"Таун хаус"-ын эзэн та ч байж болно

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

"Таун хаус"-ын эзэн та ч байж болно

"Таун хаус"-ын эзэн та ч байж болно

“Хуримтлалтай монгол” аянд хамрагдаж таун хаусын эзэн болох уу?

Худалдаа хөгжлийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “Хуримтлалтай монгол” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд "Хуримтлалтай Монгол" аянаараа дамжуулан 2000 гаруй харилцагчаа 100 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан дөрвөн жилийн хугацаанд тав дахь харилцагчийнхаа гал голомтыг бадраах байр бэлэглэсэн.

Хуримтлалтай Монгол аяны энэ улирлын СУПЕР УРАМШУУЛЛЫН ЭЗЭН найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болох юм. Тэгвэл энэхүү ТАУН ХАУС-н эзнээ Үндэсний их баяр наадмын өмнө тодруулахад бэлэн болоод байна.

Энэ удаагийн аяны онцлог нь хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь 1-6 дахин үржигдсэн. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд үржүүлсэн, цуглуулсан бүх эрхээрээ "Таун хаус"-ын тохиролдоо оролцох юм.

Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол "TDB Online" банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хандаж ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа үүсгэх боломжтой шүү. Мөн шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа Хуримтлалтай Монгол аяны нэг урамшууллын эрх бэлэглэж  байна.

Хэрвээ та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол loyalty.tdbm.mnсайтад хандан цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалган, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж