээр “Хамгийн хүнд юм сонгуулийн зардал байна. Сонгуулийн хуулиа батлахдаа тойрог томсоно гэж тооцоогүй. Тойрог томссоноос зардал гурав дахин нэмэгдсэн. 2016 оны УИХ-ын сонгууль жижиг тойргоор зохион байгуулагдсан. 200 сая төгрөгөөр сонгууль хийж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 400 орчим сая төгрөг зарцуулсан.

Сонгуулийн хорооноос тогтоосноор энэ жилийн сонгуулийн зардал нэг тэрбум гараад явсан.

Шуудхан хэлэхэд маш хүнд байна. Хүнээс хандив гуйлаа гэхэд орлого зарлагадаа хүртэл тусгах ёстой. Би бол найз нөхөд, ах дүү нараасаа гуйж байна. Заримд нь шууд хэлж байгаа. Ухуулагчийн мөнгө өгч чадахгүй нь байна шүү. Үнэгүй ажиллах хүмүүс байвал надад ажиллуулж өгөөрэй гэж намынхандаа хэлж байгаа" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660 мянган төгрөг гэж шинэчлэн тогтоосон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж