Сэрэмжлүүлэг: 37 авто ослын улмаас 48 хүүхэд хохирчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 37 авто ослын улмаас 48 хүүхэд хохирчээ

Сэрэмжлүүлэг: 37 авто ослын улмаас 48 хүүхэд хохирчээ

Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. Аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг, зорчих хөдөлгөөний урсгал ихтэй байдгаас шалтгаалж зам тээврийн осол хэрэг их гардаг гэдгийг албаныхан мэдээллээ.

2021-2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирсон тохиолдол гарсан байна.

Тодруулбал, дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд хөнгөн, 20 хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хүнд гэмтэл авч, 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2024  оны тавдугаар сарын байдлаар зургаан хүүхэд хохирсон таван зам тээврийн хэрэг гарчээ. Үүнээс жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан долоон тохиолдол бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой.

Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хориглодог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэж болно гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж