Евро-5 АИ92 стандартын шатахуун нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн авто машинд санал болгож буй чанар стандартыг хангасан хамгийн сайн шатахуун юм.
"Эко Ойл" ШТС нь Улаанбаатар хотын хэрэглэгчдэдээ зориулан “Чанартайг нь илүү хямдаар” урамшуулалт аяныг зургадугаар сарын 10-с долдугаар сарын 7-ыг дуустал зарлаж байна. Урамшууллын хугацаанд Евро-5 АИ92 шатахууныг 100 мянган төгрөгөөс дээш дүнгээр авсан тохиолдолд "Lotte Coca Cola" ундаа болон "Chupa Chups" брэндийн автомашины үнэртүүлэгчийг хэрэглэгчийн сонголтоор олгож байна.
Евро-5 бүтээгдэхүүнийг яагаад сонгох хэрэгтэй вэ ?
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн: Евро-5 шатахууны хүхрийн хэмжээ 40 дахин бага, нүүрс устөрөгч, азотын исэл 30 хувиар бага, бусад хорт бодисын ялгарлыг 80 хувь бууруулдаг.
Хөдөлгүүрийн хамгаалалт: Евро-5 шатахуун нь бага бохирдолтой тул хөдөлгүүрийг цэвэр байлгаж, элэгдэл, зэврэлтийг багасгадаг. Ингэснээр таны автомашины хөдөлгүүрийн насжилт уртасдаг.
Шатахууны зарцуулалт багасах: Евро-5 шатахуун нь шаталтыг илүү үр ашигтай болгодог тул түлшний зарцуулалт 3 хувь багасч, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.
Моторын ажиллагаа нэмэгдэх: Машины хөдөлгүүрийг цэвэр байлгаснаар түүний хүчин чадал болон үйл ажиллагаа илүү нэмэгддэг.
Олон улсын стандартыг хангасан: Евро-5 шатахуун нь олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгддэг тул дэлхийн хаана ч 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинд ашиглахад тохиромжтой байдаг.
"Эко Ойл" ШТС-ын хэрэглэгч болсноор дараах давуу талууд үүсдэг:
- Монгол Улсын хамгийн өргөн хэрэглээ бүхий лояалти бодлого – Хэрэглэгч та Номин бонус карт болон Юпойнт картын хуримтлуулсан бонус оноогоо худалдан авалтын үнийн дүнгийн 50 хувьд хасуулах, худалдан авалтын хувиа нэмэгдүүлэх боломжтой.
- Хямд үнийн бодлого – "Эко Ойл" ШТС нь Монгол Улсын газрын тосны салбарт хямд үнийн бодлого барьдаг бөгөөд “Ихээр нь авах тусам илүү хямд үнэ”-тэй болдог.
- Чанарын бодлого – Бид Монгол Улсын "MNS" стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг.
- Урамшууллын бодлого – "Эко Ойл" ШТС нь үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор улирал тутам заагдсан бүтээгдэхүүнүүдэд урамшуулал зарлан худалдан авалтыг урамшуулдаг. Харин энэ удаа "Чанартайг нь илүү хямдаар" урамшууллыг зарлаж байна.
- Онлайн худалдан авалт – Хэрэглэгч та бүхэн хайртай дотны хүндээ шатахууны төлбөрийг нь онлайнаар төлөн "QR code" – oo бэлэглэх боломжтой. Хэрэглэгч заавал ШТС дээр ирж бэлгийн карт, купон зэргийг авах шаардлагагүй бөгөөд "Storepay", "Pocket", "Omniway" зэрэг гар утасны апп ашиглан хүүгүй, шимтгэлгүй, хуваан төлөх нөхцөлөөр "nomin.mn" онлайн дэлгүүрээс цаг хугацаагаа хэмнэн авах боломжтой.
Ихээр нь авбал илүү хямд – Эко Ойл
Холбоотой мэдээ