Хиймэл оюун ухаанд суурилсан камераар объектыг илрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар объектыг илрүүлнэ

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар объектыг илрүүлнэ

Албан байгууллага өргөжин тэлэхийн хэрээр, компанийн дэд бүтэц, аюулгүй ажиллагаа, хяналтын системээ нэгдсэн байдлаар хянахад төвөгтэй болдог. Хяналтын камерын чанар, стандарт болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч, "Axis" брэндийн хяналтын камерын объект аналитикийн ачаар та зөвхөн анхаарал татахуйц сэжигтэй объект болон үйл явдлыг илрүүлж, хяналтаа илүү үр дүнтэй, үр өгөөжтэй  болгож чадна. Олон төрлийн ашиглалтын тохиргоог нэгэн зэрэг ажиллуулж, өөрийн хэрэгцээнд тулгуурлан аналитикийг тохируулах боломжтой.

"AXIS" брэндийн хяналтын камерын объект аналитик шийдлийг ашиглах нь:

  1. Хиймэл оюун ухаанд суурилан объектыг илрүүлж, ангилна.

Хүн болон Тээврийн хэрэгслийн төрлийг илрүүлэх, ангилах, хянах, тоолох боломжтой.

  1. Нэмэлт зардлыг хэмнэнэ.

Чухал хэрэгцээт өгөгдлийг хяналтын самбар эсвэл хэрэглээний дэлгэцэд дүрслэн харуулах боломжтой. Видеог боловсруулж, дүн шинжилгээ хийдэг тул нэмэлтээр бусад тоног төхөөрөмж, өндөр өртөгтэй серверүүд худалдан авах шаардлагагүй. Нэмж дурдахад, энэхүү аналитикийг ашигласнаар та янз бүрийн илрүүлэх системүүдтэй холбож, нэгэн зэрэг ажиллуулж болно. Жишээлбэл, ганцхан камерын тусламжтайгаар оршин суух байрны дугаарыг хянаж,  нэгэн зэрэг зочдын тоог тоолж болно.

  1. Axis хэрэглэхэд амархан.

Шууд хэрэглэгчийн интерфейсийн тусламжтайгаар та  хэдхэн товшилтоор л өөрийн хэрэгцээнд тохирсон сонголтыг тохируулах болно. Таны тохиргоонд  үндэслэн "AXIS" объектын аналитик нь сонгосон объектыг илрүүлэх үед үйл явдлыг бичиж эхлэх, хэзээ эхлэх ёстойг тодорхойлохын тулд тухайн үзэгдлийг ухаалгаар хянах болно.

  1. Хяналтын камерын дүрсний чанараар тэргүүлэгч "AXIS"
  • Дүрсний нягтаршил 4К
  • Дүрс тогтворжуулах технологи
  • Харанхуйд ч дүрсийг тод харах "IR" технологи
  • Дүрсэнд гэрэл цохихоос хамгаалах "Forensic WDR" технологи
  • Харанхуйд өдөр мэт өнгөтөөр харах "Axis Lightfinder 2.0" технологи

Технологийн дэвшилтэт шийдэл бүхий "AXIS" брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад "Таван Богд Солюшнс" ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулахын зэрэгцээ үйлчилгээний найдвартай байдал болон хяналтын камерын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор мэргэшсэн инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна..

Та тэдэнтэй холбогдон, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

"Технологийн шийдлийг бизнес бүрд хүргэнэ"

Веб хуудас: www.tbsolutions.mn

Борлуулалтын албатай холбогдохыг хүсвэл 7500-7777  #1 товчийг дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж